«12»

700 84 6
                                    

♡︎


Жонгүг Тэхён хоёр Тэхёны гэрт хүндхэн ажлын дараа амьсгаагаа даран хэвтэцгээх бөгөөд тэр өдрийн хэрүүлээс хойш хэдийн 2 сар өнгөрчихөөд байгаа юм. Гэвч тэдний харилцаа хэвэндээл

Жонгүг~Болсон бол би явлаа аав ээж хоёрын санаа нь зовж байгаа байх

Тэхён~Тэгдээ

Тэхён хэлэхийг хүсэж байв түүнийг харах бүртээ галзуу мэт догдлоод байгаагаа, хараадл тэвэрч аваад үнсэхийг хүсэж байгаагаа , бас ийм зүйл хийлгүй зүгээрл нэг орон дээр тэврэлдээд ирээдүйгээ ярилцан хэвтэхийг хэнээс ч илүү хүсэж байгаагаа түүнд хэлэхийг маш бүр маш их хүсч энэ мэдрэмжүүдээсээ болж хэрхэн шаналж байгаа тухайгаа түүнд тоочин ягл нялх хүүхэд мэт түүний энгэрт шигдэн уйлахыг хүснэ гэвч тэр чадсангүй зүгээрл хүсдэг гэвч түүний бардам зан түүнд боломж өгдөггүй. Тиймээс тэр зүгээрл Жонгүгт ширүүн хандаж харааж доромжилж бие сэтгэлийг нь шархлуулахаас цаашгүй

Маргааш

Жонгүг дээш доош дэгэн догон гэсээр арай хийн алхахыг ажиглах Жимин ард нь хий дэмий л санаа алдан явна. Тэр түүнийг өрөвддөг өнчин хайраасаа болж ганцаар ингэж зовж явааг нь харахыг хүсдэггүй ч эцсийн дүнд энэ бүхэн Жонгүгынл сонголт Жиминд огт хамаагүй шүүдээ Эцэст нь тэрч гэсэн хайран дээр бүдэрсэн азгүй амьтан

Юнги~Жиминие

Өхөөрдмөөр инээмсэглэсээр мөрөөр нь тэврэхэд Жиминий нөгөө талд өөр нэгэн охин алхана Жимин Юнгиг хараад баярлаж байсан ч хажууд нь алхах охиныг харахдаа өөрийн мэдэлгүй дуугаа хураах аж.

Юнги~Чи сүүлийн үед таагүй байх чинь зүгээрүү аан Жонгүг дахиадл тэгээдл гунигтай яваа байх нь ээ Тэхён уулна тэрэнд жаахан зөөлөн хандаж байвал сайнсандаа. Зза бид хоёр түрүүлээд орлоо шүү явья Хэми

Хэми бол шинээр шилжиж ирсэн охин бөгөөд саяхнаас Юнги тэр хоёр албан ёсоор үерхэж эхэлсэн Жимин тэрнийг мэдээд хэд хоног шаналсан ч Юнгиг эргээд өөр дээр нь гүйгээд ирнэ гэж итгэн хүлээдэг. Гэвч өдөр бүр итгэлийн оч нь унтарсаарл байгааг нуух юун

Жимин~Тэхён гадаад явж байгаа гэлүү

Жонгүг~Тиймээ 7 хоног явна гэсэн

Баяртай мэтээр хэлэвч түүнийг гуниглаж байгааг Жимин ядах юмгүй гадарлаж байв. Өөрийгөө өвтгөж шархлаад ч хамаагүй тэр хүний дэргэд байхыг хүсдэг хүн явчихаар нь мэдээж баярлахгүй. Гэхдээ тэр өөрөө жаахан ч болов баярлав. Одоо Жонгүг ядажл долоохон хоног ч болов зовохгүйнэ байна шүүдээ

𝗙𝗼𝗿 𝗬𝗼𝘂❀Where stories live. Discover now