11

75 15 0
                                    

Мина уйлан: Жэй Сонхүн явчихлаа. Сорад сайн бололтой...

Жэй түүнийг аргадах гэснээ болин: Би чамайг гэрлүү чинь хүргэж өгье.

Мина цонх налан толгой дохин чимээгүйхэн уйлсан чигтээ гадаахыг харна.

Жэй түүнийг машиныхаа цонхонд харах ч ямар нэг юм л хийвэл өөрт нь хэцүү болох учир чимээгүйхэн л машинаа жолоодно.

Сора
Би: Юу ч санахгүй байна. Чи санаж байна уу?

Юүна: Үгүй ээ. Тэр уснаас хийгээд өгөөч гэсээр буйдангаас босон хажууд ирнэ.

Би түүнд аягалж өгчхөөд толгойгоо барин сууж байхад угаалгын өрөөнөөс нойтон үсээ арчсаар Сонү гараад ирэх нь тэр.

Юүна: Чи энд юу хийж байгаа юм?

Сонү: Хоносон санахгүй байна уу?

Би: Үгүй ээ. Өчигдөр яаж ирсэн юм?

Сонү: Манай дотуур байр 11 гээд хаалгаа барьдаг болохоор би танайд ирсэн. Жэйкийнд хонож болох байсан ч ээж нь гадаадаас ирчихсэн байгаа болохоор яаж согтуу тэднийд байхав гээд та хоёроос асуутал хоно гэхээр нь.

Юүна: Ааан. Саналаа! Яг үүдэнд тэгээд байлуу?

Сонү: Тхх. Гэхдээ Сора? Жэйтэй үерхээд байгаа юм уу?

Би ярвайн: Жэйтэй юу?

Сонү: Та хоёр өчигдөр үнэсэлцээд байсан даа.

Юүна: Яасан гэнэ ээ? Боломжгүй зүйл дээ.

Би нэг л итгэлгүй инээн: Харин тийм. Чи зүүдэлсэн байх аа.

Сонү: Үгүй ээ! Хоолны газрын урд чи тэгсэн ш дээ. Би их уусан ч юмыг бол сайн санадаг шүү.

Юүна гараа өргөн: Би хальт тэр зураглалыг харсан санагдаад байх юм?!

Би инээн: Утгагүй юм яриад байх юм. Би юу гэж түүнтэй. Та хоёр хамт байсаар байгаад бүр адилхан зүүдэлдэг болсон бололтой.

Сонү: Сонин л юм даа...

Юүна: Андуурсан бололтой хоёулаа. Хэний утас дуугараад байна?

Би дуу гарч буй чимээгээр хартал: Минийх байна.

Жэй"

Би: Байна уу?

Жэй: Сайн уу? 16:00т гэрийн чинь гадаа очвол уулзаж чадах уу?

Би: Болно.

Жэй: Тэгвэл тэр үед уулзъя.
-
Цагийг нь дөхүүлэн гэрийн гадаа гарахад Жэй машинтайгаа ирж таарлаа.

Жэй: Гадаа хүйтэн байна шүү.

Би: Харин тийм. Юу ямар хэргээр?

Жэй: Кафе орох уу? Эсвэл манайд очих уу?

Юу гэж эрэгтэй хүний гэрт очих билээ?

Би: Кафе. Ярих зүйл байгаа хэрэг үү?

Жэй толгой дохин чимээгүйхэн машинаа барьсаар нилээн хөөрхөн тохижилттой кафед ирлээ.

Бид хоёр захиалгаа өгчхөөд ууж суухад Жэй: Өчигдрийн үнэсэлт...

Би ууж байсандаа хахан: Айн?

Жэй алчуур халааснаасаа гаргаж өгөн: Чи санахгүй байгаа байх нь ээ?

Би: Үнэн байжээ...Тэр уусны л гай. Би үнэндээ юу хийж байгаагаа үнэхээр мэдээгүй бололтой. Уучлаарай!

Жэй: Сонхүн бас Мина түүнд итгэсэн байна лээ. Хоёулаа үерхэж байгаа юм уу гэж асуусан.

Би: Юу?

Жэй: Хэн хэн маань тэр хоёроос болихыг хүсэж байгаа юм чинь үнэн гээд хэлэх үү? Эсвэл зүгээр л бие биенээ сонирхож байгаа гэх үү?

Би: Дахиж ажиглуулахгүйн тулд баттай л байсан нь зүгээр байх даа...Үерхэж байгаа гэж хэлээд 2,3 зураг сошиалдаа байлгаж байгаад 3 сарын дараа салсан гээд хэлчих юм уу? Хэлэх гэж бараг л уулзахгүй, таарахгүй байхад болох байх...

Жэй: Тийм юм байна. Тэгвэл одоо нэг зураг уулзсан дээрээ хийчихье!

Бид хоёр гараа хөтлөлцөн зураг аваад инста дээрээ хийлээ. Энэ бол төгс!

Би хөхрөн: Энэ зураг ч үнэмшилтэй харагдаж байна шүү! Яг эрэгтэй хүний гар шиг.

Жэй нааш харан: Би эрэгтэй ш дээ.

Би чанга инээсээр өмнөх үеүдээ дурсан: Би багадаа гэж жилийн өмнө л Юүнагийн гарыг атгаж зургаа дараад найз залуугаа гээд инстадаа хэд хэдэн удаа оруулж байсан юм. Тэгээд хүмүүс доор нь "Ямар нарийхан хуруунуудтай залуу вэ?", "Юүна та хоёр хосууд байсан юм уу?" гэж бичээд би ичсэндээ 1 сар инста ашиглаагүй.

Жэй инээн: Чи ч алдаг байжээ. Эрэгтэй найз байгаагүй юм уу?

Би: Нээрээ? Их сургуульд надад Юүнагаас өөр найз байхгүй юм байна.

Жэй толгой дохин: Өөр инээдтэй болсон явдал байна уу? Чиний амьдрал минийхээс 30 дахин хөгжилтэй болохоор илүү их сонсмоор байна.

Би: Дараагийнхаа уулзалтад ярьж өгье! Гэхдээ би яг шартаж үхлээ.

Жэй: Нээрээ чи их уусан ш дээ. Явж гоймон идэх үү?

Би: Тэгье! Найзын хувиар уу? Хуурамч найз залуугийн хувиар уу?

Жэй: Найз залуу байвал ямар вэ?

Би: Okey!

Him and I Where stories live. Discover now