13. Түүний тухай юу гэж боддог юм?

2.1K 150 1
                                    

Урт өдрийн төгсгөлд гэртээ хэвтэх шиг сайхан юм байхгүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Урт өдрийн төгсгөлд гэртээ хэвтэх шиг сайхан юм байхгүй. Гэхдээ Хэгюүгийн дуусашгүй яриа эхлэхийг би мартчихсан байж. Жонгүгтэй өнгөрсөн хугацаанд болсон бүх юмаа нүдэнд харагдтал ярингаа нэг пүүзийг арчиж зүлгээд, хамгийн дээд тавиурт тавиад байсан Жонгүгийн өгсөн бэлэг юм байна лээ.

"Жонгүг тэгээд наашаа харж байгаад халуухан хоолойгоороо "Таныг болгоомжтой гэртээ хариасай гэж хүссэн юм" гэж хэлсэн юм даа" гээд ганц эвэрттэй дэрээ тэврээд хойшоо ор луу унав. Ийм байхыг нь харж байгаагүй болохоор үнэхээр шинэлэг байгаа ч гэсэн энэ үнэхээр галзуурчихжээ?

Дэр аван түүний нуруу руу цохиод "Галзуу амьтан"
Энэ эмэгтэй чинь цохиулсан ч инээгээд байх юм аа?
Тэр инээж босч ирээд хайрцагтай жигнэмэгнээс идэн
"Нээрээ Мин захиралтай идсэн оройн хоол чинь ямар байв?"

Энэ талаар бодсон чинь толгой өвдөж байна.
"Бид Тэхёны ресторанд хоолонд орж, тэр өөрөө цэс авчирч өгөөд, Юнги сонбэд өөрийгөө миний экс гэж танилцуулсан."
Хэгюү гайхан идэж байсан шоколадтай жигнэмэгээ газар унагаад надад ойртон
"Тэгээд Мин захирал юу гэсэн"
"Гар бариад таатай байна л гэсэн. Гэхдээ тэр хоёрын уур амьсгал Антарктид шиг л хүйтэн байсан. Бодсон чинь даарчихлаа"
Хэгюү улам ойртон намайг орны мухарт шахаад "Цаашаа юу болсон"
"Юнги сонбэ төрсөн өдрийн бэлэг гэж бугуйвч өгсөн. Амралтыг захирлын хувьд, бугуйвчыг сонбэгийн хувьд өгч байна гэсэн"
"Мин захирал үнэхээр халамжтай байх чинь. Гэхдээ чи захирлыг ямар нүдээр хардаг юм"
"Үнэхээр талархаж явдаг Сонбэ"

Би яаж Юнги сонбэг өөрөөр харж чадна гэж?

Тэр толгой дохин хэсэгтээ юу ч ярилгүй орон дээр бид зэрэгцэж хэвтэн жигнэмэг идэж байтал Хэгюү наашаа эргэж хараад
"Тэгвэл Тэхёныг ямар нүдээр хардаг юм"
"Мэдээж -" амархан хариулж чадахгүй нь. Юу гэх ёстой юм бол?

Үнэнийг нь сонсоод эргээд нийлэх гэсэн ч өнгөрсөн хугацаанд хүлээсэн сэтгэл одоо эргэж уулзаад тайвширч үүнийгээ хайр гэж бодоод ч байгаа юм шиг.
Одоо хайртай эсэхээ өөртөө батлах эсвэл үгүйсгэхэд маань хугацаа хэрэгтэй .
"Хариулж чадахгүй байх чинь ... Хүчлээд хэрэггүй ээ. Би унтахдаа бэлдлээ. Өглөө эрт Жонгүгийг харах ёстой" гээд угаалгын өрөө орсных нь дараа
"Өөр хүн сонсвол ажилдаа биш болзоонд явах гэж байна гэж бодох нь"
Тэр шүдээ угааж байгаа бололтой хэдэн ойлгогдохгүй үг хэлэх хооронд би Netflix орж үзэх кино хайж байтал утсанд дуудлага ирэв.

Сохор болзоон дээр EX-тэйгээ таарчихлаа! /COMPLETED/Where stories live. Discover now