17. Дурсамжинд үлдсэн үү?

1.8K 124 1
                                    

Тэхёныг гарсны дараа би саяны үйлдэлдээ ичсэндээ өөрийгөө булчихмаар л санагдаж байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэхёныг гарсны дараа би саяны үйлдэлдээ ичсэндээ өөрийгөө булчихмаар л санагдаж байна. Яагаад гэрт кино үзэх байсныг нь тэгж ойлгоод хувцас үс нүүр будалтандаа хүртэл анхаараад солиорох нь ээ. Тэхёны цамцыг өчигдөр тэврээд унтчихсан байсан буцааж өгөхөө мартчихаж. Гэхдээ  Тэхёны үнэр дэргэд байгаа юм шиг мэдрэгдээд би үнэндээ өгөхийг хүсэхгүй байна. Еэсү бурхан минь чи юу бодоод байна аа. Хацраа хэд алгадчихаад Хэгюүгийн араас ортол тэр аль хэдийн унтчихсан байв.
Хаана , хэнтэйгээ ингэж уудаг байна аа? Арай хэрэг тарьчихсан юм биш биз? Маргаашнаас ажилдаа явах болохоор бичиг цаасаа цэгцэлсээр цаг харахад хэдийн 4 цаг өнгөрсөн байв. Удахгүй бас Маркетингийн хэсгүүдийн зугаалга болох юм байна.
Нэг зугаалганаас ирээд нөгөөд явах бололтой.
Компьютер дээр юм шивж байтал Хэгюү эвшээсээр гарч ирээд буйдан дээр тэрийн хэвтээд
"Ус өгөөч"
Хөргөгчнөөс савтай ус аваад түүнд өгөн "Өчигдөр яасан юм. Яагаад ийм их уучихсан юм. Бурхан минь энэ үнэр нээрээ"
Тэр том томоор балгалж уугаад санаа алдан "Хүнд хайртай болох ийм хэцүү гэж бодож байсангүй "
"Жонгүгтэй холбоотой юм уу?"
"Март даа. Би Мин захиралынх руу явлаа. Оройдоо ирнээ"

Энэ үнэхээр яачихаа вэ? Өдийг хүртэл ийм байхыг нь харж байгаагүй юм байна. Яахав салах болгондоо их , бага шаналдаг байсан ч ийм байдаггүй дээ.
Хэгюү явж би өдрийн хоол хийж идчихээд ном уншиж байтал Тэхёноос зурвас ирэв.

Тэхён: Цагийн дараа очиж авья. Тасалбар авчихсан

"Ким Тэхён муу дураараа амьтан" зурвасыг нь уншчихаад хувцасны өрөө рүүгээ оров. Хичээсэн юм шиг харагдаж болохгүй. Даашинз арай болохгүй юм байна гэхдээ Тэхён даашинзанд дуртай. Өмд өмссөн нь дээр юм байна. Үсээ ороочихоод, нүүрээ будан толины урд эргэлдсээр Тэхён гадаа ирсэн зурвасыг нь уншчихаад гарав. Тэхёны машинд суугаад бүсээ бүслэх гэтэл Тэхён ойртон цааш хийж өгөөд
"Чамд даашинз үргэлж сайхан зохих юм. Хуучны болзоонууд санаанд орчихлоо"
Тийм ээ гайхалтай би даашинз өмсчихсөн. Сүүлийн мөчид л сольчихсон итгэж чадахгүй нь.
"Тийм ээ. Чи даашинзанд дуртай байсан одоо ч гэсэн адилхан бололтой "
"Тийм ээ адилхан. Чи өмсөж байгаа болохоор л тэр"

Сохор болзоон дээр EX-тэйгээ таарчихлаа! /COMPLETED/Where stories live. Discover now