17.

276 62 25
                                    

|Chapter seventeen|

|Chapter seventeen|

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

ღ ⊹ 。

Үхэхээсээ өмнө бодогдох цор ганц хүн нь яагаад заавал чи гэж? Миён..

"Намайг тавь!"

"ПАК СОНХҮН!"

Сонхүний үйлдлийг зогсоосон хүн Жэй байлаа. Хувцас нь тэр чигтээ бороон усанд норж Жэюүнийг алахад хэдхэн хором дутуу байсан түүнийг зогсоон газар унагаав. Өөрт нь саад болсон түүнд дургүйлхэн энгэрээс нь заамдаад автал Жэй,

"Жэюүн-д буруу байхгүй. Чамд л буруу бий." гэснээ дурлалдаа галзуурсан түүнийг дээврээс хүчтэй нь аргагүй түлхэж орхих нь тэр. Гэвч тэр үүнийг санаатай хийгээгүй. Зүгээр л өөрөөсөө холдуулахаар түлхтэл бороон усны хальтиргаанд түүнийг уначихна гэж огтхон ч санаагүй юм.

Аадар борооны усан дуслуудын хамт урсах хөвгүүний цус..

Жэюүн газарт цустайгаа холилдон хэвтэх нэгнийг дээвэр дээрээс ажин хараад айдаст автаж яг одоо юу болоод байгааг огтхон ч ойлголгүй бие нь байн байн чичигнэх ажээ.

"И Хисын-д дүү байсан гэж бодсон ч үгүй. Одоо ингээд байлгүй хүнд харагдахаасаа өмнө зугт. Энд хяналтын камер байгаа. Тэгэхээр чи харагдаагүй гэсэн үг."

Жэй-н намуухан атлаа айдас хурсан хоолойг сонсоод Жэюүн зугтах эсэхдээ эргэлзэн түүн рүү харлаа.

"Гэхдээ-"

"Ахынхаа өшөөг авалгүй шоронд орчихвол хэчнээн бачимдам хэрэг болох билээ дээ. Хисын-г бодоод яв гэж байна. Би түүнд том өртэй байсан. Одоо ингээд дүүд нь тусалснаар өргүй болж байгаа хэрэг."

Жэюүн өөр зүйл хэлэх гэсэнгүй дээврээс бууж малгайтай цамцныхаа малгайг өмсөн бусдаас нүүрээ нуусаар гадагш гарахад хөөрхий хөвгүүний амьгүй болсон бие дээр хүмүүс цугларан зогсчихсон байлаа.

Цагдаагийн машин болон, түргэний машины чимээ хотын төвд шуугин сонстох нь хэн хүний жихүүдсийг төрүүлээд амжив.

Машинаа барьсаар хүнгүй гудамжинд ирж зогсоод амандаа байн байн нэг зүйлийг хэлэх ажээ. "Энэ бүхэн санаандгүй зүйл байсан..энэ бүхэн санаандгүй.."

Жэюүн түүний хэлсэн сүүлийн үгийг байн байн бодно. Жэйн түүнд хэлсэн сүүлийн үг "Одоо ийм зүйл хүртэл болчихоод байхад..энэ бүх зүрх өвтгөм зүйлсээ дуугасан нь дээр биш гэж үү?" гэх үгс байлаа.

Flashback.

"Ким Сонү! Чи яаж бүхнийг мэдсэн юм?"

"Хисын ах надад бүхнийг хэлсэн. Тэр тийм л их надтай дотно байсан юм. Одоо явж Сонхүнаас Жэюүнийг аврахгүй юм уу? Тэр үхчихэж ч магадгүй."

Сонү урдаа тавьсан кофеноосоо зөөлөн балгаад Жэй-г гарахаар зэхэхэд нь хурдхан зогсоогоод,

"Жэй бүү март. Дурлал бүх хүнийг өвтгөдөг шиг Хисын ахыг ч бас өвтгөсөн. Гэхдээ дурлал бус Миён түүнийг сэтгэлийн зовлонд унагаасан гэдгийг санаж яв."гэж хэлээд түүнийг орхин дээд давхрын өрөө рүүгээ явлаа.

Flashback end.

Жэюүнийг алахаар төлөвлөж байсан Сонхүн эцэст нь өөрөө үхсэнээр энэ галзуу дурлал нь дуусгавар боллоо. Яг л үйлийн үрээ эдлэхтэй адил.

-Яаралтай мэдээ. Сөүл зочид буудлын дээвэр дээрээс нэгэн оюутан унаж нас барлаа. Тэр амиа хорлосон бус хүнд алагдсан байжээ. Цагдаа нарын мэдээллэснээр иргэн Пак Жунсон нь Пак Сонхүн-д өстэй байсан бөгөөд үүнээсээ үүдэн түүнийг алах сэдэл нь төрсөн гэсэн байна. Мөн хяналтын камерт түүнийг түлхэж буй бичлэг нь нотлох баримт болон үлдсэн байна. Дараагийн мэдээ...

Аниргүйг эвэх цочирдом мэдээг сонсоод Миён гайхаж бас уйлж байлаа. Харин Жэюүн зүгээр л түүнийг тайтгаруулахыг хичээж байв.

Хэрэв бид учраагүй сэн бол Сонхүн үхэлгүй, чи бид хоёр хэн нэгнийг алдах вий гэх айдасгүй өмнөх шигээ амьдрах байсан даа. Би ч ахынхаа өмнө гэм үйлдэхгүй байсан.

-

"Яагаад...? Жэй яагаад Сонхүн-д өстэй байна гэж?..."

"Миён-а явцгаая. Энд удаан байгаад байвал чамд л хэцүү шүү дээ."

Охины нүднээс нулимс урсана. Жэюүн түүний инээсэн зураг руу харахаас ч эмээнэ. Миён ингэж уйлж буй нь өөрийнх нь буруу хэмээн өөрийгөө үзэн ядна.

Тэгэхдээ тэр нэг л зүйлийг илүү ойлгосон юм. Хамтдаа байвал тэд үргэлж аюул дунд аз жаргал үгүйгээр амьдрана гэдгийг.

"Одоо чамаас өөр хүн надад үлдсэнгүй. Жэюүн.."

Сөүл хотыг бараан үүл бүрхэн авч бороо шиврэн орж байлаа. Бие биенээ чангаас чанга тэврээд хэвтэх хосууд. Хэн хэн нь дотроо томоос том айдсыг тээчихээд түүнийгээ нууна.

Жэюүн зүүдэн дундаа аялах түүний хацар дээр зөөлөн үнсчихээд хуучирсан хаалгатай өрөө рүүгээ явж орлоо. Модон ширээнийхээ ард суугаад цаасан дээр сэтгэлийн үгсээ сийлж сууна. Төгсгөлийн өгүүлбэрээ эхлүүлээд зүгээр л хаячихлаа. Эхлэсэн үгс нь "Чамгүй би..." гэх хоёр үг аж.

B/N: Та нар сэтгэгдлээ бичээд байгаа болохоор их гоё байна аа. Гэснээс дараагийн хэсэг төгсгөлийн хэсэг байх магадлал их шүү ххэ.

𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐘𝐨𝐮 |𝐬𝐢𝐦 𝐣𝐚𝐞𝐲𝐮𝐧|Where stories live. Discover now