14. Эргэлзээ

1.9K 144 8
                                    

Машинтайгаа гэрлэн дохион дээр зогсож байтал хажуугийн явган хүний замаар Жонгүг алхаж байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Машинтайгаа гэрлэн дохион дээр зогсож байтал хажуугийн явган хүний замаар Жонгүг алхаж байв. Яаж өглөө эрт хүртэл ийм царайлаг байдаг байна аа? Энгийн л оффис хувцас хэрнээ Жонгүг өмсөхөөр л айдолын тайзны хувцас шиг харагдах юм.
Нээрээ дээр ч бас энд таарч байсан. Гэр нь манайхтай ойрхон байдаг юм байх даа? Тэгвэл байнга уулзаж чадах нь ээ.
"ЖОНГҮГАА"
Гэтэл зам хөндлөн нэг эмэгтэй гарч очоод Жонгүгийн гарнаас сугадчихав. Жонгүг ч түүний гарыг тавиулахгүй бүр инээгээд хамт цаашаа алхав. Энэ эмэгтэй чинь хэний залуугийн гарнаас бариад инээд алдаад байгаа юм.
Ер нь энэ эмэгтэй хэн юм?  намайг байнга өөрөөсөө түлхдэг байж энэ эмэгтэйд бүр сугадуулаад өөдөөс нь хөөрхөн туулайн инээдээрээ инээгээд дургүй хүрчихлээ?

"Яваачээ гэрэл асчихсан байна"
Арын машинууд сигналдаж, хажуугаар явсан жолооч нар орилолдоход л явах гэрэл асчихсаныг мэдлээ.
"Уучлаарай үнэхээр уучлаарай"

Өнөөдөр чинь яачихсан өдөр вэ? Өглөөнөөс хойш ямар их бэлдсэн билээ дээ? Албаар удаан явж тэднийг ажиглаж байтал тэр эмэгтэй бүр Жонгүгийн гарнаас бариад, үсийг нь хүртэл янзалж өгөв. Жонгүг хөөрхөн туулайны инээдээрээ инээсээр л байв. Би хүртэл ийм инээдийг нь ховор харж байсан гэтэл тэр энэ хооронд тасралтгүй харж байна. Удалгүй ажил дээр ирж машинаа зогсоолд тавьчихаад өөр тасгийн хэдэн хүмүүстэй цахилгаан шат хүлээн зогсож байтал Жонгүг хажууд ирж зогсохоор нь
"Өглөөний мэнд Жон дадлагажигчаа"
Тэр наашаа харж инээгээд
"Таньд бас өглөөний мэнд Юүн нарийн бичгээ. Сайхан өглөө байна"
Чамд л сайхан байгаа байх даа. Би дотроо уурандаа шатаж байна. Гэхдээ энэ хөөрхөн инээдийг нь харахаар хамаг уур дарагдаад байх юм. Тэр хэлтэстээ бууж харин би ажлын өрөө рүүгээ явлаа.
Мин захирал ч өнөөдөр эрч хүчтэй ажиллаж, царай нь цаанаасаа гэрэлтээд байгааг бодоход Еэсүтэй таарамж сайтай байгаа бололтой. Гэхдээ Еэсү захирлыг Сонбэ л гэж хардаг, харин Тэхёныг эр хүн талаас нь хардаг. Би яах гэж тэр сохор болзооны аялалд явуулав аа? Тэгээгүй бол Тэхёнтой уулзахгүй байсан шдээ. Захирлын өмнө гэмтэй болохоор заавал дэмжих болно. Өдрийн хоолны цаг дөхөж
Жонгүг руу хамт өдрийн хоол идье гэж чат биччихээд, Кихён руу залгаж Мин захирал тэр хоёрын өдрийн хоол идэх ресторан бас бус ажлын юм ярьчихаад таслав. Цаг хартал өдрийн хоолны цаг эхэлж байв. Гэхдээ Жонгүгээс хариу алга.
Захирал өрөөнөөсөө гарч ирээд
"Хоолондоо гарахгүй яасан юм Юүн нарийн бичгээ"
"Хүн хүлээж байна захирлаа"
Мин захирал толгой дохиод цааш явав. Жонгүг арай тэр эмэгтэйтэй өдрийн хоол идэх гэж байгаа юм биш биз? Яг доошоо буух гэж байтал Жонгүгээс чат ирэв.

Сохор болзоон дээр EX-тэйгээ таарчихлаа! /COMPLETED/Where stories live. Discover now