12

244 43 15
                                    

"Чи хаана байсан юм бэ?"

Орон дээр тэврэлдэн хэвтэж байх үедээ би ийн асуувал тэр гарыг минь атгаад

"Канадад. Тэр өдөр чамайг унтуулчихаад шууд явсан юм. Нагац эгч миний хариултыг ч сонсолгүй аваад явсан. Тэнд очоод би эмнэлэгт хэвтсэн. Маргааш нөгөөдөр нь л үхчих юм шиг санагдаад зүгээр л тааз ширтээд хэвтэж байхад ямар азаар юм байгаа юм бүү мэд надад донор олдсон. Би итгэх гэж нилээн удсан шүү. Уг нь хагалгаа хийлгэчихээд л чам руу ирье гэж бодож байсан ч  зүрхнийх болохоор мэс ажилбар хийх гэж 7н цаг болсон. Нилээн аюултай байсан учраас намайг нэг сар шахуу энгийн тасагт хэвтүүлж ажигласан. Тэгээд зүгээр л гэнэт чам дээр эв эрүүл болчихоод очмоор санагдаад тэр чигтээ тэндээ үлдчихсэн юм. Уучлаарай. Хэтэрхий удчихсанд"

"Зүгээр дээ. Харин ингээд эргээд ирсэнд баярлалаа"

Яасан их санасан юм бэ, би энэ залууг. Өмнө нь мөрөө шүргэлцүүлээд алхдаг байсан атал одоо надаас ч өндөр болчихож. Хуучны жижигхэн залуу хайччихсан юм бэ?

"Бомгю. Надад чамд өгөх зүйл байна"

"Юу юм?"

"Түр хүлээж бай"

Би түүний хажуунаас босон тусгайлан захиалж хийлгэсэн хайрцагтай зүйлээ барин түүн дээр очоод "Нүдээ аниад байж бай. Нээж болохгүй шүү"

Бомгю-г нүдээ аних үед юмыг яаж мэдэхэв гээд нэг гараараа нүдийг нь давхар дараад өнөөх хайрцагаа онгойлгон жижигхэн чамин хос бөгжний нэгийг өөрөө зүүгээд өрөөснийг нь түүний ядам хуруунд зөөлөн гэгч нь гулсуулан оруулвал тэр гарны минь цаанаас нүдээ бүлтэлзүүлэн тормолзож байгаа нь урт сормуус нь алгыг минь шүргэснээр мэдэв.

Гараа аажуухан аваад "Удаан ч хүлээлээ. Чүэ Бомгю. Намайг хүлээлгэснийхээ хариуд миний нөхөр болооч?"

"Зөвшөөрч байна. Үүрд хамт байх нөхөр чинь болье"

Түүнийг үгээ дуусгах үед бидний уруул уулзалдсан юм. Гүзээлзгэнэ амтагдах тэрний минь уруул. Миний хамгийн дуртай амт.

Ширтэж, ажиглаж эхэлсэн
энэ харилцаа.

Хэдий ганцаардал гуниг болж хувирсан ч...

Эцсийн мөчид хэн хэнийх нь хайраар бялхсан аз жаргалтай төгсгөл болж
өөрчлөгдсөн юм. Яг л салхи шиг.

Чи бид хоёрын салхи мэт хайр үүрд мөнх зөөлнөөр сэвэлзэг.

-Төгсөв-

Miya: Заа. Анхны ТэГю бичвэр маань ийнхүү өндөрлөлөө. Энэ хүртэл миний болхи бичвэрийг уншиж байсан та нартаа баярлалаа. Дараа дараагын бичвэрүүдээрээ уулзацгаая!❤️

𝓦𝓲𝓷𝓭  /Дууссан/Where stories live. Discover now