1

198 22 8
                                    

Би: Сайн уу? Танилцах уу?

Тэр ууж байсан зүйлээ урдаа тавин нүдээ томруулан "Би юу?"гэхийн оронд нааш харан: Сайн уу? Би найз охинтой гэхэд өөрийгөө ямар тэнэг зүйл хийчихсэнээ анзаарлаа. Би ямар ахлах сургуульд байсан нээлттэй Сора биш?! Солиорчээ! Тэр гэхдээ надад үнэхээр таалагдсан юмсан. Маш царайлаг, цэх суулт бас загварлаг хувцаслалт.

Би түүнд бөхийн "Уучлаарай" гэчхээд сууж байсан ширээнийхээ зүг очин үргэлжлүүлэн хичээлээ хийж эхэллээ. Хацар халуу дүүгээд ичиж байгаагаа мэдэрч байна. Үнэхээр тэнэг зүйл хийчихлээ. Ашгүй удалгүй гараад явсанд нь баярлан бага зэрэг тайвширна.

20 гаруй минут юмаа хийн арай хийж төвлөрч эхлэхэд хэн нэгэн ирэн ширээг минь товших нь тэр.

Би гайхан түүний зүг харахад өндөр царайлаг залуу нааш харан инээмсэглээд: Надад дугаараа өгч болох уу?

Би гайхан эргэн тойрноо харан: Би юу?

Өнөөх залуу урд байсан сандал татан суугаад: Чи хичээлээ хийж байсныг бодоход завгүй байсан байх. Би ийм юмандаа үнэхээр муу ч надад дугаараа өгөх эвгүй байвал өөрт чинь таалагдахын тулд 10 минут чиний хажууд ярьж сууж болох уу?

Би инээн: Чи яг одоо өөдөөс хараад сууж байна.

Тэр: Өө тийм байна. Юу гэхлээр...Би их царайлаг.

Би түүнийг царайлаг гэж хэлсэнд инээн: Тийм байна. Тийм байна.

Тэр: Чи намайг сонсонгоо хичээлээ хийж болно шүү. Намайг Пак Сонхүн гэдэг. Би одоо 3-р курс. Сэтгэл судлалаар сурдаг. 18 настай байхдаа зодог тайлсан.

Би: Зодог?

Сонхүн: Уран гулгалт.

Би: Байж бай даа! Чи тэр Сонхүн мөн үү? Онлайн дээр их алдартай байсан.

Сонхүн: Одоо ч алдартай шүү! Миний дагагчдыг харах уу? Гэснээ инстаграмаа үзүүллээ. Тэр үзүүлж байхдаа гар нь бага зэрэг чичирч байгааг анзаарсан юм. Ичээд үү? Эсвэл ийм?

Би түүний дагагчийн тоог харан: Тийм байна. Их байна шүү!

Сонхүн: Одоо надад дугаараа өгөх үү?

Би инээн: Ийм амархан уу?

Сонхүн: Би нэг нохойтой шүү. Хэрвээ энэ бонус болох бол.

Би: Би ч бас нэг нохойтой.

Сонхүн: Хамт аваад салхилж болно. 4-үүлээ агаарт. Сайхан сонсогдож байгааз?

Би түүний зальтай нь аргагүй хэлсэн үг дээр минь хөгжилтэйгээр ажиллаж байгаад нь инээхгүй байж чадсангүй.

Би: Магадгүй ээ.

Сонхүн нааш ширтэн инээмсэглэж байснаа хоолойгоо засан миний хичээлийн нэг дэвтрийг аван хавтас хэсгийг хараад: И Сора. Гоё нэр байна. Японоор Сора "Тэнгэр" гэсэн утгатай байдаг санагдаж байна.

Би толгой дохин түүнийг ширтэхэд Сонхүн өөр тийш харан: Би найзтайгаа энд 14:00 гээд уулзах байсан ч цаг одоо 14:47. Тэр уурлаад явчихсан бололтой гэснээ инээн: Гэхдээ би чамайг олж харсандаа их баяртай байна. Чи энэ уяаг харж байна уу? Гэснээ ширээн дээр нэг зүйл харж байгаа аятай хэллээ.

Ширээн дээр миний хэдэн дэвтэр, нөтбүк л байсан тул бага зэрэг инээмсэглэн: Юун уяа юм бол?

Сонхүн миний чигчий хуруунд хүрэн дараа нь өөрийхдөө хүрээд: Бид хоёрыг холбосон энэ улаан утас.

Би түүний хэлсэн зүйлд чанга гэгч нь инээн: Тэр нь юу гэсэн утгатай юм?

Сонхүн: Хэлүүлж байж гоё санагдах юм уу? Чамайг өөртөө татахын тулд 1000 удаа ч хэлж чадна. Хоёулаа заяаны хосууд гэсэн үг.

Би инээн бага зэрэг ичин: Тийм байх нь ээ...

Сонхүн: Заяаны хань чинь чиний дугаарыг авахыг хүсээд л байна... Өгөх үү?

Би инээсэн чигээр түүний утсан дээр дугаараа бичих зуураа үг хаяхыг хүсэн: Чи их мэргэжлийн найрч байх чинь.

Сонхүн сандран: Үгүй ээ. Чи миний анхных шүү.

Би толгой дохин: Ойлголоо.

Сонхүн утсаа аван сандлаасаа босон: Үнэхээр их талархлаа. Удахгүй дахин уулзъя гэснээ яваад өгөх нь тэр.

Түүнийг явсны дараа инээмсэглэхээ зогсоож чадсангүй. Яаж ийм хөгжилтэй хэрнээ smooth байсан талаар нь гайхна. Тэгтэл би Сонхүны өмнөхөн тэр залуугаас юу гэж асуулаа...

Him and I Where stories live. Discover now