26. Дурсамж

1.8K 113 2
                                    

Миний гараа гэмтээдэг өдөр Тэхён Мёнсүг хүргэж өгчихөөд гэртээ харьсан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Миний гараа гэмтээдэг өдөр Тэхён Мёнсүг хүргэж өгчихөөд гэртээ харьсан. Ер нь бол Согжин ах тасралтгүй залгасаар байгаад харьсан гэх хэрэгтэй байх. Тэхёны явах дургүй байгаа эгдүүтэй царайг нь харчихаад би хүртэл тэврээд үлдэхийг хүссэн ч Согжин ахыг хэн ч дийлэхгүй. Мёнсүгийн эрдэм шинжилгээний хурал дуусч өнөөдөр буцахаар болсон. Энэ хоёр хоногт Мёнсү Тэхёныг Хён гээд салахаа байсан. Өмнө их дургүй байсан ч одоо бол Тэхён шилдэг ах нь гэсэн. Ажил руугаа ганцаараа явах замдаа ийн бодсоор үүдээр оров. Өнөөдөр ажил дээр л тухтай Хэгюүтэй уулзаж ярилцахгүй бол бид хоёр холбоо барилгүй их удсан байна. Цахилгаан шат хүлээн зогсож байтал
"Жин ахлахаа өглөөний мэнд" Жонгүг надад бөхийн мэндлэхэд нь
"Өглөөний мэнд. Жон дадлагажигчаа одоо зүгээр юм уу? Чөлөө авах хэрэгтэй бол санаа зоволгүй хэлээрэй" тэр гараа сэгсрэн
"Үгүй ээ одоо зүгээр. Санааг чинь зовоосонд уучлаарай "
"Тийм бол ашгүй дээ"
Биднийг тасагтаа орж ирэхэд Хусог л ганцаараа ирсэн байлаа. Тэр малийсаар нааш ирээд алга ташин
"Жин ахлахаа Тэхён та хоёрт баяр хүргэе. Тэхёнаас бүгдийг нь сонссон"
"Баярлалаа. Чиний ач шүү Хусогаа"
"Тэгвэл дараа дайлна шүү"
"Хараад байгаарай ёстой нэг"
Манайхан ч нэг нэгээрээ ирж ажилдаа орцгоов. Үнэндээ ойрд их бодож байгаа нэг зүйл бий. Тэхён бид хоёрын мөрөөдөл. Их сургуулиа төгсөөд хамт жижиг компани нээж Тэхён архитектураар ажиллаж, би маркетинг бусад асуудлыг шийдэж ажиллахыг хүсдэг байсан. Өмнө нь тэгж чадаагүй ч одоо ч болов хамтдаа мөрөөдлөө биелүүлэхийг хүсч байна. Энэ талаар Тэхёнтой сайн ярилцаад шийдэх хэрэгтэй байх. Цайны цагаар Хэгюүтэй уулзахаар дээш гартал тэр ажлаа хийгээд сууж байлаа. Ширээнийх нь өнцөгт тогшоод
"Хэсэг завсарлага авахгүй юм уу? Юүн нарийн бичгээ "
Тэр дээш над руу хараад малийсаар "Еэсүяаа би Жонгүгтэй үерхээд эхэлчихсэн. Сайн байгаа биз"
"Тийм ээ. Чи тэгээд хэд хоног Жонгүгийнд арай байсан юм биш биздээ? " болгоомжлонгуй түүнээс асуутал "Үгүй ээ. Хажууханд нь 5 одтой зочид буудалд байгаа. Би үерхэж эхэлчихээд юу гэж шууд гэрт хонож байдаг юм"
Хааяа Хэгюүг баян айлын охин гэдгийг мартчих юм. Гэхдээ чи тэгдэг шүү дээ. Чи танилцаад нэг цаг ч болоогүй залуутайгаа унтчихдаг хүн болохоор асууж байна.
"Тэхён та хоёр, бас би ч хүнтэй нийлээд одоо манай захирал л " гэснээ гэнэт нэг юм санасан бололтой царай нь барайгаад "Нээрээ чи мэдсэн уу? Мин захирал Америкийн салбарын даргаар томилогдож байгаа удахгүй явна"
Үнэхээр гэнэтийн байна? Арай надаас болоод явж байгаа юм биш биздээ гэх бодол тасралтгүй төрсөөр байв. Хэрвээ тийм бол энэ миний буруу юм шиг санагдаж байна.
"Үгүй ээ юу ч мэдээгүй"
Хэгюү шанаагаа тулан санаа алдаад "Мин захирал явчихвал шинэ захирал ТУЗ аас сонгогдох байхдаа. Би үнэхээр өөр захирлын дор ажилламааргүй байна"
"Чамд хэцүү байгаа байх даа" түүнийг тайвшруулахаар аль болох аяархнаар хэлээд нуруун дээр нь товших гэтэл "Явж Жонгүгээр аргадуулнаа. Нээрээ чиний ачааг нүүлгэлтийн компаниар явуулах уу "
"ЯАА! Би тэгээд хаана амьдрах юм"
"Тэхёнтой хамт амьдарна биздээ. Гал халуухан дээрээ байгаа байж" гэсээр жуумалзан агаарын үнсэлт илгээчихсэн цааш явав. Яахав сайхан санаа ч гэсэн намайг бараг л хөөгөөд гаргачихлаа? Миний бодлыг дуудлага ирснээр таслан авахад

Сохор болзоон дээр EX-тэйгээ таарчихлаа! /COMPLETED/Where stories live. Discover now