2

652 23 0
                                    

Хэн нэгний зөөлхөн үнсэлтэнд нойр сэргэхэд, ээжийн сүрчиг анхилах нь сэтгэл санааг дээд цэгт нь тайвшруулав.

"Өнөөдөр гэрийн багш нь ирнэ шүү. Цагаасаа өмнө хийх юмнуудаа хийж амжуулаарай"

Түүний сүүлийн өгүүлбэр намайг нойрноос минь бүрэн сэрээв.

Гэрийн багш...

Гадны хүнтэй энэ том гэрт хоёулхнаа байна гэж бодохоор дасаж өгөхгүй юм...

"Багшид нь хаалганы нууц дугаарыг өгчихье. Чи хаалга онгойлгож өгч чадахгүй биз дээ?"

Тийм ээ... би хаалга онгойлгохоос айдаг...

Бага байхад минь болсон явдлаас үүдэлтэй л дээ...

Ээж нуруу руу тайтгаруулах аятай хэд хэд зөөлхөн цохиод гарав.

Эцэг, эх минь үргэлж надтай эелдэг харьцахыг хичээдэг.
Би тэдний өөдөөс муухай аашилж, бодлоо тулагадаг ч тэд хэзээ ч өөдөөс минь уурлаж байгаагүй.

Тийм ч учраас тэдний яриа бүр надад чухал санагддаг.

Ороо хураагаад, усанд орох үедээ яагаад ч юм би биеийнхээ хэсэг бүрийг ажиглана.

Гэрээс гардаггүй учраас би нилээн эмзэг, турьхан.

Дасгал, агаар, нар гээд энгийн бүхэн дутагдснаас болсон байх.

Гэхдээ витаминаар аргалсаар өдий хүрсэн л юм.

Миний арьс үнэхээр үхмэл юм шиг цайвар болохыг анзаарав.

Далайн эрэгт биеээ шарах ямар байдаг бол?

Айдас хүрэм юм...

Бүх хүмүүс над руу хараад л...

Хувцас ч байхгүй, ил задгай газар, олны нүдэн дээр хэвтэнэ гэж бодохоор... зүрх айсандаа үнэхээр хүчтэй цохилож байна.

Нартай, шуургатай, цастай, бороотой...

Хүмүүс интернет дээр бороо болон цасыг үнэхээр гоё байдаг гэсэн.

Юу нь гоё юм бол? Зүгээр л байгалийн үзэгдлүүд байхад...

Цас... бодоод байхад би даарах үеийн мэдрэмжийг халуурахдаа л мэдэрдэг юм байна...

Арчаагүй юмаа, Сухэ.

Ахлах сургуулийн тухай драма үзэхээр хааяаа ч гэсэн сургуульд явж үзэхийг хүсэх л юм.

Хайр дурлалыг мэдэрч үзмээр байна...

Хүүхдүүд...

Найзууд...

Хаалганы цаанаWhere stories live. Discover now