5.

556 95 31
                                    


Яагаад түүнтэй энд ингээд таарчихав даа.

"Чамайг ийм газар ажилладаг гэж бодсонгүй шүү."

Өнөөх захирал Жон Жонгүг гэгч байх ба хөлөө ачин суугаад гартаа хундага архи барьчихсан ийн хэлэх нь нэг л эвгүй.

"Үгүй ээ.Буруугаар ойлгосон байна.Би энд ажилладаггүй."

Намайг арай ийм газар зөөгч хийнэ гэж бодсон юм байхдаа.Дээрээс хойш намайг арай л доош нь хийгээд байх шиг.

Гарах гэтэл хаалга онгойсонгүй.Дотроос нь түгжих ямар ч түгжээгүй байтал яагаад цоожлогдчихов.

"Миний зөвшөөрлөөр л энэ өрөөнөөс гарна."

Хаалгыг нээх гэж оролдож байтал тэр ийн хэлээд над руу бага багаар ойртох нь тэр.

"Ариун цэврийн өрөө орох гэж л явж байсан юм!.Гэнэт нэг хүн татаад ийшээ оруулчихсан.Тийм болохоор намайг хурдан гарга!."

Магадгүй яаж ч хичээсэн түүний энэ харц намайг өөрөөс нь айхгүй байлгаж чадахгүй байх.

Үнэхээр ширүүн бас догшин.

Гартаа барьсан хундгаараа хацрыг минь зөөлөн илбээд

"Энэ өрөөнөөс ийм хурдан гарчихна гэж санаагүй биздээ."

Нуруугаар минь хүйт даан гарын алга хөлөрсөн ч түүний өмнө айсан төрхөө ил гаргахыг хүссэнгүй.

"Яг одоо явуулахгүй бол цагдаа дуудна гэж мэдээрэй!"

Намайг ийн хэлсэнд тэр тоосон ч үгүй ёжтой инээн буцан суудалдаа сууж гараараа өөрийнх нь хажууд суухыг дохив.

Үүнийг нь би үл тоон утсаа гарган Анна руу залгаж тэр ч удаан дуудуулсангүй авав.

"Еэрим хаана байгаа юм бэ?"

"Намайг нэг хүн өрөөнд түгжчихээд гаргахгүй байна.Туслаач."

"Юу гэнэ ээ?.Яг хаана юм би хамгаалагч дагуулаад очлоо."

"Мэдэхгүй ээ.Хамгийн захын өрөө л байх шиг байсан.Хурдлаарай."

Ийн түүнтэй ярьж дуусчихаад эргэн харвал тэр зүгээр л цонх руу ширтэн ихийг тунгаан бодож буй мэт хөшөө адил сууж байв.

Хэд дахин гарга гэж хэлсэн ч тэр зүгээр л энэ өрөөнд ганцаараа байгаа юм шиг намайг хий зүйл шиг бодон юу ч ярихгүй, ямар ч хөдөлгөөн хийхгүй хэсэг хугацаа өнгөрсөн байлаа.

Удалгүй энэ нам гүм байдал сарниж хаалганы цаана хүмүүсийн шуугиан хадах нь тэр.

Би ч тэр даруй хаалгыг нүдэн тусламж эрэхэд одоо л нэг хаалга онгойв.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 11, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Mr.HusbandᵖʲᵐWhere stories live. Discover now