0.5

181 42 17
                                    

Сэрүүн сэвшээ салхи цонхоор орж ирэн нүүрийг минь цохиход өрөөгөөр тарах хүйтнийг одоо л нэг анзаарах аядаад орноосоо өнхөрөх шахам босон хувцасныхаа шүүгээг нээж гартаа тааралдсан бэлтгэлийн сул өмд, мөн том хар цамцаа углан гэрээсээ гарав.

Гадаа аль хэдийн саран мандсан байх агаад сарны туяа гудамжны өндөр гэрлүүдтэй уусалцан цасанд дарагдсан цэцэрлэгт хүрээлэнг туйлын үзэсгэлэнтэй харагдуулж байх аж.

Эргэн тойрноо ажиглан харвал ойр хавьд надаас өөр хүн үзэгдсэнгүй. Харанхуй цэцэрлэгт хүрээлэнд ганцаархнаа байгаадаа жийрхэх бус харин ч багахан инээчихээд халаасаа ухан утас болон чихэвчээ гаргаж ирвэл урт цагаан чихэвч минь таашгүй олон зангилаагаар дүүрчихсэн байв.

Багахан санаа алдаад чихэвчнийхээ орооцолдоог гарган алхаж байтал нүдний буланд хэн нэгэн үзэгдээд өнгөрөв. Тийм ч их ач холбогдол өгсөнгүй гэрэл нь анивчиж буй шонгын доор зогсох залууг хальт харчихаад буцан чихэвчэндээ анхаарал тавин зангилаануудыг тайлаад утсандаа холбон хамгийн дуртай гэсэн дуугаа тоглуулан дууг нь тал хүртэл нь чангалаад орхилоо.

Буцаад өнөөх залуугын зүг харвал тэр ч бас над руу харж тааран бидний харц мөргөлдөв.

'Хүлээгээрэй, энэ чинь Бомгю юу даа?'

Бодож дуусав уу, үгүй юу би тэрнийг урууландаа урт цагаан зүйл зууж, утаа суунаглуулан байхыг анзаарсан юм.

'Бомгю...тамхи татдаг юм уу?'

Нэг л мэдэхэд тэр миний урд ирсэн байв, харин түүний аманд зуулттай байсан тамхи алга болжээ.

"Сайн уу? Тэхён"

"Сайн"

"Энд юу хийж яваа юм? Алив тийшээ сууя"

Түүний заасан сандал дээр очин суувал тэр ч бас хажууд минь суухад би гэнэт л асуулт асуусныг нь санан "Агаар амьсгалах гээд л. Харин чи?"

"Адилхаан"

"Нөгөө...Бомгю?"

"Айн?"

"Чи сая тамхи татаж байсан юм биш биз дээ?"

"Тамхи аа?"

"Тийм. Би харин сая аманд чинь цагаан юм байхыг хараад-..."

Хэлж дуусаагүй байхад хөхрөөд унасанд нь гайхан яагаад байгааг нь асуувал

"Энийг яриад байгаа юм уу?" гэснээ халааснаасаа идэж байгаад үлдээсэн бололтой цаасанд нь цэвэрхэн ороосон иштэй чихэр гаргаад ирэх нь тэр.

"У-утаа гараад байсан шд ээ"

"Чи энийг хар даа"

Бомгю барьж байсан чихэрээ амруугаа хийсэн чигтээ 'хоо хоо' хэмээн амьсгал авахад амнаас нь уур гаран яг л утаа шиг харагдуулах аж.

Газрын гаваар орчихмоор мэт ичсэн мэдрэмж төрөн хоолойгоо засан нүдээ ийш тийш нь гүйлгэн байтал Бомгю

"Энэ гүзээлзгэнэтэй төрөл нь. Үнэхээр гоё амттай амсаад үздээ"

Тэр идэж байсан чихрээ амнаасаа гарган надад үзүүлчихээд шууд л ам руу минь хийчихсэн тэгээд ингэж хэлчихээд агаарын үнсэлт хийчихээд хаашаа ч юм гүйгээд явчихсан.

— Miya —

Та нар төсөөлдөө идэж байсан юм аа ам руу нь хийчихээд явж байна гээд😽

Нээрээ тийм манай хэдээс зарим нэг нь 'Only my darling'-ыг мэдэх байх. Хэд хоногоос засвар хийгээд оруулвал яах бол?

𝓦𝓲𝓷𝓭  /Дууссан/Where stories live. Discover now