4

54 15 0
                                    

Би Сонхүн болон Минагийн сургуулийн сэтгүүл дээрх зургийг ширтэн суулаа. Энэ хоёр хоёулаа уран гулгагчид байжээ. Тэгээд бүр ахлах сургуулиасаа үерхээд 2-р курсдээ салсан гэхээр Юүнагийн яриад байсан нөгөө хос нь... Би өнгөрсөн жил сургуульдаа ороод төөрч эргүүтэж явсаар байгаад нэг мэдэхэд л одоо 2-р курс болчихсон сууж байна. Анзаараагүй бололтой?

Би: Юүна? Энэ чиний яриад байдаг байсан хос мөн үү? Гэсээр хажууд хичээлээ хийнгээ бургер идэх Юүнагаас асуухад: Өөө ма год! Амьдрал үнэхээр хэрцгий гэж?! Гэрлэх юм шиг л байсан хоёр төгс хос одоо найзууд болчихсон явж байна!!! Тэгснээ охин нь алдартай аялалын компаний захирлын хүүтэй үерхээд л. Тэр нь бүр найз залуугийнх нь шинэхэн найз байж таараад л үнэхээр аймар.

Би: Чи яаж мэдсэн юм?

Юүна: Манай Сонү л хэлнэ ш дээ! Сонү бид хоёр өнгөрсөн жилжингээ сонгосон хичээл, клубууддаа бүгдэд нь таараад чамайг төөрч явахад бид хоёр найзууд болсон хө. Миний арьс арчилгааны багш гэхэд болно доо.

Бүр ийм дотно болсон байх нь ээ.

Юүна: Сонү, Мина, Сонхүн гурав бүр багын л найзууд гэсэн. Сонү нэгээр дүү ч тэр хоёртой нэг анги байсан гэнэ ээ. Тэгтэл манай Сонү нэг жил өвдөөд чөлөө авч таараад тэгээд л бид хэдтэй нэг анги.

Би: Ааан.

Юүна: Тэр хэд их сургуульд орсон байж л дээ. Сонхүн, Мина хоёр зодог тайлаад гэдэг чинь 2-р курс. Сонү 1-р курс бид хэд шиг л. Тэгсэн Сонхүн сургуулийн ойролцоо клубт дээд курсын ах нарт дээрэлхүүлж таарч л дээ. "Бөхийсөнгүй, өөрийгөө царайлаг бас гулгалтын ханхүү гээд биеэ тоогоод байна уу?" гэж хэлээд Сонхүныг цохиход тэнд сууж байсан манай сургуулийн тэквондогийн тэмцээнд орж явсан Жэй, Жунвон гээд хоёр өөр их сургуулийн залуу тусалж таарч. Тэгээд Сонхүн тэр хоёртой найзууд болоод байж байтал удалгүй найз охин нь салахаар болсон гэсэн. Сонхүн ч юу хийж чадах вэ дээ? Гэтэл нэг өдөр Мина нь Жэйг дагуулаад найз залуу маань гээд ороод ирсэн гэж байна лээ.

Би: Сонхүн, Мина хоёр зургаа online дээр хамт хийдэггүй байсан юм уу?

Юүна: Салаад устгахгүй юу? Тэгээд их л нөхөрсөг салсан гэсэн. Найзууд байцгаая өмнөх шигээ гээд. Гэхдээ Жэй бол юу ч мэдээгүй л нэмэгдчихсэн гэсэн. Дараа нь Жэй мэдээд Сонхүнаас уучлал гуйсан л гэнэ лээ.

Би: Гэхдээ? Мина яаж Жэйтэй нь танилцаад гэнэт салахаар болсон юм бол?

Юүна: Мина Сонхүны химид өгсөн хувцсыг авахаар явж байж л дээ. Тэгсэн тэнд Жэй аягатай кофегоо дөнгөж цэвэрхэн болсон Сонхүны хувцсыг шалгаж байсан Мина дээр асгаад. Тэгээд л танилцсан гэсэн. Мина Сонхүн хоёр анхнаасаа найзууд байсан болохоор үерхэл нь андууд шиг л байсан гэсэн. Мина нь ганцаараа түрүүлж үйлдэл хийхээс залхаад найзууд байсан нь дээр гэж үзсэн юм шиг байгаан.

