ᴘᴀʀᴛ ᴛᴡᴇʟᴠᴇ ||

36 11 0
                                    


Утасны дуудлага, зурвас гээд түүнээс аль нь ч ирээгүйн дээр бүр гэртээ ч ирэлгүй гурав хоночихсон. Хачин зүйл хийж буруу сэтгэгдэл төрүүлсэн нь Мингюү байхад би яагаад гэмтэй юм шиг мэдрэмж аваад байгаа юм бол?
Түүний талаар бодохгүй байж өөрийгөө сатааруулхын тулд гарч жоохон алхахаар шийдэн гарлаа.

Аль хэдийн хаврын улирал ирчихэж. Интоорийн модны навчис газраар нэг хөглөрөөд л хаа сайгүй ягаан өнгө үзэгдэнэ. Модон дээрээ байхдаа л үзэсгэлэнтэй юм даа.

-   Ө? Хэён аа!

Вонү ах зайрмаг идчихсэн явж байх аж. Энэ хавьд амьдардаг гэдгийг нь мэдээгүй юм байна.

- Та энэ хавьд амьдардаг юмуу?

Вонү ах толгой дохиж- Мингюү гуай хэлээгүй юмуу? Тэр ер нь хаагуур байна? Сүүлийн үед бүр таг шүү!

Би хоолойгоо засан хариу хэлсэнгүй. Вонү ах ч дахиж түүний талаар асуулгүй хаашаа явж байсныг минь сонирхох аж.

- Зүгээр л салхилж явсан юм~

Вонү ах толгой дохиж ойрхон байх интернет тоглоомын газар луу явж буйгаа хэллээ. Түүнийг компьютер тоглоом тоглох дуртай гэдгийг Мингюү хальт дурдаж байсныг саначихлаа.

- Эсвэл чи надтай цуг явах юмуу?

- Та зааж өгөх юмуу?

Вонү ах үл ялиг инээмсэглэн толгой дохилоо. Би ч зөвшөөрөн түүнтэй зэрэгцэн алхана. Компьютер тоглоом зохион бүтээдэг газарт ажилладаг талаараа хэлж үнэхээр сонирхолтой гээд л ярин явна. Яг яриад алхахад тэр ч бас хөгжилтэй л нэгэн юм шиг~

- А! Ахаа!

- Уучил~ тоглоом юм чинь муу байвал үхэх нь тодорхой~

Зааж өгсөн хүн нь хэн билээ дээ. Зарим скилл зэргээ дутуу зааж өгдөг хүн гэж хаана байсан юм... ямартай ч тоглож эхлэснээсээ хойш л ялагдлаа. Гарын хурдыг нь гүйцэхгүй юм байна!
Цагаа харвал аль хэдийн оройн 21 цаг болж. Вонү ах бид хоёрын авсан цаг ч дуусаж тэр газрыг орхин гарлаа.

- өнөөдөр хөгжилтэй байлаа!

Вонү ах толгой дохин- дараа бас цугтаа тоглоё! Чиний хожигдож байгааг харах яагаад ч юм хөгжилтэй юм~

Намайг өдөж байгаа аятай л инээх зууртаа хэлэх нь их л дургүй хүргээд авав. Тэдний гэр манайхаас гурав дөрөвхөн байшингийн цаана байдаг юм гэнэлээ. Вонү ах манай гадаа намайг хүргэж өгчихөөд цааш явж би ч дотогш орвол Мингюү ирсэн бололтой үүдэнд гутал нь байв.

- Хэён а ... тайлбарлах зүйл байна!

Түүнийг ярихыг хүлээн хана налан зогсвол тэр хэсэг чимээгүй байж байгаад үргэлжлүүлэн,

- тэр эмэгтэйтэй өмнө нь үерхэж байсан л даа... бид хамтдаа хэзээ ч салахгүй юм шиг л өдрийг өнгөрүүлж байсан үеүд зөндөө л дөө...

- тэгээд? Тэгээд чи одоо ч бас хайртай юмуу? Тэр эмэгтэйг хараад сэтгэл чинь хөдлөсөн юм уу?

Мингюү сандран толгой сэгсэрч урдхан талд минь хүрээд ирэв.

- Аль хэдэн жилийн өмнөх зүйл байхад! Одоо миний хайртай эмэгтэй чи шүү дээ~ өөр хэн ч биш!

Ганц хором ч эргэлзэлгүй шууд л толгой сэгсрэн итгэлтэйхэн хэлэх түүний байгаа байдал намайг тайвширхад хүргэж байв. Тиймээ өнгөрсөн бол өнгөрсөн шт!

- Тэгвэл болсон! Өөр хүсэх зүйл байхгүй!

Мингюү намайг тэврэн урт урт амьсгаа авах аж.

- Чамд яаж хэлэх ээ чамайг гомдоосондоо яаж уучлалт гуйхаа бодох гээд Сынгваныд хэд хоног байсан л даа... уучлаарай~ дахиж тийм зүйл болохгүй ээ!

Эгдүүтэй юм. Зүгээр л хүрч ирээд ярилцхад болох байхад~

Түүний бэлхүүсээр гараа явуулан мөн адил тэврэн зогсоно.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 22 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

𝙄𝙛 𝙄~Where stories live. Discover now