- 001 -

362 46 6
                                    

☆

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Өнөөдөр ч бас хичээх ёстой" гэж өөртөө зориг өгөн гэрээсээ гаран ажилруугаа алхана.

Дэлгүүрээ онгойлгон дотогш ороод ажлынхаа хувцсыг өмсөөд малгай дараад хаалга дээр байх "CLOSE" гэсэн бичигийг "OPEN" болгон эргүүлэнэ.
Удалгүй үйлчлүүлэгчид бага багаар цувран орж гарсаар...

Өдөрт хэдэн ч удаа "Тавтай морилно уу" "Манайхаар үйлчлүүлсэнд баярлалаа" гэх үгийг нүүр дүүрэн инээмсэглэн хэлдэгээ ч мэдэхгүй юм. Заримдаа хэтэрхий ядаргаатай санагдана.

Дахин хаалга онгойж би "Тавтай морилно уу" гэж бөхийгөөд үргэлжлүүлэн хийж буй зүйлдээ анхаарлаа хандуулна. Нэг л мэдэхэд дахин бодолд автчихаж.

"Уучлаарай тооцоогоо хийж болох уу?"

Дахиад нөгөө намуухан хоолой...

"Аан за болноо болно" гэж хэлэхдээ түүнрүү эгцэлж харлаа. Хар малгай дарж өмсөөд хар маск зүүчихсэн... Үнэхээр хүний гоо үзэсгэлэн ийм хүчтэй байх аа. Ямар царайлаг болох нь масктай маскгүй тодоос тод харагдаж байна.

Нүдрүү нь эгцэлж харах үед түүний нүдрүү шумбаад орчих шиг боллоо.

Тэр бага зэрэг инээмсэглээд "зүгээр үү?" гэж эелдэгээр асууна.

"Зүгээр ээ. Энэ" гэж хариулт мөнгөө өглөө.
Гэхдээ энэ удаад тэр шууд гарч явсангүй. Цонхны дэргэдэх жижигхэн ширээнд очиж суугаад гадаах орчинг ажиглангаа авсан зүйлээ тайвнаар иднэ.

Би ч түүнийг ажиглан харна.

Тэр нүд, гар, нүүр, бие хаа... Үнэхээр л бурханы бүтээл юм.

Энэ өдрөөс хойш тэр өдөр болгон орж ирдэг болсон.
Би ч түүнийг орж ирэхийг хүлээж зогсдог болчихсон.

Та нар анхны харцанд итгэдэг үү? Би бол итгэдэг. Тэрнийг анх харсан үеээ санаж байна. Үнэхээр л тэр хүүд шууд л татагдаж билээ.

My World  | Lhs |Where stories live. Discover now