«14»

711 81 27
                                    

♡︎

Жимин Жонгүгын шийдвэрийг ч сонсолгүй түүнийг Минугын машинд чихэж суулгаад явуулчихсанд Мину одоо ч инээсээр байх бөгөөд Жонгүг болгоомжлонгуй юу инээдтэй байгааг асуухад Мину түүнрүү инээмсэглэн

Мину~Зүгээрл найз чинь хөгжилтэй юм. Гэж бодоод дөнгөж өчигдөрхөн чамтай бааранд танилцсан үл мэдэх залууд итгээд шууд ингээд явуулна гэдэг.

Жонгүг~Аан тэрнийг ойлгоорой үргэлж миний төлөө гэж байдаг болохоор

Мину~Зүгээрдээ та хоёр харин ч хөөрхөн юм. Надад таалагдсан

Жонгүг~Жимин үү?

Мину~Мэдээж чи

Минугийн хэлсэн Мэдээж чи гэдэг үгнээс болж яг одоо Жонгүгын дотор асар олон эрвээхий нисэлдэх мэт мэдрэгдэж. Тэр түүнийгээ анзаарсан бололтой дотроо өөрийгөө маш олон удаа битгий догдло хэмээн харааж байсан ч тэр догдлохоо огт болихгүй байв.

Мину~Сайхан амраарай гэртээ очихоороо чамруу мессеж бичиж болно биздээ

Жонгүг~Хүргэж ирсэнд баяралла гэхдээ яах гэж мессеж бичих билээ

Мину~Үнэхээр инээдтэй юмаа мэдээж чамтай дотносохыг хүсэж байгаа болохоор за ямарч байсан би хэлсэн. Зөвшөөрлөө авчихсан гэж ойлгоод явлаа шүү баяртай сайхан амраарай

Гэсээр машиндаа суугаад яваад өгчихсөнд Жонгүг дахиадл тэнэг хүн шиг инээж байснаа болин гэрлүүгээ гүйхээрээ орлоо. Тэр өдөртөө Жонгүг хичээлээ хийх биш зүгээрл утсанд нь ирэх үл мэдэх залуугын мессежийг хүлээсэн юм

~

Тэхёны байхгүй 7 хоногт Жиминий тусламжтайгаар Мину Жонгүг хоёр хэдийн дотносож болзоонд хүртэл хэд хэдэн удаа яваад амжицгаасан юм. Жонгүг эхэндээ жаахан итгэлгүй байсан боловч Минуг илүү таньж мэдэх тусам түүнд таалагдаж Тэхёныг гэх сэтгэл нь бага багаар түүнд дарагдаж байлаа.

Мину~Хэдий эрэгтэй хүнд тохирохгүй үг боловч Жонгүг чи өнөөдөр үнэхээр үзэгслэнтэй харагдаж байна. Атаархчихлаа ийм царайлаг болохоор чинь

Өнөөдөр Мину түүнийг өөрийн найз залуу болгохоор эргэлт буцалтгүй шийдчихсэн байх бөгөөд. Түүнийг өөрийн болгохын тулд тэр асар үнэтэй рэстораныг түрээслэн зөвхөн тэдэндл тохирсон романтик мөчийг бий болгочихоод буй нь энэ юм.

Жонгүг~Яагаад худлаа яриад хүн ичээх гээд байгаа юм зүгээрл байдагл хувцасшдээ. Би дандаал өмсөж байдаг

Мину~Байдагл нэг жирийн хувцсыг хүртэл чи амь оруулдаг болохоор чинь өдөр бүр хэлмээр санагдаад байдаг юм. Чи тиймл үнэ цэнэтэй болохоор

Түүний хэт нялуун үгэнд Жонгүгын ичиж болохгүй гэсэн бодол агаарт замхарч тэр дариу хацар бага багаар улаан туяа татаж удалгүй баяралла хэмээн инээмсэглэсээр түүний өөдөөс харж суулаа. Гэсэн ч Мину түүнийг ширтэхээ зогсоосонгүй ямар ч хөдөлгөөнгүй түүнийг тас гөлөрчихсөн сууж байлаа.

Жонгүг~Хён битгий ширтээд бай ичээд байна боль ингээд юу ч хэлэхгүй ширтээд байвал би явлаа шүү

Мину~Зүгээрл чи хэтэрхий царайлаг болохоор ширтэхгүй байж чадсангүй.

Жонгүг~Ёстой нэг битгийлдээ хён ичээд байнашдээ

Мину~Зза би одоо болилоо. Тэгэхээр юулдаа Жонгүг бид танилцаад хэдий 7хон хоног болсон хэдий ч би чамд дэндүү их хайртай болчихсон бололтой. Тиймээсл би одоо чамд энийг хэлэх гээд өөрийн мэдэлгүй чичрээд сууж байналдаа. Жонгүгаа минйи найз залуу болооч

Жонгүг түүний санал тавихыг мэдэж байсан ч яг ингээд шууд асуусанд нь бага зэрэг сандарч толгой дотор нь үе үе Тэхён ч бодогдоод эхлэв. Тэр үргэлж ийм зүйлийг Тэхёнтой төсөөлдөг байсан Тэхён түүнд зориулан хоол бэлдээд өмнө нь сөхөрч суугаад түүнд сэтгэлээ илчлэх гэхдээ бодит байдал дээр Тэхён байгаагүй ч бусад бүх зүйл нь бараг түүний төсөөлсөн шиг байв.

Жонгүг~Хэрвээ би Мину ахын саналыг хүлээгээд авчихвал Тэхён бид хоёрыг тохиролцооны дагуу бид хамааралгүй хүмүүс болох нь ээ

~

&~Тэхёнаа наашаа

Тэхён~Юнги хён ирчихсэн байжээ

Юнги~Мэдээж бас бид бүх зүйлийг бэлдчихсэн маргааш чи Жонгүгыг тэр газарт дагуулаад ирэхэдл болно.

Тэхён~Баяралла хён......Жонгүгаа жааханл хүлээчих би удахгүй чамайг өөрийн болгох болно энэ удаад албан ёсоор найз.залуугын хувиар

Гэсээр саяхан худалдаж авсан хос бөгжөө харан инээмсэглэнэ.

𝗙𝗼𝗿 𝗬𝗼𝘂❀Where stories live. Discover now