- 006 -

198 33 11
                                    

"Дэлхий байхгүй бол сар ч байхгүйтэй адил Чи байхгүй бол би ч байхгүй"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Дэлхий байхгүй бол сар ч байхгүйтэй адил Чи байхгүй бол би ч байхгүй"

"Сэхён аа жаахан хүүхдүүд шиг маяглахаа больцгооё бид одоо насанд хүрсэн хүмүүс шүүдээ.
Би чамд үнэхээр сайн... Үерхэцгээе"

Тиймдээ бид одоо жаахан хүүхдүүд биш.

"Тэгье ээ. Үерхэцгээе И Хисын"

Түүнрүү иргэж харан нүүр дүүрэн инээмсэглэн хариуллаа.

Хисын шууд л миний урд ирэн зогсоод намайг өөрлүүгээ татан энгэртээ нааж тэврээд "баярлалаа" гэх нь тэр.

"Яагаад баярлаад байгаа юм?"

"Учир нь чи одоо минийх болчихсон. Миний амьдралдаа авсан хамгийн том бэлэг бол чи. Хүн бэлэг авсан бол 'баярлалаа' гэж хэлэх ёстой шүүдээ"

Тэр миний жижигхэн зүрхийг хангалттай догдлуулж чадах юм.

Гаднаа хүйтэн хөндий харагдах ч дотроо хэнээс ч илүү гэгээлэг сайхан сэтгэлтэй нэгэн. Үргэлж амандаа дуу аялсаар жаргалтайгаар ажлаа хийдэг. Айлийн бага гэсэн ч өөрөөсөө жаахан 6 дүүгээ халамжилдаг том ах. Хэнээс ч харж байгаагүй түүний  инээмсэглэл, хаанаас ч сонсож байгаагүй түүний уянгалаг хоолой. Тэрний бүх зүйл хэтэрхий төгс төгөлдөр...

"Ааххх Ни-ки битгий зураг ав гэсэн шүүдээ Сэхён ичээд байна" гэсээр Хисын Ни-кигийн гарт байх камерыг шүүрч авна.

"Зүгээрээ Хисынаа надин мөчөө зураг болгон хадгалцгаая" дахиж хэзээ ч ийм зүйл тохиолдох юм билээ.

Ни-ки ч гэлтгүй бусад хөвгүүд биднийг бутны цаанаас ажиглан зогсож байгаад Хисынд баригдсан нь энэ.

"Юу л даа би ууг нь эсэргүүцсэн л дээ... Гэхдээ энэ Ни-.." гэсээр Жэй түрүүлж ам дуугархад Ни-ки Жэй-г дуугүй гэж дохино.

"Хисын ах сая үнэхээр догь байсан" гэж Сонү нөхцөл байдлыг эргүүлэн гэнэт хэлэхэд бусад нь ч үг нэмж "Тийм ээ. Ёстой догь" гэсээр шуугилдахад

Хисын бага зэрэг ичин "Муу зальтай амьтад" гэсээр жуумалзана.

Хисыний уур гарчих шиг боллоо.
Бүгд санаа амарсан аятай цоглог төрхөндөө орно.

"Бид нар ингээд албан ёсны бэр эгчтэй боллоо" гэсээр Жонвон алгаа ташин "вүүхүү" гэж орилход бусад нь ч нэгдэн алгаа ташин баярлана.

"Ууг нь ийм үед хэлэхэд эвгүй л юм. Гэхдээ манайхаан би өлсөөд байна" гэсээр Сонү дагзаа маажин хэлэхэд бүгд зэрэг инээлдсэн ч ганц Сонү ч биш хөвгүүд маань бүгд өлсчихжээ.

Бүгд хэдэн цагийн бэлтгэлийн дараа ядарсан байсан тул тэдэнд би  хоол хийж өгөхөөр болон тэдний хамт амьдардаг дормд ирлээ.

Тийм ч том биш гайгүй цэгцтэй 7 хөвгүүн хамт амьдардаг байранд орж ирээд "Хөөх та нар их тухтай амьдардаг юм байна гэсээр угаалгын өрөөг нь зүглэлээ"

Гараа угааж хоол хийхээр бэлдхэд Жэй "Туслах уу? Би энэ хэддээ л тогооч нь" гэсээр гал тогоонд орж ирэхэд би бараг л хөөх шахам түүнийг холдуулаад өөрөө хийхээр боллоо.

Учир нь би хоол хийж байхад хүн хажууд байхад дургүй.

Хисын Ни-ки 2 тоглоом тоглож, Жонвон Жэй ахыгаа өдөж, Жэй хааяа хааяа "ЯАААА!!" гэсээр чанга орилох нь сонсогдоно. Сонхүн Жэйк 2 Жэй-г шоолон инээлдэнэ. Сонү гал тогоонд байн байн орж ирэн хөргөгч ухасаар амттан олж иднэ.

Энэ хэд ч хөгжилтэй амьдарах юм аа.

"Хоол болчихлоо" гэсээр ширээ дүүрэн зассан хоолнуудаа дахин нэг нягтлаж тоолоод дуусахад тэд
шуугилдсаар ширээнд сууна.

"Воаа гайхалтай Сэхён эгчээ үнэхээр амттай" гэж бүгд уулга алдана.

"Үнэхээр өлсөж дээ миний үрс"

"Таалагдаж байна"

"Юу?"

"Биднийг миний үрс гэж дуудах чинь. Цаашдаа ч гэсэн ингэж дуудаж байгаарай оммаа"

"Оммаа?"

Бүгд дуу нэгтэйгээр "Тиймээ омма" гэв.

Энэ үед Хисын ширээний нөгөө талд биднийг ажиглан инээсээр сууж байсан юм.

Z/N: Ийм хэсэг бичиж үзэхийг мөрөөддөг байсан юм ㅋㅋㅋ.

-I will always be the virus of your happiness -

2021.10.29

My World  | Lhs |Where stories live. Discover now