0.9

170 37 26
                                    

"За тэгээд яасан гэнэ ээ? Юу болоод бид хоёрыг дуудаад унав?"

Гэрийн хаалга цөмлөх шахам өшиглөж орж ирсэн Ёнжүн ийн асуувал Сүбин хажуунаас нь 'соёлтой бай' хэмээн хаигаж байх аж.

"Би Бомгю-тай үерхэж байгаа" шал ширтэнгээ хэлвэл Ёнжүн инээд алдсаар "Чамайг чадахгүй байх гэж бодож байлаа шүү. Баяр хүргье"

"Та хоёрыг анхнаасаа нийлнэ гэж мэдээд байсан юм! Ашгүй дээ"

"Баярлалаа. Гэхдээ би та хоёроос юм асуух гээд..."

"Юу юм. Асуу"  Ёнжүныг итгэл төгс хариулсанд би дотроо бага зэрэг баярлаад "Өнөөдөр бид болзоотой. 17:00-цагаас. Тэгээд би хаашаа явахаа одоо болтол төлөвлөж амжаагүй байна л даа" гэвэл Ёнжүн хэсэг бодолхийлснээ

"17н цаг гэхээр баран л гэгээ тасарч байх үед байх нь. Зүгээр хамтдаа зоогын газар ороод тэгээд нэгнийхээ гэрт ирээл анхныхаа шөнийг-..."

Сүбин найз залуугаа буруу зүйл ярих гэж байгааг мэдмэгцээ бушуухан амыг нь дарж аваад "Энэ мангарын үгийг битгий тоо. Мартаарай!" гэсэнд Ёнжүн Сүбины гарыг амнаасаа холдуулаад "Юу сүртэй юм, чи бид хоёр ч гэсэн анх тэгээ л биз дээ" жишим ч үгүй өөрсдийн нууцыг задалчихсан найз залуу руугаа Сүбин амандаа хэсэг зандарч байгаад түүнийг үүд рүү түлхэн зогсоогоод буцан над дээр ирээд "Анхны болзоо нандин, бас чамин байх хэрэгтэй. Хэзээ ч Чүэ Ёнжүн шиг үйлдэл гаргаж болохгүй шүү. Хэрвээ тэгвэл чамайг хацраа хавдтал алгадуулна гэдэгт би итгэлтэй байна. Ямартай ч энэ бол чиний болзоо. Бүгдийг өөрийн толгойноос гарга мэдэв үү. Гол нь энгийн, бас нандин байх ёстой шүү ойлгов уу? Бид явлаа, үгүй бол чамд хамаг амьдралаа дэлгэх нь. Баяртай. Болзоонд чинь амжилт!" гэсээр гарж одвол би ч гарахдаа бэлдэн хувцасаа солихоор зэхлээ.

-

"Бомгю-яа!"

"Өө Тэхёни"

"Тэ-хёни?"

"Тийм ээ. Тэхёни. Би л зөвхөн чамайг ингэж дуудах болохоор өөр хүнээр ингэж дуудуулсан байвал хохино шүү!"

"Хөөх хартай юм аа"

"Болохгүй юм уу? Би чиний найз залуу шд. Одооноос л ингэхгүй бол хүн амьтан аваад явчихвал яана? Чи царайлаг юм чинь, сэрэмжтэй байх хэрэгтэй"

"Яс ярьвал чи ч царайлаг шдээ?"

"Би угаасаа царайлаг. Гэснээс одоо хаашаа явах юм?"

𝓦𝓲𝓷𝓭  /Дууссан/Where stories live. Discover now