- 007 -

169 29 5
                                    

☆

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


"Уучлаарай би тэр дээшээ хүрэхгүй байна л даа. Та аваад өгч болох уу?" гэсээр ахлах сургуулийн дүрэмттэй охин Хисынаас асуух үед ямар ч эргэлзээгүйгээр "Энийг үү. За май" гэж эелдгээр инээмсэглэн авч өгнө.

Нуруулаг, царайлаг бас тэгээд дээрээс нь эелдэг энэ хүүд ямар ч охин сэтгэл алдрахгүй байж чадахгүй биз.

Саяны ахлах сургуулийн дүрэмттэй охин ч түүнд сэтгэл алдраад амжсан гэдэгт эргэлзэх зүйл алга.

Өнөөх охин касс дээр ирж тооцоогоо хийлгэж дуусаад хэсэг бодолд автан зогсоно.

Гэнэт тэр ам нээн "Өршөөгөөрэй ийм зүйл асуухад хэцүү ч... за за болилоо уучлаарай эгчээ баярлалаа" гэсээр өнөөх охин дэлгүүрээс гарч одлоо.

Түүний араас харж зогсох хооронд Хисын хажууд ирж зогсоод "юу харсан юм?"

"Саяны охин нэг юм асуух гэж байгаад больчих шиг боллоо"

"Магадгүй энэ царайлаг залуу таалагдсан юм болов уу?" гэж Хисын өөрлүүгээ заан ёжтой гэгч нь инээнэ.

"Ерөөсөө л болохгүй юм байна. Наад царайлаг царайгаа нуу!"

"Яаж??"

"Ямар ч аргаар хамаагүй"

___

Маргааш нь Хисын ажилдаа ирэхдээ хар маск, саравчтай малгай өмсөөд зөвхөн нүд нь л харагдахаар царайгаа тэр чигээр нь нуучихсан байх нь тэр.

"Чи үнэхээр царайгаа нуучихаж байгаа хэрэг үү?"

"Чи нуу гэсэн тэгээд л би нуусан"

Яагаад ийм гэнэн юм бэ?

Тэр өдөр жингөө малгай, маск 2тоо түүртсэн ч үгүй ажлаа хийж дуусгалаа.

Миний мундаг хүү.

"Сэхёнаа"

"Айн?"

"Би маскаа авч болох уу? Ажил тарчихсан бас энд тийм ч олон хүн алга"

Бурхан минь тэр үнэхээр миний үгэнд ороод надаас зөвшөөрөл хүртэл авж байна гэж үү?

Зүгээр л тоглож хэлсэн байхад...

Би инээд алдаад "Ав аа ав. Би ч гэсэн өдөр жингөө царайг чинь харж чадахгүй муухай байна"

Тэр маскаа хурдхан аваад өөдөөс инээмсэглэнэ.

"Надад ч бас хэцүү байлаа энэ масктай тэвчих үнэхээр хэцүү юм..."

Хисыний гарнаас зөөлөн атгаад "Би зүгээр л тоглож хэлсэн байхад чи миний үгэнд ороод царайгаа нуучих юм. Тэгэхгүй байсан ч болноо. Хичнээн чамайг охид шохоорхсон ч би тэр үедээ л уурлана. Гэхдээ чи минийх шүүдээ"

Минийх...

Хисыний санаа амарсан бололтой "Ойлголоо" гэх нь тэр.

- I will always be the virus of your happiness -

2021.10.31

My World  | Lhs |Where stories live. Discover now