«15»

446 42 5
                                    

♡︎

Тэр бүхнээс хойш сар гарны хугацаа хэдийн өнгөрсөн байх агаад сургуулийн гадаа нялууран зогсох хоёр хосыг найзууд нь харж санаа алдаад өөр тийш саравчруу зүглэв.

"Тэхён энэ бүхэн чамд үнэхээр зүгээр байна гэж үү уур чинь хүрэхгүй байна уу" гэж Юнги уцаарлангуй дуугарахад Тэхён хосуудаас хараа салган.

"Зүгээр биш байлаа гээд яаж чадна гэж тэр сонголтоо хийсэн надад эсэргүүцэх эрх байхгүй тэглэ ч юу юунаас илүү тэр жаргалтай байгаа нь чухал биш гэж үү"

Хэмээн инээмсэглэх аж. Энэ бүхний тухайд гэвэл Тэхён Жонгүгт санал тавихаар тохирсон тэр өдөр гай таарч Юнгигийн өвөөгийнх нь бие муудаж тэр яаралтай Америк яваад сар гаран болоод ирэхэд төсөөлснөөс нь тэс өөр үйл явдал болсон байсан тул тэр ийнхүү уцаарлаж буй нь энэ юм. Тэр Тэхён Жонгүг хоёрыг хэдийн үерхсэн гэж бодсон ч эцэст нь тэр тэс өөр нэгнийг сонгосон байсан нь түүний бухимдах гол шалтгаан билээ.

1 Сарын өмнө

Гартаа гялалзах гоёмсог сүйн бөгжийг догдлон харсаар маргааш хичээлтэйгээ ч мартаж орхисон Жонгүг санд мэнд босон хувцаслаж энэ тухай Жиминд хэрхэн хэлэх тухай Жимин түүнийг нь сонсоод ямаршуухан царай гаргах тухай дотроо төсөөлөн мишээнэ өнөө өглөөг тэр дэндүү жаргалтайгаар угтаж байх бөгөөд сургуулийнхаа зүг яаравчлан гүйж гарсанч гадаа байх хоёр хүнийг хараад саяхны догдлол мэдрэмжүүд агаарт замхарчих шиг болох нь тэр. Түүнийг харсан дариудаа хоёр залуус түүний зүг эргэцгээж Жонгүг харин айдастайгаар нэг алхам хойш ухрав.

Жонгүг~Т.Т.Тэхён хэзээ ирсэн юм

Тэхён~Өчигдөр ирсэн юм яасан намайг хараад баярлахгүй байгаа бололтой.

Гэж хүйтэн хоолойгоор хэлээд өөрийг нь тасралтгүй ширтэх үл таних залууруу ёжтой нь аргагүй инээн харлаа. Жонгүг Алгуур Минугын хажууд ирэн гараас нь атгаад

Жонгүг~М.Мину хён танилц энэ......энэ......нөгөө.......миний багын найз

Гэж гацан барин хэлээд Тэхёнрүү битгий гэсэн шиг толгой сэгсрэн гөлөгний нүд гаргах аж. Тэр тэдний харилцааг мэдээсэй гэж тэр хүсэхгүй байлаа. Арай гэж хайрлаж болох нэгнээ олсон байхад Тэхён түүнд өөрсдийн тухай хэлчихвэл Мину түүнийг хаяад явчихна гэхээс тэр маш их айж байсан тул Минугын дэргэд ямар нэг алдаа гаргалгүй жүжиглэж эхлэв.

𝗙𝗼𝗿 𝗬𝗼𝘂❀Where stories live. Discover now