3

661 23 0
                                    

Аав, ээж хоёр хоёулаа надаас хичээл ямар байсан талаар асуусан.

Би эерэг сэтгэгдэлтэй үлдсэн талаар хэлэхэд тэд их баярлаж байлаа.

Би яагаад худлаа хэлснээ мэдэхгүй л байна. Магадгүй Ёну багшийг дахиад харахыг хүссэн байх.

Тэр надад мэдрэмж төрүүлдэг...

Ер нь харилцаж үзээгүй хүн бүр л надад мэдрэмж төрүүлэх байх л даа.
Гэхдээ одоогоор ганц харилцаж байгаа хүн нь багш болохоор түүнийг явуулахыг хүсэхгүй байна.

~

Өглөө болоход цаг яагаад ч юм их удаан яваад байгаа мэт санагдаж байсан юм.

Түүнийг хүлээгээд байгаа учраас юм болов уу?

Цаг явж явж арай хийн 1 цаг боллоо.
Энэ үед хаалга руу зогсоо зайгүй ширтэж суув.

Код хийх чимээ гарахад л би өөр зүйл хийн, түүнийг хүлээгээгүй мэт дүр эсгэнэ.

"Өдрийн мэнд"

Тэр өнөөдөр хар сорочик өмссөн байна.
Цагаан цамц нь гэрэлтдэгийг анзаарчихсан юм байх даа?

Би өрөө рүүгээ ороход тэр араас орж ирэв.

Нөтбүүкээ гаргахад нь би бэлдээд тавьсан дэвтэр номоо бушуухан ширээн дээрээ гаргалаа.

Багш инээгээд "Намайг их л хүлээж дээ?"

Тэр яаж мэдчихэв?

"Би чамайг хүлээгээгүй"

"Аан, тийм үү?"

Тэр инээсээр байх нь миний дургүйг хүргэж байв.

"Өчигдрийн хичээлийг давтъя гэсэн билүү?"

"Би чамайг хүлээгээгүй шүү"

Ёну над руу хэсэг харж байснаа "Ойлгосон болохоор хичээлээ эхлье?"

Би яагаад ч юм худал үгээ батлахыг хүсэж байлаа.

Түүнийг хальт хулт ажиглаж байтал хүзүүнд нь шимсэн мөр тодхон зурайна.

Гэхдээ энэ нь цамцны заханд далдлагдах ч хөдлөгөөнөөр нь хааяаа хааяаа харагдаж байлаа.

Ямар новш нь түүнийг бумбдаад хаячихаа вэ?
Тэр найз охин эсвэл эхнэргүй л баймаар юм...

Багш хичээлээ орж эхлэхэд би хичээл рүүгээ ихэд анхаарах ч хажууханд зааж суух багш илүү сонирхол татсан хэвээр л...

Наад зах нь л гэвэл яагаад тэр ийм хар цамц өмсөөд, өөрийгөө нууж байгаа юм?

"Надад санал байна"

Хаалганы цаанаWhere stories live. Discover now