ᴘᴀʀᴛ ꜱɪx ||

93 24 1
                                    


Чанаас байж болох бүхий л аргаараа зугтаж явсаар сүүлдээ зугтах газарчгүй боллоо. Мингюүтэй тэврэлдэж сэрсэн өдрөөс хойш Чаны нүүрийг эгцлэж харах нь битгий хэл, хажууд нь зогсох ч ичгэвтэр санагдаад байдаг болсон.

Хажуудаа уяж уячихаад эцэст нь түүнийг би хуурчихсан.

Өөрийгөө буруутгаж энэ бүхнийг нэг тийш нь шийдхээр сэтгэл шулуудан алхана. Чантай нэг мөр дуусгаж Мингюүтэй алалцаж амьдрахаар шийдсэн гэх гээд л.
Дахиж Чаныг надаас болж битгий шаналаасай гэж хүсэж байна.

"Хэён а! "

Инээмсэглэн даллаад л өөдөөс гүйж ирэх нь хэн хүнээс илүү эгдүүтэй гэж.

"Сүүлийн хэдэн өдөр яагаад утсаа ч авахгүй алга болчихов? Санаа зовоод санаад байхад!"

Яг л өмнөх шигээ тэврэх гээд гараа дэлгэхэд нь түүнээс нэг алхам хойшлон зогслоо. Чаны нүд томорч юу болоод байгааг ойлгох гэж хичээх нь үзэгдэнэ.
Чаныг хүртэх эрх надад байхгүй ээ.

"Хоёулаа салъя, Чан а! Би нөхөртэй байж өөрийнхөө шуналд хөтлөгдөөд чамд хоосон найдлага төрүүлээд байдаг байж! Н-намайг уучлаарай..."

Өөрийгөө инээ гэж хүчлэсээр нулимсаа арай гэж залгиад сүүлийн удаа түүнийхээ царайг сайн гэгчинь харж аваад хурдан хурдан алхсаар сургуулиас гарлаа.

Ингээд жинхнээсээ бүх юм дууслаа.

Амьдралын минь хамгийн сайхан жаргалтай дурсамж чи байсан шүү, Чан аа.

Хөлөө чирж явтал хэн нэгэн цүнхнээс татан үл ялиг хойш алхлаа. Гудамжинд намайг таньдаг хэн байдаг билээ гэж бодохын зэрэгцээ Чаныг байх вий ч гээд баярлах сандрах мэдрэмж хослосоор эргэж харна.

"Жихүн а!"

"Эгчээ! Та намайг бүр танихчгүй зөрж байх шив!"

Жихүн бол тэр шуналтай эмэгтэйн сайхан сэтгэлтэй хүү.

Түүнийг харсандаа баярлан тэвэрлээ. Үнэхээр удаан хугацааны дараа түүнийг харж байгаа болохоор сайхан байна.

"Аль сургуульд орсон юм? Хаана амьдарч байгаа юм?"

Жихүн инээд алдана.

"Эгчээ, хурдан ярьдаг байсан хэвээрээ шив! Би их сургуульд ороогүй ээ, ажил хийж байгаа!"

Тэр хүссэнээ хийж амьдарч байгаад нь өмнөөс нь баярлаж байх ч ээж нь хүлээн зөвшөөрсөнд гайхна. Тэр эгч лав Жихүнийг их сургуульд оруулах гэж бүхнээ барихаар л хүн дээ.

"Ээжтэй холбоогоо тасалчихсаан! Би энэ хавьд амьдарч байгаа!"

Жихүний утас дуугаран тэр яаралтай хүнтэй уулзах ёстойгоо хэлээд яараад яваад өгөв,
Эцэст нь И Жихүн ээжээсээ харилцаагаа таслаад ганцаараа бие даан амьдарч байгаа юм байна.

Манай гэртэй ч ойр юм байна, ойр ойрхон уулзаж байнаа.

Epilogue

Хаалга нүдэх чимээгээр нүдээ нээн эргэн тойрноо харвал би том өрөөний буйдан дээр унтчихсан байв. Хаалга эвдэх нь холгүй чанга нүдэх нэгнээс айн жийрхэх ч таньдаг хоолой гараад байгаа учир зориглоод мөн итгээд хаалгаа тайллаа.

".. Сайн уу, Хэён!"

Согтуу Мингюүг хоёр талаас нь хоёр найз нь түшчихсэн зогсоно. Тэр хоёрт ч хэцүү байгаа бололтой бүр амьсгаадчихсан зогсоно. Тэднийг дотогш оруулан Мингюүг өрөөнийх нь орон дээр хэвтүүлүүллээ.

"Өнөөдөр миний төрсөн өдөр байж тараад- битгий буруугаар ойлгоорой, дараа тэгж байгаад уулзъя даа!"

Тэр хоёр явж, Мингюүгийн гутлыг нь ядаж тайлах санаатай өрөөнд нь очлоо.
Юу ч юм амандаа бувтнаад л хэвтэх нь инээдтэй.

Гутлыг нь тайлчихаад гадуурх хувцасыг нь тайлах гэтэл тэр намайг тэврээд авав.

"Хэён а~ яагаад намайг үл тоогоод байдаг юм бэ? Мм? Би уг нь—- чамд хайртай ... бас—-
— амлалтаа биелүүлж байхад яагаад баярлахгүй байгаа юм?"

Амлалт аа? Мингюүгийн гарнаас мултрах гэж тийчигнэсэн биш Мингюү намайг бүр хажуудаа хэвтүүлж орхив. Санаа алдан, нам унтхаар нь гарах санаатай хэвтэнэ.

"... Жон Хэён~ минийх"

Духан дээр минь үнэсэхэд нь шоконд орон тэр чигтээ хөлдөж орхив.

𝙄𝙛 𝙄~Where stories live. Discover now