- 002 -

280 38 5
                                    

☆

Oops! Questa immagine non segue le nostre linee guida sui contenuti. Per continuare la pubblicazione, provare a rimuoverlo o caricare un altro.

Сэхён миний бие нь Хисын гэх хөвгүүнд дэндүү их хайртай болчихсон. Харах төдийд эгдүү хүрч аз жаргалтай болдог. Бас Хисын байгаа цагт надад өөр хүн хэрэггүй гэдгийг ухаарсан.


"Өө Хисынаа сайна уу?" гэхэд тэр юу ч дуугаралгүй миний урд ирж зогсоод. "Сэхёнаа ажил чинь дуусах болж байна уу?" гэж нухацтайхан асуугаад "Дуусчихаад гараад ирээрэй" гэх нь тэр.

Ажлаа хийсээр Хисынийг мартчихаж. Гараад ирсэн Хисын ажлын үүдэнд өдөр жингөө хүлээсэн бололтой их л тэвчээртэй сууж байна.

"Хисынаа яагаад одоо хүртэл энд байгаа юм?" гэхэд тэр "Би чамайг ажлаа дуустал чинь хүлээнээ гэсэн шдээ. Өнөөдөр маш сайхан зүйл болсон учраас заавал чамд хэлэх гэсэн юм. Алив явъя" гээд гараас чирэн алхаж эхэлнэ.

Чирж алхсаар цэцэрлэгт хүрээлэнд ирээд гараа зөөлнөөр тавиад "Өнөөдөр цаг агаар үнэхээр сайхан байна. Чамайг хараад байхад ойрд үнэхээр хэцүү байгаа юм шиг санагдаад" гэж хэлэн хөнгөхөн инээмсэглээд урагшаа харан алхаж эхэлнэ.

Хүнтэй нээх харицаад байдаггүй ч тэр надтай үнэхээр дотно байдаг нь сонирхолтой.

"Үнэндээ өнөөдөр чиний сэтгэл санааг засах гэж энд ирсэн юм. Намар болж байгаа учраас гадаа сайхан байна. Чи ажилаасаа болоод ямар сайхан зүйлсээс хоцорч байгаагаа мэдэхгүй л байна даа" тэр урд гарч алхангаа ингэж хэлээд нэг саравчинд очиж суугаад намайг суу гэж дохио өгөхөд би хажууд нь очиж суулаа.

"Тийм байна гадаа сайхан байна. Баярлалаа Хисынаа. Чиний зөв би ойрд үнэхээр л бүх зүйлээс хоцорч байгаа юм байна. Яг үнэндээ надад ингээд сэтгэл гаргаад дагуулж гарах хүн байхгүй..."

"Одоо тэгвэл би чиний дэргэд байж өгье" гэж хэлээд миний өдөөс харна.

Харцнаас нь бултаж анхааралыг нь саринуулахын тулд сэдвээ өөрчлөн "За тэгээд өнөөдөр ямар сайхан зүйл тохиолдов доо" гэхэд тэр урт  амьсгаа аваад "Одоо хэлэх цаг нь биш бололтой..." гээд чимээгүй болчихлоо.

"Хисынаа чи одоо жаргалтай байна уу?" гэхэд тэр дахиад л нөгөө хөөрхөн инээмсэглэлээ гарган "Тийм ээ Сэхёнаа миний дэргэд чи байгаа учраас би жаргалтай байна. Хэрвээ чи минийх болчихвол би бүр л жаргалтай болчих юм шиг санагдаад байна. Магадгүй тэнгэрт дүүлэн нисэж байгаа мэт мэдрэмжийг өдөр бүр, цаг бүр, минут, сэкунд бүрт мэдрэх байх. Гэхдээ би чамайг хүчилж чадахгүй. Чамд хэцүү байвал, надаас залхаж байвал би чиний төлөө чамаас холдож чадна"

Би зүгээр л уйлчихлаа...
Тэрний намайг гэх хайр магадгүй минийхээс ч их байх. Гэхдээ Хисынаа би чиний төлөө үхэж ч чадна эсвэл буцаад амилж ч болно. Чамд бүхнээ зориулж, үүрд дэргэд чинь байх болно. Дэлхий сөнөх хүртэл зөвхөн чиний төлөө...

"Сэхёнаа зүгээр үү? Манай Сэхён уйлчихжээ. Уйлахдаа хүртэл хөөрхөн юм аа. Гэхдээ битгий уйл л даа" гэсээр өөдөөс өхөөрдөм харан хурууныхаа өндөгөөр хөнгөхөн нулимсийг минь арчиж өгнө.

Битгий надаас холдоорой. Миний л дэргэд байгаарай...

"Одоо харьсан нь дээр байх би чамайг хүргэж өгье" гэж хэлээд намайг дагуулан гэрийн зүг алхана.

Алхсаар гэрийн өмнө ирчихэж "Өнөөдөр баярлалаа Хисын. Үнэхээр л сэтгэл санаа сэргэчихлээ" гээд өөрөө ч мэдэлгүй түүний цээжинд наалдан тэврээд авлаа.

Хэсэгхэн хоромд үнэхээр их тайтгарлыг өгч чадаж байгаа нь сонирхолтой. Яагаад хүмүүс халуун дулаан тэврэлтэнд дуртай байдгийг одоо л мэдлээ. Түүнээс минь үнэртэх тааламжтай үнэр хамар цоргиж улам улам наалдаж тэвэрмээр санагдана. Үнэхээр тухтай бас дулаахан...

Яаран сандран түүнээс зайгаа барин холдоод "Уучлаарай энэ зүгээр л сэтгэл хөдлөөд..." гэхэд тэр инээгээд "Сэтгэл хөдлөлөө барьж сурах хэрэгтэй юм байна даа. Гэхдээ энэ сэтгэл хөдлөл чинь надад таалагдаж байна"

Цохилох зүрхээ дарж ядан түүнд "Баяртай" гэж хэлээд хурдхан шиг гэрлүүгээ гүйж орлоо.

Өнөөдрийн болсон бүх явдал яг л зүүд мэт. Зүгээр л түүнтэй хэсэгхэн хугацаанд ч болтугай хамт байсандаа баярлаад. Тэр л биш бол өөр хэн ч миний сэтгэл зүрхийг ингэтэл нь догдлуулж чадахгүй биз.

- I will always be the virus of your happiness -

2021.09.20

My World  | Lhs |Dove le storie prendono vita. Scoprilo ora