ᴘᴀʀᴛ ꜰᴏᴜʀ ||

101 27 0
                                    


Өрөөний хаалга хүчтэй нээгдэхэд цочин орон дээрээ босон суулаа. Мингюү гартаа хоол ус барьчихсан үл ялиг уурласан байдалтай зогсож байв.

"Одоо хангалттай Жон Хэён!! Чи хоёр өдөр юу ч идэж уусангүй!! Ядахдаа өрөөнөөсөө ч гарсангүй! " Мингюү үнэхээр уурласан байв. Гартаа байх хоол усаа ширээн дээр тавин өрөөний хөшгийг нээлээ. Тэгчхээд орон дээр суун над руу харлаа.

Тэр ч бас... үнэхээр их ядарсан харагдав. Нүднийх нь доор хар зураас татчихсан үл ялиг турсан байв.

"Намайг тэгтлээ харахыг хүсэхгүй байвал ядаж өрөөний чинь гадаа үлдээж байгаа хоолыг идчих тэгэх үү? "

Мингюүгийн хүрсэн, хийсэн бүгдийг зүгээр л үзэн ядаж байна.

Зүгээр л... зүгээр л Ким Мингюүг үзэн ядаж байна.

Мингюү санаа алдан босоод "Гуйя... наад хоолоо идээрэй! Чи үнэхээр аймшигтай харагдаж байна! " гэчхээд өрөөнөөс гарав.
Түүнийг гарав уу үгүй юу тавагтай хоолыг нь цонхоор шидэж орхив.

Надад Ким Мингюүгийн хийсэн хоол хэрэггүй.

•••

Хөгийн сарын гэрийн хорио мэт нь дуусахад уг нь долоохон хоног л үлдлээ. Энэ хугацааг л тэвччихвэл Чантайгаа ярьж байснаараа зугтаах болно доо!

Өдөр бүр л Ким Мингюү өрөөний гадаа ирж хаалга тогшиж сүүлдээ түлхүүрдэнэ. Тэгэх бүрт нь нүүрлүү нь дэр шидэж цохиж зодож байгаад л өрөөнөөсөө гаргах болсон.
Өнөөдөр харин чимээгүй байх чинь, доошоо бууж үзнээ.

Сүрхий гэтсээр доошоо буутал энэ байшинд би ганцаараа л байв. Байшинд дахь бүхий л өрөөгөөр хэсэн тэнүүчилж, зарим нэгэн шороо дарсан тавиурнаас уншчих ном дэвтэр мэтийн зүйл хайгаад амжив.
Харин хамгийн сүүлийн өрөө буюу Ким Мингюүгийн өрөөний урд тулаад ирэв. Энэ өрөө рүү орж болох эсэхдээ эргэлзэн зогсоно. Хүний хувийн орон зай руу хамаагүй халдаж болохгүй. Гэхдээ, Ким Мингюү байнга л миний өрөөг түлхүүрдэж орж ирдэг хойно!

'Адилтай адил!'

Хаалгыг нь түлхэн орвол энгийн л нэг өрөө угтлаа. Ширээн дээрхи жаазтай зургийг нь аван хартал эмэгтэй эрэгтэй хоёр хүүхэд сууж байгаа зураг байна.

'Байз даа...?...! Энэ би биш үү?'

Зургийг ойртуулж холдуулж янз бүр болгон харсан ч үнэхээр энэ зурган дээрхи эмэгтэй хүүхэд би мөн байв. Тэгвэл... энэ эрэгтэй нь Мингюү гэсэн үг үү?

Итгэмээргүй юм. Ким Мингюү бид хоёр багаасаа бие биенийгээ таньдаг байсан байх боломжгүй. Энэ дэлхий дээр надтай адилхан царайтай ч өөр зөндөө л хүүхдүүд байгаа биз. Тэдний нэг нь л гээд бодчихъё!

Хаалга нээгдэх чимээ дуулдан сандарсаар Ким Мингюүгийн өрөөнөөс гарлаа.

Тэр дэлгүүр орсон бололтой, хоёр уут дүүрэн юм бариад ирсэн байв.

"Чи овоо өрөөнөөсөө гарчээ..? "

Түүнийг үл тоон өрөөндөө орох гэтэл тэр гарнаас барин хөргөгчний хажууд аваад ирэв.

"Авчирсан юмнуудыг янзлаад өгөөч? Өнөөдөр үнэхээр хүнд өдөр байлаа"

Би олон юм хэлэлгүй тортой зүйлсийг янзлаж эхэллээ. Нүдний булангаараа хальт харвал тэр толгойгоо бариад л суугаад байв.

".. ө-өвчин намдаагч уугаач!"

"Би зүгээрээ! Стресдээд л ингэж байгаа юм! Хэён а~ би шоколад авчирсан! Чи дуртай шт! Хямдарсан байхаар нь бүр ихийг аваад ирсэн!"

Нээрээ л уут дүүрэн шахуу янз янзын төрлийн шоколадууд үзэгдэв.
Би түүнд шоколандад дуртай гэдгээ хэлж байсан эсэхээ мэдэхгүй ч, өнөөдөртөө зүгээр л талархаад шоколадыг идлээ.

Шоколад идээгүй зөндөө удсан болохоор яг галзуурах гэж байсан юм!

"Хэён~ өлсөж байна уу? Би гялс хоол хийгээд өгөх үү?"

"Үгүй ээ, хэрэггүй! Чи өөрөө л идвэл ид! Би дээшээ гарлаа!"

Мингюү толгой дохин өрөө рүүгээ орох нь харагдлаа.

Би түүнтэй ерөөсөө ч дотносмооргүй байна. Тэгээд л болоо.

𝙄𝙛 𝙄~Where stories live. Discover now