ᴘᴀʀᴛ ᴏɴᴇ ||

411 44 1
                                    


"Өглөөний мэнд, Хэён аа... гадаа өнөөдрөөс бага зэрэг хүйтэрч---" Мингюүг дуугүй байлгах санаатай хажуудаа байх чихмэлийг түүний байгаа газар луу чиглүүлэн шидлээ. Түүнийг оносон бололтой чимээгүй болчихов.

"Гадаа бага зэрэг хүйтэрч байгаа болохоор дулаахан хувцаслаад яваарай. Бас одооноос хүйтэн юм уухаа боль, хоолой чинь нэг өвдчихөөрөө эдгэдэггүй шүү дээ" Мингюү өрөөний хөшгийг нээн, өнөө өглөөний наран ээжийг миний өрөө рүү орууллаа. Нүүрэн дээр нарны тусгал тусан, нэг үрчийгээд хөнжил рүүгээ шургалаа. Өглөө бүрийг ингэж эхлүүлэх надад үнэхээр төвөгтэй байна.

"Төгсөх курсийн оюутан байна даа, энэ жил хичээх хэрэгтэй штээ."

Ким Мингюү намайг орноосоо босохоос нааш өрөөнөөс минь гарахгүй гэдгийг ухааран, санаа алдсаар босон орон дээр суулаа. Тэр гэрийнхээ хувцсан дээгүүрээ хормогч зүүсэн байв.

"Би одоо босчихсон учраас эндээс гарч үзээ" Мингюү үл ялиг инээх нь нүдний буланд хальт харагдав.

Түүнийг өрөөнөөс гарсны дараа хөшгөө хаачхаад орон дээрээ хэсэг суув. Бид гэрлээд аль хэдийн долоон сарыг өнгөрөөчихөж. Түүнтэй хамт нэг гэрт бүхэл бүтэн долоон сар амьдарсандаа итгэж өгөхгүй нь. Түүнтэй гэрлэсэн дээ ч ер нь итгэж өгөхгүй нь.

Би сургуульдаа явах дуртай. Сургууль дээр ямар ч Ким Мингюү байхгүй. Түүнийг яагаад энэ гэрлэлтэнд ингэж их сэтгэл хангалуун байгаад байгааг гайхаж байна. Магадгүй хэлснийг нь л хийдэг утсан хүүхэлдэй байсан байх л даа. Яахав, хэлснээр хийхээр аав нь толгойг нь илээд өөдөөс нь инээмсэглээд сайн хүү гээд магтдаг байх.

Өглөө босоод л муухай юм бодож энэ өдрөө баллаж болохгүй юмсан. Тиймээ, хувцсаа өмсөөд бушуу эндээс явъя.

••••

Өрөөнөөс гаран, гал тогоо руу хальт хартал Мингюү ширээнд сууж байв. Муу тэнэг, арай надтай цуг өглөөний цай уух гээд хүлээж байгаа юм биш байгаа даа.

"Би өглөөний цай уухгүй" Мингюү ширээнээс босон миний урдах замыг хаах нь тэр.

"Өнөөдөр би танай сургуульд лекц тавьна. Манай аав, танай аав хоёулаа ирнэ гэсэн. Бас би чамайг өдөр бүр хүргэж өгч, авж байхаар болсон. " Золтой л хараал хэлчихсэнгүй. Аав яах гэж манай сургууль дээр хүртэл ирж байдаг байнаа, яршигтай юм. Санаа алдан ширээний ард очин суулаа.

"Өглөөний цайгаа уу... дандаа чиний дуртай юмнууд байгаа"

"Чи яагаад дандаа өглөөний цай бэлддэг юм? Намайг идэхгүйг мэдэж л баймаар."

Мингюү аягатай цайнаасаа нэг балгачхаад "Чи миний хууль ёсны эхнэр штээ, нөхөр нь өглөөний цай бэлдэх энгийн л зүйл." Мингюү үл ялиг инээмсэглэн над руу ширтлээ. Ширээ рүү хартал миний дуртай амттан, талх байв.

"Болж байна уу? би хоцорлоо." Мингюү ширээнээс босон гадуурх хүрмээ авлаа. Заримдаа тэр үнэхээр гайхалтай эр хүн шиг харагддаг ч би түүнд яасан ч дурлахгүй. Гэрлэлтээ салгах хүртлээ тэвчиж байгаад энэ бүхнийг дуусгана даа.

ad\ засаж оруулж байгаа шүү ^^

𝙄𝙛 𝙄~Kde žijí příběhy. Začni objevovat