4

675 24 0
                                    

Өглөө болоход би багшийг битгий ирээсэй л гэж хүсэж байв.

Учир нь би даалгавараа хийгээгүй...

Цаг энэ үед яагаад ийм хурдан яваад эхлэв ээ?

Нэг л мэдэхэд цаг болсон байх ба юу гэж хэлэхээ бодон суулаа.

Гэхдээ 30 минут өнгөрсөн ч тэр алга...

Ямар нэг зүйл болсон юм болов уу?

Санаа зовинол дүүрэн суутал, код тайлагдах мөчид санаа амрав.

"Өдрийн мэнд"

Тэр бага зэрэг амьсгаадсан байлаа.

"Яагаад хоцорчихов оо?"

"Харин шөнө найзуудтайгаа гарсан юм. Өглөө шартаж үхэх гэж байгаа амьтан гэрээсээ гараад нэг мэдэхэд цаг болчихсон байна. Хурдан ирэхийг хичээсэн ч хоцорчихлоо, уучлаарай"

Ямар нэг муу зүйл тохиолдоогүй бол боллоо доо.

Гэхдээ надад л болж магадгүй юм...

Би даалгавараа хийгээгүй шдээ!

Багш жаахан эмх цэгцтэй бус байх ба цүнхээ тайлж, буйдан дээр толгойгоо барин сууна.

Харааны шил зүүсэн байх ба нүд нь аниастай байх нь жаахан хэцүү харагдаж байна.

Тэрээр над руу хараад "Танайд уух юм байна уу?"

"Тийм ээ, хүссэнээ ууж болно"

Багш миний үгний дараа гал тогоо руу орон хөргөгч онгойллоо.

Тэрээр шар айраг задлаад "Аав чинь чамайг уусан гээд бодчих вий. Асуувал намайг гэж хэлээрэй"

Хэмээн гүд гүд хийн залиглана.

"Зүгээр ээ, аав бид хоёр хамт суугаад ууж байсан удаатай"

"Чи насанд хүрээгүй байж!"

Тоглоомоор хэлэх түүний үгэнд инээмсэглэл тодорно.

"Ямартай ч хичээл рүүгээ оръё. Надаас архи үнэртэж магадгүй шүү. Таагүй санагдвал хэлээрэй"

Бид хичээлийн ширээний ард суухад багш нөтбүүкээ гарган хичээлийн сэдвээ ажиглана.
Шар айргаа голдоо тавих ба би ч үзгээ авах гэж байгаад түүнийг нь багшийн нөтбүүк дээр асгачих нь тэр.

Бид суудлаасаа босон хар хурдаараа арчих ч багшийн нөтбүүк унтарчихсан юм.

"Юу вэ? Эвдэрчихсэн үү?"

Багш асаах гэхэд эвдэрсэн нөтбүүк яаж ч асах вэ дээ~

Тэрээр бухимдах мэт ширээн дээр эвхэн тавилаа.

Хаалганы цаанаWhere stories live. Discover now