4. Сайн байлаа

2.4K 167 0
                                    

Жонгүг бид хоёр хэсэг яваад ресторандаа ирэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жонгүг бид хоёр хэсэг яваад ресторандаа ирэв. Гадна тохижилт, дотоод уур амьсгалыг нь ажиглахад ажлын уулзалтаас илүү болзоонд тохирох газар шиг санагдаж байна. Манай Мин захирал энд хүнтэй болзвол дажгүй юм байна. Дараа хэрэг болж магадгүй. Бид захиалгаа өгчихөөд хүйтэн уух юм аван ширээндээ суугаад
"Хүндэтгэлгүй ярьж болно оо. Хэгюү нүна гэж дуудаарай. Жонгүгаа"
"Хэгюү нүна хэр удаан ажиллаж байгаа вэ?"
"Төгсөөд дадлагаа дуусгаад Мин захирлын нарийн бичгээр 3 жил ажиллаж байна. Өмнө нь Мин захирал танай хэлтсийн ахлах байсан юм. Тэр үед Еэсү бид хоёрт маш олон зүйл зааж сургасан"
Жонгүг толгой дохиод "Жин ахлах ямар хүн бэ?"
"Тууштай, хариуцсан ажлаа юу ч болж байсан амжилттай дуусгадаг. Еэсүгийн доор ажиллаж байхдаа их юм сураарай. Чиний ирээдүйд хамгийн хэрэгтэй хүн шүү"
Шинэ дадлагажигч нарт зөвлөгөө өгөөд үнэхээр туршлагатай хүн шиг санагдаж байна. Сайхан юмаа

"Хөөе хөөе энэ чинь Юүн Хэгюү юу даа?" Хажууд ирж зогссон хүн рүү хартал нэг л танил царай?
7 хоногийн өмнө шөнийн клубт таарсан билүү? Тэрнээс өмнө ч юмуу?
Тэр миний хажуугийн сандлыг татаж суугаад
"Юүн Хэгюү чи үнэхээр ичдэггүй хүүхэн юмаа. Одоо бүр өөрөөсөө дүү залуу уургалдаг болоо юу? Завхай хүүхэн"
Би ганц шөнө өнгөрөөсөн залуу болгоноо санаад байдаг хүн биш ч гэсэн энэ үнэхээр хэн бэ?
Гэнэт Жонгүг ширээ хүчтэй цохиж босч ирээд "Хэгюү нүна тийм хүн биш. Би тийм ч сайн танихгүй хэдий ч сайхан сэтгэлтэй, халуун дулаан хүн гэж бодож байна. Та хэлсэн үгэндээ уучлалт гуй"

Жонгүг үнэхээр чин сэтгэлээсээ харагдаж байна. Яг энэ мөчид би Жонгүгт анхны харцаар дуралчихлаа. Ямар сэтгэл татам царайлаг юм бэ? Миний хувь тавилангийн залуу

"Хэгюүд ашиглуулж хаягдчихаад ингэж хэлэхийг чинь харах юмсан"
Тэр залуугийн сандлыг өшиглөөд
"Хөөе уриагүй байхад хажууд суучихаад олон юм ярьж гэнэ. Яв чамтай цуг суух заваан байгаа болохоор. Жонгүгаа тоох хэрэггүй"
Цаанаас нэг эмэгтэй гарч ирээд
"Намжүн убба юу хийгээд байгаа юм бэ? Явцгаая"
"Тэгье явцгаая. Энэ хүүхэнтэй нэг агаараар амьсгалахаас ч дургүй хүрч байна"

Сохор болзоон дээр EX-тэйгээ таарчихлаа! /COMPLETED/Where stories live. Discover now