3

62 16 9
                                    

Би: Одоо сургуулиас гараад явж байна. Яасан?

Сонхүн: Хоёулаа сургуулийн ойр байдаг кафед уулзъя. Би одоо ажлаасаа очлоо. Чи хүлээгээд сууж байх уу?

Би: Аан за гэчхээд утсаа цүнхлэн кафен зүг алхлаа. Энэ удаагийнх болзоо байх? Өмнө нь сургууль дээр таарч хэдэн удаа хамт явсан ч энэ удаагийнх шиг цаг газар тохирч уулзаж үзээгүй юм байна.

Түүнийг хүлээгээд сууж байхад гэдэс бага зэрэг өвдөн нойл орлоо.

Зохиогчийн талаас:
Сора нойлд орон бие засах зуур нойлын цаас байхгүйг анзааран хажуу нойлд нь хүн байсан тул: Найз аа? Нойлын цаас байна уу?

Эрэгтэй хүний хоолой: Юу вэ? Энэ эмэгтэй нойл байсан юм уу?

Сора цочин: Эрэгтэй хүн юм уу?

Эрэгтэй: Би энд хүндрэх гэж биш бага зэрэг сэтгэлээ онгойлгох гэж орж ирсэн болохоор надад нойлын цаас алга даа.

Сора: Та тэгвэл түрүүлж гараад надад цаас өгч болох уу?

Эрэгтэй нойлын тусгаарлагч хананы доогуур 1000вон өгөн: Энүүгээр авчих. Надад хэцүү байна гэснээ гараад явчих нь тэр.

Сора түүний брэндийн мөнгөн бугуйвчийг харсан тул араас нь: Яааа! Би яаж гарч авах юм! Энэ мөнгөө ав! Гэж орилон үлдлээ.

Жэй нойлоос гаран: Энэ охин ч үнэхээр барьж чадаагүй бололтой. Эрэгтэй нойл л байна даа гэж бодчихоод яваад өгөх нь тэр.

Сорагийн талаас:
Ядаж хажуу нойлд байж магадгүй гээд бусад нойлыг шалгах гэсэн ч өнөөх залууг гарсны дараа өөр хэдэн хүн орж ирэхийг сонслоо. Би яах аргагүй л эрэгтэй нойлд орчхож новш! Ямар ч чимээ гарахгүй болохыг хүлээж байгаад хаалгаа нээтэл урд нойлын цаас байх нь тэр. Би баярлан түүнийг нь хэрэглэлээ.

Овоо хүн чанартай л гар байж.

Намайг нойлоос гарахад кафед Сонхүн байтугай надаас өөр үйлчлүүлэгч байсангүй. Нэг уух юм захиалчхаад хичээлээ хийхээр гаргаж суухад түрүүхэн л Сонхүн над дээр ирэн танилцах гэсэн үе санаанд орон инээлээ. Миний амьдрал их л уйтгартай байсан ч одоо бага зэрэг сонирхолтой болж байгаа нь таалагдах шиг. Хичээлийн дараа байнга ордог энгийн кафе тухтай болж, байнга уудаг мока ч илүү амттай болчихсон юм шиг санагдаад.

Яг ч хайрлаагүй ч хайрлуулах үнэхээр гоё юм.

20 гаруй минутын дараа Сонхүн амьсгаадсаар орж ирэн: Удаан хүлээсэн үү?

Him and I Where stories live. Discover now