- 004 -

200 34 2
                                    

☆

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хисыний хараанаас бултан булан эргээд л би сөхрөөд уначихлаа.

Үнэхээр тэссэнгүй.

Би өдийг хүртэл бусдын нүдэнд хүчирхэг ч дотроо маш их зовлонг агуулж явсаар ирсэн.

Хэзээ ч хүний өмнө сөхрөхгүй гэж өвчнөө хүртэл тэвчин юу ч болоогүй мэт алхахдаа би юу0 юунаас илүү шаналал мэдэрдэг. Ядаж нэг ч болтугай хүн намайг ойлгоосой гэж хүсдэг ч амьдрал дээр чамайг чамаас илүү ойлгох хүн байдаггүй.

"Хэзээ хөлөө бэртээчихсэн юм?" гэх уцаарлагүй хоолой сонсогдоход бага зэрэг цочин эргэж харахад.
Хөмсөгөө зангидан надруу ширтэх Хисынтэй харц тулгарчихлаа.

Гэм хийсэн хүн шиг толгойгоо унжуулан доош хараад "өнөөдөр..." гэж сул дуугаар хэлнэ.

Хисын миний өмнө ирж буруу харан явган суугаад гараараа дохин "үүрүүл" гээд эргэн харна.

Босоод өөрөө алхаад явъя гэсэн ч одоо бол надад ямар ч хүч алга.

Урд тэвчээртэй суух Хисыний нуруунд наалдан хүзүүгээр нь тэврэхэд тэр босон "явцгаая" гэж хэлээд удаанаар алхана.

"Тэгээд... бүтэн сар надаас холдоод ямархуу байвдаа"

"Би үнэнээ хэлэх үү? Чамайг маш их санасан сансанаасаа болоод бараг л галзуурсангүй" гэхэд Хисын инээгээд "Би ч гэсэн чамайг санасан. Гүйгээд очмоор байсан ч зориг хүрээгүй юм"

"Юунаас болоод?" гэж асуухад тэр санаа алдаад "чамд үнэхээр хайртай эсэхээ мэдэхийг хүссэн юм. Өөртөө багахан хугацаа өгсөн. Чамаас холдож чадах үгүйгээ шалгасан хэрэг. Гэхдээ би өөрийнхөө шалгуурт өөрөө уначихсан. Өдөр болгон болохгүй гэж бодсон хэрнээ чамайг холоос нууцаар хараад сэтгэлээ тайтгаруулдаг байсан. Магадгүй энэ зөв уналт байсан юм шиг байна"

"Бид энэ харилцааг хэр удаан үргэлжлүүлэх бол? Бид үерхээд эхэлвэл жаргалыг дагаад зовлон ч ирж магад"

Тэр гэнэт зогсоод хажууд байсан сандал дээр намайг суулгаад "Зүгээр дээ зовж жаргадаг хорвоо. Гэхдээ би хэзээ ч чамайг зовоохгүй" гэж нүдрүү минь эгцлэн ширтэн хэлэхэд үнэхээр л түүний нүднээс итгэл дүүрэн мэдрэгдэх шиг.

Хисын надруу бага багаар ойртож эхэлхэд би өөрийн мэдэлгүй нүдээ аниад түүний уруулыг мэдрэнэ.
Гашуун хэрнээ хамгийн тансаг амттан. Юугаар ч орлуулшгүй жаргал.

Хэсэгхэн хугацаанд ч намайг өөртөө уусгаад авчихсан энэ хүү яг хэн юм бэ? Нэг л өдөр амьдралд минь гарч ирээд миний ертөнцийг тэр чигээр нь булаагаад авчихсан. Зүрх сэтгэлийг минь зөвхөн өөрийнхөө төлөө цохилуулж орхисон. Хөөрхөн инээмсэглэлээр бүхийг гэрэлтүүлж зүрхэн дотор минь тодоос тод нар мандуулчихсан.

Тэр миний дэлхий бол би түүний ганц дагуул...

Уруулаа салган урсан нулимсыг минь хөнгөхөн арчаад "одооноос зөвхөн инээ. Учир нь би чиний дэргэд байгаа учраас чамайг үргэлж инээлгэх болно"

Маргааш өглөө 7:00 минут...

Ажлын хаалга түлхэн ороход төсөөлөө ч үгүй зүйл угтах нь тэр.

"Хисынаа?"

Өөдөөс инээсээр угтах Хисын "Өнөөдрөөс эхлэн би энд чамтай хамт ажиллах болно"

"Бурхан минь И Хисын чи яаж ажилд орсон юм?" гэхэд тэр "Тийм ч хэцүү байгаагүй л дээ" гэсээр толгой элнэ.

Яг үнэндээ Хисын ажилд орохын тулд бүтэн өдөржин менежерийн араас гүйсэн юм даа.

"Ааххх саяхан л би чамайг орж ирэхийг бүтэн өдөржин хүлээж зогсдог байсан бол одоо тэр хүн нь миний дэргэд инээгээд байж байна шдэ"

Хисын хариуд нь "Би ч гэсэн саяхан л дэлгүүр лүү орох гээд яараад гүйдэг байсандаа"

Тэр нилээн нухацтай царайлаад "Сэхёнаа... магадгүй бид үерхэж эхлэх цаг нь болоогүй гэж үү? Надтай үерхэхгүй хэрэг үү?" гээд гомдлонгүй хэлэхэд би сандран "мэдээж би чамтай үерхэнэ" гэсэнд тэр баярлан инээгээд жаргалтайгаар ажлаа хийнэ.

Заримдаа хэтэрхий жаахан хүүхэд шиг болчихдог ч гэсэн би чамд хэтэрхий их хайртай И Хисын...





Z/N: За сайн байцгаана уу? Өнөөдөр бидний хайрт хүү И Хисыний төрсөн өдөр болж байна^^. Богинохон ч гэсэн нандин хэсэг болсон байх гэж найдаж байна♡. Kiss scene бичих нь миний хувьд үнэхээр том шалгуур болж өглөө. Цаашдаа лүү сонирхолтой үйл явдлуудаар эргэн уузацгаая ~♡

- I will always be the virus of your happiness -

2021.10.15

My World  | Lhs |Where stories live. Discover now