ᴘᴀʀᴛ ɴɪɴᴇ||

86 24 0
                                    


"Хичээл чинь хэдээс тарах билээ?"

Мингюү ширээний ард ирж суунгаа ийн асууна. Хэсэг бодолхийлээд өнөөдөр эрт тархаа хэллээ. Өнгөрсөн үеэ бодвол бид хоёр басхүү дотно болчихсон, яахав өдөр болсон зүйлсээ орой нь хоорондоо ярилцах хэмжээний.

Тэр толгой дохиод юм хэлсэнгүй. Гэхдээ Мингюү сүүлийн үед их оройтдог болчихсон. Ажил нь овоорчихсон их завгүй байгаа гэдгээ өөрөө байнга учирладаг ч эхэндээ мэдээж түүнийг тоогоогүй ч сүүлийн үед түүнийг хүлээгээд байгаагаа мэдэрсэн.

Хайр байх... тийм үү?

Өөрийнхөө мэдрэмжийг удирдах гэж хичээлгүй хүлээж авч басхүү Мингюүд дасаж дурлах гэж хичээж буй.

"Би түрүүлээд явлаа, чи цайгаа уучхаад яваарай"

"Баяр——" хариуг минь ч сонсолгүй хаалга тас хийтэл хаагаад гарчихав.

Түүнд ингэж мэдрэгдэж байсан биз. Би ч түүнийг нэлээн зовоосон учир өөрийнхөө эдлэх ёстой л үр дүн хэмээгээд аль болох тайван байж Мингюүг ойлгох гэж хичээх.
Итгэхгүй л байх л даа, гэхдээ Сынчол ахын хуримнаас хойш бид өдөр бүр шахуу цугтаа байсан юм шүү.

Гэнэтийн бороо орохыг мэдэж байсан учир гайхаж сандралгүй цүнхнээсээ шүхрээ гаргаж ирэнгээ гэнэт л Мингюүг шүхэр авч яваагүйг санав. Хичээл тарж, ажлынх нь газар луу хамаг хурднаараа л гүйн явна.

Хүчтэй ширүүн асгарах бороог ч ажрахгүй чамайг гэх миний сэтгэл. Өөрөөсөө илүү чамайг ханиад хүрчих вий гэж санаа зовох би.
Би өөрийгөө танихгүй нь!

"Мингюү!"
Удтал хүлээсний эцэст түүнийг олж харсандаа баярлаж өөдөөс нь гүйвэл тэр инээсэнгүй бас уурласанчгүй. Зүгээр л энгийнээр над руу харна.

"Чи энд юу хийж байгаа юм? Яагаад ингэтлээ норчихсон юм?"

"Чамайг шүхэргүй ирснийг чинь санаад! "
Шүхрээ өргөн түүнд харуулвал тэр одоо л инээмсэглэн гадуурх хүрмээ тайлан мөрөн дээр тохов.

"Тэнэг! Би машинтай оччих байсан шт!"

Яагаад түүнийг үргэлж машинаа унаж явдгийг мартснаа мэдэхгүй нь. Шүхэр бариад гүйж ирвэл түүнийг догдлоно гэж итгэсэн байсан юм байлгүй. Толгой дохин ойлгосноо илтгээд эргэж харан явах гэвэл тэр урд минь гараад зогсчихов.

"Баярлалаа~ намайг гээд хүрээд ирсэнд чинь! Одоо харьцгаая~"

Мөрөөр тэврэн хэлэхэд нь сэтгэл амарч буй аятай л уртаа амьсгаа аван гаргах нь тэр.

𝙄𝙛 𝙄~Where stories live. Discover now