03.

401 70 0
                                    

|Chapter three|

|Chapter three|

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

ღ ⊹ 。

Жэюүн ажилд ороод долоо хоног өнгөрч бодсоноос ч богино хугацаанд ажлаа сайн хийдэг болчихсон. Бас тэр шөнө утсаар дуу дуулж өгөөгүй сэн бол бид одоо ч дотно болохгүй байсан биз.

Өнөөдөр болон өчигдөр бусад өдрөөс ялгаатай нь тэр утсаа унтраачихаад ажилдаа ч ирсэнгүй.

Хоёр өдрийн өмнө зүгээр л инээгээд явж байсан юмсан. Ямар нэг зүйл болсон нь гарцаагүй.

"Эгчээ, би Жэюүний гэрт очоод ирье. Та надад хаягийг нь өгч болох уу?"

Менежер эгчийн өрөөнд орж ирээд ийн асуухад тэр толгой дохисоор зурвасаар явуулахаа хэлээд би ч ресторанаас гарч явлаа. Хурдан очих гэсэндээ таксинд суугаад жолоочид хаягаа хэлэв.

Уг нь би хүний хэрэгт тэгтлээ оролцоод байдаггүй ч гэлээ гэртээ ухаан алдаад утасных нь цэнэг дуусчихсан ч юм билэв үү хэн мэдлээ.

Түүний гэр тийм ч хол биш тул хурдхан л ирж би мөнгөө төлсөөр цахилгаан шатны өмнө ирж арван давхар луу гаран хаалгыг нь тогшлоо. Хэдий удаан тогшсон ч тэр хаалгаа онгойлгоогүй учраас яахаа мэдэхгүй зогсож байтал үүдэнд нь байсан шалавчны доороос түлхүүр цухуйж харагдах шиг болов.

Гэрийн түлхүүр нь мөн болов уу хэмээн горьдоод хийж үзвэл яг л мөн байлаа. Миний хувьд азтай өдөр бололтой.

Дотогш орвол хаасан хөшигний цаанаас гэрэлтэх жаргах нарны гэрэл болон чангалж тавьсан сонгодог хөгжим, тамхины утаа намайг угтан авлаа.

Нарны тусгал зочны өрөөн дөх хараахан зурагдаж дуусаагүй уран зургийг гэрэлтүүлж буй.

Хөгжим унтарч хүн алхаж ирэх зүг рүү харвал Жэюүн нойтон үсээ алчуураар арчсаар гарч ирлээ. Би гараараа нүдээ таглатал тэр сандарсаар,

"Би дээрээ юм өмсчихөөд ирье."гэсээр цааш яваад өглөө.

Тэр ч дээрээ подволк өмссөөр буцаж ирээд яах гэж ирснийг асуун би хариу өгөх гэсэн боловч тэр их тамхины утаанд байж тэвчсэнгүй ханиалгав.

Жэюүн хажуугаар минь зөрөн хөшгөө нээгээд цонхоо онгойлгон агаар оруулж байлаа. Би ч гэрэлд нүдээ дасгачихаад,

"Хоёр хоног утсаа авахгүй, ажилдаа ч ирэхгүй болчихоор чинь санаа зовсон юм."гэлээ.

"Намайг уучлаарай. Би уран зургийн тэмцээнд оролцох гэж байгаа юм. Тэрэндээ бэлдэх гээд л..Ямар нэг зүйлийн талаар хэлэхгүй алга болчихдог зан минь одоо ч засраагүй бололтой."

Тэр өөдөөс минь харан гэмгүй инээмсэглэсээр ийн хэлвэл би түүнийг зүгээр байгаад сая л нэг юм тайвширлаа.

"Юм уух уу?"

"Хэрэггүй дээ."

"Тэгвэл таниас нэг зүйл гуйж болох уу?"

Би алгуурхан толгой дохивол тэр нааш дөхөж ирэн нүүрний минь хэсэг бүр лүү харснаа,

"Намайг бэлдэхэд туслахгүй биз? Таныг зурвал зураг минь үзэсгэлэнтэй болох бололтой."гэх нь тэр.

Татгалзаж болохгүй юм шиг санагдаад түүний хэлснээр буйдан дээр нь очин суулаа. Тэр зурж дуусгаагүй зургаа хажуудаа тавин ижил хэмжээтэй канвас орлуулж тавиад будагнуудаа хооронд нь хутган өөр өнгийг үүсгэж байв.

Жэюүн хажуу дах сандал дээрээ суун зурж эхэллээ. Харц минь түүний бүх л зүйлс рүү ээлж дарааллан ширтэж нүд минь өөр зүг явсангүй.

"Нүүна, та хөгжим сонсмоор байна уу?"

Би угаалгын өрөөний хаалганых нь хажууд байх шүүгээн дээр тавьсан пянз тоглуулагчийг асаавал өрөөг сонгодог хөгжмийн аялгуу дүүргэн тэр над руу харсан чигээр,

"Нэг найз маань зураг зурахдаа сонгодог хөгжим сонсвол илүү гоё зурж чаддаг гээд байхаар нь түр зээлж авсан юм. Миний сонсдог хөгжмийн төрлүүдээс тэс ондоо ч түүний хэлсэн үнэн байна лээ." гэв.

Сууж байсан газартаа буцаж суугаад түүний анхаарал тийм ч сайн төвлөрөхгүй байгаа дээр хөлөө чичиргэж буйг нь би анзаарлаа.

"Тамхиа татсан ч болно шүү дээ."

Тэр өөдөөс минь гараа савчсаар,

"Би эмэгтэй хүний өмнө татаж чаддаггүй юмаа. Сайхан үнэр нь энэ хорны үнэрт дарагдчихвал муухай хэрэг биш гэж үү?"гэлээ.

Жэюүнийг анх харахад ердөө л замбараагүй хувцасласан соёлгүй өсвөр насны хүүхэд шиг харагдсан хэрнээ түүнийг бага багаар мэдэх тусам тэс ондоо болох юм.

Уг нь бид танилцаад ердөө л долоо хоног өнгөрч, нэг газар ажилладаг ажилчдаас өөр зүйлгүй хэрнээ надад тийм мэдрэмжүүдийг өгч байгаа нь уур хүргэж байна. Хажууд нь байхад л асар их тайвширлыг мэдэрч өөрийн мэдэлгүй инээмсэглэдэг.

Тэр магадгүй хүн сахиусан тэнгэр юм болов уу?

𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐘𝐨𝐮 |𝐬𝐢𝐦 𝐣𝐚𝐞𝐲𝐮𝐧|Where stories live. Discover now