09.

301 61 8
                                    

|Chapter nine|

|Chapter nine|

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

ღ ⊹ 。

"Та тэнд юу хийж байсан юм бэ? Хэчнээн санаа зовсон гэж санана?"

Жэюүн охины дээрээс дулаан хөнжил нөмрүүлээд ийн хэлэхэд Миён гартаа барьсан халуун кофеноосоо дахин нэг балгаад санаа алдан Жэюүн рүү харав.

"Амьд байх үедээ мэдэрдэг хамгийн хэцүү мэдрэмж юу гэдгийг мэдэх үү?"

"Юу юм?"

"Хайрлаж байсан хүнээ энэ хорвоогоос явсных нь дараа хэчнээн шархлуулснаа ойлгоод, өөрийгөө харааж зүхсэн байлаа ч бүх зүйл хэдийн оройтсон гэх үнэнийг ухаарах мөч.."

Миён ингэж хэлээд дуугаа хураахад хоосон харцыг нь ширтэж байсан хүү хоолойгоо засан түүн рүү ойртоод духан дээр нь зөөлнөөр энхрийлэн үнслээ.

"Тэр хүн чинь танд үнэхээр хайртай байсан бол аль хэдийн уучилчихсан байгаа."

Түүний хэлсэн энэ үг охинд дэндүү их зүйлийг бодогдуулна гэж Жэюүн хэрхэн мэдэх билээ.

Тэд өдөржин хамтдаа байсан. Хамт кино үзэж, ярилцаж, бие биенийгээ энхрийлээд л. Харин энэ үеэр өнчин хайрандаа шаналах Сонхүн дэмий л Миён руу хориос дээш удаа залгасан байсан юм.

Эмэгтэй хүмүүс гунигтай үед нь халамж тавьсан залууд өөрийн мэдэлгүй татагдчихдаг гэнэн зантай.

2сарын дараа.

Намар болох дөхөж байгааг сануулах шиг ойрын өдрүүдэд сэрүүхэн бөгөөд шиврээ бороо тасралтгүй асгарах ажээ. Навчис эхнээсээ шарлах нь гунигтай хэрнээ охиныг тайтгаруулах нэгэн түүний хажууд байсан учир одоо бол "гуниг" гэх үгийг ч мартаж орхижээ.

"Сонхүн-а! Энэ захиалгыг хурдхан хоёрдугаар ширээ рүү хүргэж өг, энийг тавдугаар ширээнд, бас тэрийг..."

Хоёр цагийн туршид үйлчлүүлэгчид тасралтгүй орж ирэн Сонхүн, Миён хоёр тун завгүй ажиллаж байлаа. Ядаж байхад бусад ажилчид зун дуусах гэж байгаа гэсэн шиг амралтаа аваад аялалд явчихсаныг ч хэлэх үү.

Оюутнууд ч түр зуурын амралттай байгаа тул Сонхүн өдрийн ээлжинд түр хугацаагаар ажиллахаар болсон нь энэ. Харин Жэюүний хувьд гэвэл тэр удахгүй болох уран зургийн тэмцээнд өдөр шөнөгүй бэлдэж байгаа бөгөөд гэртээ амьд үхдэл шиг л байдалтай байгаа.

Хананд өлгөсөн цаг 21:00-г заах ба үүнийг анзаарсан тэд ч санаа амран үйлчлүүлэгчдээ гаргаад хүнд ажлын ард гарсандаа баярлан шөнийн ээлжнийхэнд хүлээлгэн өглөө. Хоёул зэрэг шүхрээ дэлгэн гадагш гарав.

Гадаа өмнөхийн адил шиврээ бороо асгарч тэд автобусны буудал дээр ирж зогсвол хэн ч байхгүй байх ажээ.

"Жэюүн та хоёр яаж байна?"

"Өмнөх шигээ л. Тэр ойрд завгүй байгаа болохоор хэд хоног утсаар ч яриагүй.."

Миён алган дээрээ бороон дуслуудыг буулган инээмсэглэх төрх арай ядан сэтгэлээ татаж буй Сонхүн-д тун төвөгтэй санагдсаныг нуух юун. Гэхдээ ингээд бүтэхгүй болсноос хойш өнөөдөр л дуусгавар болгохоор шийдсэн шүү дээ.

"Нүүна...би ажилд орсон цагаасаа хойш танд сайн байж ирсэн."

Чимээгүйхэн хэлсэн энэ үгийг нь сонсоод охин гараа буулган түүний өөдөөс ширтлээ.

"Уучлаарай...Над шиг хүнд дурласан чамайг ойлгохгүй юм. Гэхдээ чамд илүү сайн хүн олдох учраас намайг ажлын эгч гэх нүдээр л хар."

Ингэж хэлэхтэй нь зэрэгцэн түүний автобус ирж тэр шүхрээ хумиад дотогш орж суув. Харин Сонхүн ганц л асуултыг өөрөөсөө ахин дахин асуусаар үлдсэн юм.

Хайрлаж байсан нэгнээ хэн зүгээр л ажлын эгч гэх нүдээр харж чадна гэж?

-

Жэюүний анхаарлыг сарниулан хаалга тогших чимээ гарч тэр залхуутайгаар үүд рүүгээ явсан ч гэлээ хаалгаа онгойлгосон даруйд хамгийн их санаж байсан хүнээ олж харлаа.

Миён түүнийг санаж үхэх гэж байсан аятай чангаар тэврээд авахад Жэюүн зөрүүлэн тэврээд үсийг нь илэх аж.

Охин өөрийн мэдэлгүй хийсэн үйлдэлдээ ичиж хоолойгоо засаад дотогш явж орвол анх удаа түүний гэрт орж ирсэн өдөр санаанд нь орлоо. Нарны тусгал байхгүйгээс бусдаар зурагдаж дуусаагүй уран зураг, тамхины утаа, сонгодог хөгжмийн аяс түүнийг угтан авав.

Агаар оруулахаар цонхыг нь нээн зурж байсан зураг руу нь хальтхан харвал юу гэдэг нь мэдэгдэхгүй цагаан дүрс байлаа.

"Хамт амьдрах уу?"

Жэюүн түүний хойноос тэврээд чихэнд нь шивнэж хэлсэн үг энэ байв.

B/N: Үйл явдал хурдан өрнөөд байгаа юм шиг санагдаж магадгүй ч гол хэсгүүд маань одоо л өрнөж эхэлнэ шүү~

𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐘𝐨𝐮 |𝐬𝐢𝐦 𝐣𝐚𝐞𝐲𝐮𝐧|Where stories live. Discover now