5

838 34 4
                                    


Өдөр өнгөрөхөө байжээ...

1 цаг хүртэл бүх зүйл удаанаар хөдлөх юм.

Багш өнөөдөр нөтбүүкээ янзалж чадаагүй гээд ирвэл ч~
Хичээлээс гадна зөндөө сонирхолтой зүйл ярилцах байх даа.

Өнөөдөр шинэ эротик тоглоом захиалж авсан.
Энэ удаагийнх энгийн л чичирхийлдэг, дотроосоо халдаг.

Задалж үзээд байж байтал гэнэт хаалганы код хийх чимээ дуулдлаа.

Би ч сандарсаар хайрцгаа гаргаж ирэн хагас хугас хийгээд байранд нь тавив.

Багш өрөөнд орж ирэн, амьсгаадаж зогсох над руу хараад "Зүгээр үү?"

"Т..тийм ээ! Юу болсон гэж? Юу ч болоогүй шд"

"Яагаад сандарчихсан юм?"

Тэр бусдыг ажиглахдаа яагаад ийм сайн юм бэ?

"Хичээлээ оръё"

Намайг ингэж хэлээд ширээндээ суухад багш ч хэсэг ажиглаж байгаад араас ирлээ.

"Чи хэзээ нээх хичээл орох дуртай болчихоов?"

"Би дуртай шүү!"

"Биологийн хичээлд үү?"

Хэмээн инээнэ.

Нөтбүүкээ гаргахад засуулчихсан бололтой байлаа.

Гэхдээ дахиад биологи орвол ч...

"Даалгавараа хийсэн үү?"

"Мэдээж"

Би их л нямбайлж, хичээж бичсэн даалгавараа түүнд үзүүлэхэд Ёну ч харж харж байснаа, улаан балаар тэмдэглэгээ тавин "Сайн байна"

Магтаал сонсох ийм гоё гэж үү?

Яагаад ч юм дотор хөөрөөд байсан учир нүүрнээс минь инээмсэглэл салсангүй.

"Яасан баясгалантай байх юм?"

"Юу? Би үргэлж л ийм байдаг шд"

Ёну хичээлийн сэдэв гарган "Өнөөдөр шинэ хичээл--"

"Эхлээд даалгавараа өгчих"

Багш над руу гайхан хараад "Тэгвэл 28,29р хуудсыг дуусга?"

Би хичээнгүйлэн тэмдэглэж авлаа.

Бид хичээлээ үзэх зуур би анх удаа л хичээлээ ойлгож эхэлсэн юм.

Анх Ёнуд дасахын тулд л түүнийг ажигладаг байж.
Одоо дасчихсан болохоор хичээл рүүгээ анхаарч чадаж байна.

Бас даалгавраа хийхийн тулд тархиа ажилуулсан болохоор мэддэг юмнууд гарч ирээд улам ойлгомжтой болох юм.

Хаалганы цаанаWhere stories live. Discover now