18.

364 57 32
                                    

|The Final Chapter|

|The Final Chapter|

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

ღ ⊹ 。

Хүйтэн бас хоосон өрөө. Түүнээс өөр хэн ч байсангүй.

"Жэюүн?"

Нойрмоглон орон дээрээсээ босоод Жэюүнийг хайсан боловч гэрийн хаана ч алга. Миён-д хамгийн сүүлд үлдсэн өрөө рүү орж үзэхээс өөр сонголт байсангүй. Өнөө хуучирсан хаалгыг эргэлзэнгүй онгойлгоод харвал онгорхой цонхоор орж ирэх салхи Жэюүний зурсан зургуудыг хөглөрүүлэн газар зөөлнөөр унагаж байлаа.

Хамаг тавилга нь тоосонд дарагдаж, хэдийн танил болсон тамхины үнэр бага багаар өрөөнөөс сарнин арилж байв.

"З-залгах хэрэгтэй."

Утсаа яаран гаргаж ирээд хайртынхаа дугаарыг эв хавгүйхэн хийж эхлэн залгах товчин дээр удаанаар дарлаа.

-Таны залгасан дугаар ашиглалтанд байхгүй байна.

Ашиглалтанд байхгүй гэнэ ээ?

Гайхсан түүний нүдэнд хамгийн эхэнд үзэгдсэн ширээн дээрх цагаан дугтуй. Хамаг айдсаа зүрхэндээ тээчихээд өнөө дугтуйг онгойлгон доторх захидлыг нь дэлгэн уншиж эхлэлээ.

Замбараагүй үсэгнүүд болон хэн нэгний нулимс цаасан дээр бүдэгхэн үзэгдэв.

-Чамайг хайрласан тэр их хайрыг бүү мартаарай. Ердөө чамайг хайрласан намайг л хэзээ ч байгаагүй мэтээр мартах хэрэгтэй юм шүү. Бас нэг зүйлийг ойлгоорой. Чамгүй би...

Өөр үг байсангүй. Салхи улам л ширүүснэ. Бие нь чичирч зогсоо хөөрхийлөлтэй охин гагцхүү салхинаас болж чичрэв үү, захидлаас болж чичрэв үү гэдгийг түүнээс өөр хэн ч мэдэхгүй аж.

Тэр энэ үнэнд итгэхийг хүсээгүйдээ хамгийн түрүүнд очсон газар нь уран зургийн галерей байлаа. Олон хүмүүсийн дундуур зөрсөөр Жэюүний зурсан зураг луу яарч, эцэст нь өнөө зургийг олж харав.

Тайлбар хэсэгт нь богино зүйлс бичжээ.

Зургийн тайлбар: Чамгүйгээр би зовж бас шаналахгүй. Баярлаж бас гуниглах ч үгүй. Ердөө л би гэх оршихуй замхран алга болно.

Үүнийг уншаад охин газар сөхрөн уналаа. Бодол нь тэр чигтээ хоосорч, ямар нэг мэдрэмжийг дотроо мэдэрч чадсангүй.

Хүн хамгийн их зовлонг эдлэх үедээ чангаар орилж, тэвдэх байтугай нэг дусал нулимс ч урсгаж чадалгүй цөхрөл гээч рүү унаж орхидог. Айдас гэх зүйлдээ бага багаар идэгдсээр эцэст нь галзуурч орхино.

-

Дулаан бас дүүрэн өрөө. Энэ удаа хэн ч байсангүй.

Жэюүний цаасан дээр урлан зурсан амьдралын түүх дүрэлзэн асах дулаан галд шатаж нэг нэгээрээ үнс болон замхарна. Хэн нэгний амьгүй биеийн хамт.

"Чамтай хамт байж болох цор ганц газар луу би очихоор шийдсэн. Тэнд заавал намайг хүлээж байгаарай..хайрт минь."

-Without you

B/N: Энэ бичвэрийг минь хайрлаж уншиж байсан та нарт баярлалаа!❤️
Энэ хүрээд "Without you" бичвэр маань дуусаж байна.

2023.04.01

𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐘𝐨𝐮 |𝐬𝐢𝐦 𝐣𝐚𝐞𝐲𝐮𝐧|Where stories live. Discover now