0.4

163 39 4
                                    

Цонх жавартаж цас орох арван нэгэн сарын дунд үе. Дулаалга хийж хараахан амжаагүй цонхны хажууд нимгэн цамцтай суух Бомгю. Гадаа тэр чигтээ цагаан өнгөнд хучигдан байх авч цасыг ч үл ажран суух тэр.

"Чи даарахгүй байна уу? Бом..гю"

Зориг гарган урд нь очиж суугаад ийн асуусанд тэр над руу харж байснаа "Үгүй ээ" товчхон бөгөөд энгийн. Гэхдээ надад таалагдаж байна аа.

"Нөгөө... чи яагаад үргэлж цонх ширтээд сууж байдаг юм бэ?"

"Зүгээр л би тэнгэрт дуртай. Өвлийн бүрхэг тэнгэрт бол бүр ч дуртай. Хэдий даарч байсан ч сэтгэл сэргэм, бас тайван байдаг болохоор би ингээд суудаг юм"

"А-аан"

"Яасан? Намайг чамд өмнөхөөсөө илүү урт хариулт өгчихсөнд гайхчихсан уу?"

Маргаад байх зүйл алга аа. Би үнэхээр гайхсан. Бас тэр дөнгөж сая надаар тоглоом хийлээ шүү дээ. Гайхаад байх хангалттай шалтгаан биш гэж үү?

"Бараг л"

"Хөөе. Биш ээ биш. Нөгөө юу л даа... Аа нөгөө нэг юу...юу гэхээр байна аа-..."

Түүнийг ээрч гацан хэлэх гэснээ хэлж чадахгүй байхыг харсан би Бомгю-ггар улам л тогломоор санагдан сэмээрхэн муушилзчихаад "Юу?" гэвэл

"Нөгөө...Агхх. За за. Тэгэхээр байна аа, чи намайг мэдэх байлгүйдээ би үргэлж ном уншиж, дуу сонсож, аль эсхүл цонхоор хараад сууж байдаг"

"Тийм шүү"

"Т-тийм болохоор намайг, биш ээ! Надад орсон хичээлүүдээ нөхөхөд туслаад, заагаад өгөөч?"

"Болж байна! Хэзээ туслах юм дээ?"

"Би чам руу зурвас бичье. Дугаараа өгчих"

"010-110-510"

"Мм, би тэмдэглээд авчихлаа. Чи утсаа өгч бай"

— Author's POV

Хэсэг хугацааны дараа Тэхён ширээн дээрээ очиж суусан даруйдаа утсаа асаан 'Дугаарын тэмдэглэл' хэсэг рүү орвол тэмдэглэлүүдийн хамгийн эхэнд 'Beomiee~' гэх нэртэй дугаар мэлтийн тодорсонд тэрээр жаргалтай  инээмсэглэл тодруулаад цонхны хажууд суух нэгэн рүү харвал урт үст аль хэдийн номондоо анхаарлаа хандуулсан байх ажээ.

Miya—

Romantic part is coming...🤍

𝓦𝓲𝓷𝓭  /Дууссан/Where stories live. Discover now