Би: Хачин л юм.

Юүна: Хорвоо ертөнц жижигхэн байгааз? Эсвэл Мина л бусдын нүдэнд харагддаг хөөрхөн охин нь юм уу? Мэдэх юм алга.

Би: Үнэндээ Сонхүн-

Юүна: Чамд сэтгэлээ илчилсэн гэж үү? Мэднэ ээ. Сонү хэлсэн. Чамтай танилцдаг өдрөө үхэх гэж байгаа юм найзууддаа хэлсэн гэсэн.

Би: Ммм. Сонү ч аймар юм.

Юүна: Харин тийм. Сонүд ч мэдэхгүй зүйл байхгүй шүү. За би явлаа. Хичээл эхлэх нь. Чи унтаад ав. Цаг хагасын дараа уулзъя гэсээр яваад өгөх нь тэр.

Тийм ээ! Би унтах хэрэгтэй. Өчигдөр шөнө өнөөдөр өглөөний семинарын бие даалтыг хийх гээд унтаж чадаагүй.
-
Юүнагийн дуугаар сэрэхэд Юүна: Дүүрэн амттан! Сонхүн л байх даа? Та хоёр уулзсан юм уу?

Би нүдээ нухан: Үгүй ээ?

Юүна: Ямар гоё юм бэ! 90 минут өлсөж үхэх гээд л байлаа. Идэцгээх үү?

Би: Өөр хүнийх юм биш үү? Гэж хэлэхтэй зэрэгцэн утсанд мессеж ирэхэд хартал "Амтархан идээрэй! Ядарсан байх даа..." гээд Сонхүнаас ирсэн байх нь тэр.

Хэзээ ирсэн юм бол доо?

Зохиогчийн талаас:
Сонхүн: Жэй хаана явна?

Жэй: Сургууль руу чинь орж байна.

Сонхүн: Баярлалаа❤️

Жэй: Энэ зэрэгтэй хийлгүй яахав гэж мессеж биччихээд сургуулийн цайны газар нам унтах Сонхүны дурлалт охиныг хайн явлаа.

Жэй: Сонхүн аа олдохгүй байна.

Сонхүн: Өчигдөр унтаж чадаагүй гэсэн. Магадгүй унтаж байж магадгүй. Сонү наана чинь л байгаа гэсэн дээ.

Жэй мессежийн уншчихаад эргэн тойрноо хартал ганц л хүн цайны газарт нь нам унтаж байх нь тэр. Энэ л бололтой гэж бодоод түүний толгойг тойруулан Сонхүны захиалсан амттануудыг тавьж байхад үсээрээ нүүрээ даран арзайн хэвтэх Сора гарыг нь гэнэт барин нүдээ хагас нээсэн чигтээ: Новш чинь 1000воноо аваарай! Гэснээ буцаад унтаад өгөх нь тэр.

(Сора Жэйн мөнгөн бугуйвчийг нойрмог, хагас унтаа байхдаа харсан)

Жэй гайхан зүүдэндээ хүртэл хэрэлддэг охин бололтой гэж бодон үсийг нь хойшлуулах гэснээ болин явж байгаад буцаж харан "Хаа нэгтээ таарсан ч юм шиг? 1000вон? Тэр нойл? Үгүй ээ биш" гэснээ явлаа.

Сонхүн: Дараа чамайг хичээлтэй байхад чинь Минад бас ийм үйлчилгээ хийж өгнө өө.

Жэй: Хэрэггүй дээ. Би танай сургууль дээр Жунвонтой цуг бэлтгэлийн туршлага судлахаар хэд хоног ирж байгаа юм чинь нээх сүртэй хэрэг биш.

Сонхүн: ❤️

Him and I Onde histórias criam vida. Descubra agora