0.1

267 46 1
                                    

       Аль хэдийн өвөл болж, цонх жавартсан байх хэдий ч чи үргэлж суудаг суудалдаа нэг зүйлээ гөлрөөд л. Хүүхэд бүр төгсөх анги учир хичээлээ давтаж, хаанаа ч байгаагүй их мэрийлт гаргаж байхад чи зүгээр л ухаангүй мэт гаднах орчныг ажигладаг.

Үүнийг чинь багш, сурагч гээд мэддэггүй хүн үгүй хэрнэ одоо болтол чамайг харахаараа гайхаж балмагддаг хүмүүс мэр сэр. Зарим нэг нь 'сонсголгүй, хөгжлийн бэрхшээлтэй, толгойдоо юмтай' гэж хүртэл амныхаа зоргоор чалчдаг атал чи зүгээр л өөрийн амар амгалангаа олчихоод ном уншаад аль эсхүл чихэвч зүүгээд сууж байдаг. Гайхмаар шүү.

Чамайг мэддэг хүн ховор. Учир нь чи хэнтэй ч юу ч дугардаггүй сүнс мэт өсвөр насны хүү учираас. Сургууль тэр аяараа чамайг хэл ярианы бэрхшээлтэй хэмээн боддог. Гэхдээ юу гээч? Намайг анх чамд яаж дуралсан гэж бодож байна даа. Ном уншиж байхад чинь уу? Эсвэл цонх ширтэж байхад чинь уу? Үгүй дээ аль нь ч биш.

Чамайг ямар нэг юм руу гөлөрчихсөн байхад надад чиний гэх тодотголтой үзэсгэлэнт царайг ширтэх боломж маш ихээр гараад ирдэг юм. Тиймээс л би дуртай.
    Харин жинхэнэ дуралсан зүйл минь гэвэл чиний үнэр болон хоолой. Үнэхээр сонин санагдаж байгаа байх л даа, мэдэж байна. Гэхдээ энэ бол бодит үнэн. Хэзээ нэгэн цагт би чиний зөөлөн, уянгалаг хоолойг ахин сонсоно гэдэгтээ итгэдэг.

— Miya —

Ali blh nandignaj bicnee ^^
Bs shn amrare </3

𝓦𝓲𝓷𝓭  /Дууссан/Where stories live. Discover now