13.

277 53 4
                                    

|Chapter thirteen|

|Chapter thirteen|

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

ღ ⊹ 。

"Уучлаарай. Шим Жэюүн гэдэг оюутныг танихгүй биз?"

"Тэр дөнгөж сая сургуулиас гарч яваа харагдсан."

"Баярлалаа."

Нүүрээ хөнгөн будаж, урт үсээ сурамгай гэгч нь ороосон охин тааралдсан оюутан бүрээсээ ингэж асуусаар эцэст нь хаана байгааг нь мэдсэндээ баярлан сургуулиас гүйхээрээ нэг гаран Жэюүний барааг олж харлаа.

Сая л Жонвонтой хамт хөөрөлдөж суусан хөвгүүн охины царайг хараад инээмсэглэл нь дорхноо алга болж Жонвонд явахаа хэлэн түүний зүг ууртайхан алхаж ирэв.

"Жэйк!"

Тэр охины гараас чанга атган машиндаа хүчээр суулгалаа.

"Чи энд юугаа хийж байгаа юм?"

"Чамайг авахаар ирсэн юм. Хурдхан Америк руу буцаад явцгаая. Гэрлэлтээ хэр удаан хойшлуулах гээв? Үнэхээр ахынхаа өшөөг авах гээд байгаа юм уу?"

Жэйк хүндээр санаа алдан үрүүлээ чангаар цохиход охин айсан гэдэг нь илт харагдаж байлаа.

"Намайг сонсож бай Арин. Би чамтай гэрлэхгүй гэж хэдэн удаа хэлэх юм? Бас дээрээс нь чамд миний ахынхаа өшөөг авна уу байна уу ямар ч хамаагүй. Ойлгов уу? Өнөөдөр гэхэд буцаад Америк руу яв."

"Г-гэхдээ.."

"Гэхдээ гэж байхгүй. Машинаас буу."

Түүнийг хэд ч сөрөөд нэмэргүй гэдгийг мэдэх охин машинаас нь буух үедээ хангалттай их уурлаж бас гомдсон байлаа. Гэсэн ч тэрэнд төрөлхийн бууж өгдөггүй зан бий тул хэдийн дурлалт бүсгүйгээс нь хэрхэн салгах тухай төлөвлөгөөгөө зохиож байв.

Чүэ Арин. Тэр ахлах сургуульдаа Жэйктэй хамт нэг ангид сурч байсан юм. Ээж аав нь Солонгостоо баянд тооцогддог бөгөөд тэд Америкт амьдардаг. Тэгэхдээ тэр Жэйк-д ухаангүйгээр дурлаж орхисон.

𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐘𝐨𝐮 |𝐬𝐢𝐦 𝐣𝐚𝐞𝐲𝐮𝐧|Where stories live. Discover now