10

97 14 4
                                    

Би: Очмооргүй байх юм...

Юүна: Очихгүй бол сонбэ нар бид нарт дургүй болно. Хурдан хувцсаа өмс. Хоцрох нь!

Сэтгэл судлалын танхимын сонбэ нар бидэнтэй цуг хоол идэхийг хүссэн тул бид хоёр очихоос өөр аргагүйд тулсан нь энэ. Тэнд тэр хүн байгаа.

Бид хоёр энгийн л хувцаслан заасан газарт ирэхэд үнэхээр их дуу чимээтэй байхаас гадна биднийг хоцорсон тул хэдэн хундага архи уухыг хүслээ.

Жэюун: Хэн ирснийг хараач ээ! За уугаарай!

Юүна: Энэ нөгөө Жэйк мөн үү?

Би өөрийн хундага архийг уучхаад: Яг мөн. Холхон байхгүй бол эвгүй гэсэн.

Юүна: Харин тийм.

Ширээн дээрх тахианы мөчөөс идэж байгаад эргэн тойрноо ажтал Сонхүн Мина хоёр хөтлөлцчихсөн сууж байсанд гахахад төгсөх курсын Ёнжүн сонбэ ус хийж өгөн: Зүгээр үү? Болгоомжтой идэхгүй бол...

Би уснаас нь уун: Баярлалаа.

Юүна: Тайван идээч ээ. Үхэх нь.

Ёнжүн сонбэ хундагаа дээш өргөн: Манай тэнхмийн И Сора оюутнуудын талбайн теннисний аварга болсон. Бүгдээрээ баяр хүргэе!

Би өндийн бүгдэд нь талархсанаа илэрхийлэн бөхийн буцаад өндийх гэтэл толгой эргэн унах шахлаа.

Юүна хашуунаас шивнэн: Чи ийм хурдан согтоод байгаа юм уу?

Би гайхан: Харин тийм бололтой. Өдөр юм идээгүй, өглөө ч бас идээгүй. Өлөн дээрээ уусан болохоор тэгсэн бололтой.

Юүна: Новшийн Сонхүнаас болж чи яс арьс болох нь! Юм хум ид л дээ!

Би: Сая идсэн ш дээ.

Юүна: Ер нь л. Сүүлийн 7 хоног чи идсэн юм уу?

Жэюун: Та хоёр хоёулханаа юу ярьж байгаа юм?

Би бага зэрэг инээн: Юу ч биш ээ. Таны хичээл сайн уу?

Жэюун инээмсэглэн: Ийм үед хичээл ярих онцгүй ш дээ? Нэг барьчих уу?

Би толгой дохин уух гэж байтал Ёнжүн сонбэ миний хундагатайг авч уун: Тамирчин их уувал муу байх.

Би түүнд баярласнаа илэрхийлэн инээмсэглэчхээд гадаа гарч агаар амьсгалахаар хувцсаа авлаа.

Юүна: Хаачих гэж байгаа юм?

Би: Агаар.

Юүна Сонхүн болон Минагийн зүг харчхаад толгой дохин үлдлээ.

Him and I Where stories live. Discover now