«7»

666 78 1
                                    

♡︎


7хоногийн дараа

Тэр өдрөөс хойш бүх юм нам жим болж өнгөрөх бөгөөд энэ хугацаанд Жимин Жонгүг хоёрын хэн хэн нь айхтар их гунигийн туулаад байлаа. Гэсэн ч хэн хэн нь нэгэндээ ил гаргалгүй зүгээр юм шиг жүжиглэсээрл цаг хугацааг хий дэмий л илээнэ.

Жимин~Өнөөдөр юу идэх вэ? Дандаа хоолыг чинь идчихдэг болохоор би даая

Гэхэд Жонгүг хэсэг бодсон царай гаргаж байснаа цэсэнд байсан өөрийн хамгийн дуртай хоолыг хэлсэнд Жимин инээмсэглэсээр

Жимин~Чи тэр хоолонд үнэхээр дуртай юмаа за яахав болж байна явцгаая

Гэж ихл баяртайгаар инээмсэглэн хэлээд түүнийг чирэн урагш яаравчилж эхлэв. Гэтэл гэнэтл Жимин гүйхээ больж газартай цавуудчихав уу гэмээр болчих бөгөөд Жонгүг гайхсаар түүнрүү харвал хаа нэг тийш нулимастай нүдээр ширтэж байх нь тэр. Жонгүг түүний нүдийг дагуулан харахдаа өөрийн мэдэлгүй уулга алдаж урд нь хэнэгчгүй үнсэлцэж байсан хоёр нэгнээ түлхэх нь тэр.

Юнги~Жимин энэ тийм биш энэ охин өөрөө л

Жимин~Надад таны хэнийгээ үнсэх ямар хамаатай гэж. Харин ч сайхан цохицож байна тийм биш гэжүү Жонгүг. Алив явцгаая бид хоол идэх гэж байсан тийм биз

Гэсээр нулимсаа нуун өнгөрөхөд Юнги ч бас хөнгөхөн санаа алдан нүрээ байдаг хүчээрээ үрж байснаа хана даган гулссаар доош суув. Харин тэдэнд харагдах аа болимогц
Жимин ч мөн хүчгүйдэн газар суусан байх бөгөөд Жонгүгрүү харан хүчээр инээмсэглээд

Жимин~Юу Жонгүг өнөөдөр бие тавгүй байх шиг байна хоолоо дараа авч өгье би ингээд явлаа. Баяртай дараа уулзья

Гээд гүйхээрээ алга болсонд Жонгүгын санаа зовон араас нь гүйлээ. Тэгээд нэг хэсэг хөөсний эцэст тэр ч цуцан цааш хурдтай гүйх Жиминий зүг ширтцсээр хоцров. Яг түүнийг амьсгаагаа дарахыг хичээн зогстол гэнэт нүүрнийх нь өмнө өөр хүний нүүр тулан ирж тэр цочсондоо арагш уначих нь тэр

Жонгүг~Хоби хён та намайг цочоочихлоо

Гоншигносоор ийн хэлсэнд Хусог дагзаа маажин инээмсэглээд араасаа нэг хайрцагтай зүйл гаргаж ирэн түүнрүү сунгаад

Хусог~Энийг

Жонгүг~Юу юм хён

Хусог~Би дэлгүүрт явж байгаад энийг гоё харагдахаар нь чамд яг цохих байх гэж бодоод авсан юм таалагдах ннь уу үздээ

𝗙𝗼𝗿 𝗬𝗼𝘂❀Where stories live. Discover now