6

740 29 5
                                    

Энэ бүхэн яг л зүүд шиг санагдаж байна...

Өчигдөр болсон зүйл...

Түүний үнсэлт, харц, хүрэлт...

Бодох төдийд галзуурах нь!

Өглөө сэрснээсээ авхуулаад усанд орж хэсэг бүртээ анхаарал хандуулж, арьсаа ч арчлаад юм юм л хийв.
Яагаад ч юм өө сэв олж хараад, түүнийгээ засмаар ч юм шиг...

Зав чөлөөгүй явсаар хүсэн хүлээсэн 1 цаг ирлээ.

Хаалганы код тайлагдахад зүрхний хэм өндөрсөнө. Багшийн царайны хувирал, юу хэлэх, яах ийх талаар төсөөлөх төдийд бага зэргийн сандрал, айдас төрж байв.

"Өдрийн мэнд"

Ёну ийн хэлээд нааш ирэхэд нь юу гэж хэлэхээ мэдэхгүй дэмий л сандарна.
Хацар халуу шатах ба түүний нүд рүү эгцэлж ч чадсангүй шууд л хажуугаар нь зөрөөд өрөөндөө орлоо.
Яг нүүр тулахаар жаахан ичмээр юм.

Удсангүй араас багш орж ирэх ба нүүрэнд нь их л гайхсан өнгө төрх тодроно.

Би ч чимээгүй л дэвтрээ гаргаж, үзгээ барин суув.

"Өчигдөр---"

"Өнөөдөр ямар хичээл үзэх вэ?"

Өчигдрийн талаар дурсахыг хүссэнгүй бушуу л сэдвээ өөрчилсөн юм.

Тэрээр намайг ажиглаж суух нь нүдний буланд үзэгдэнэ.

Үсээрээ дэмий л нүүрээ хааж суухад аз болж түүний хоолой сонсогдов.

"Ханзны үүслийн тухай"

"Аан за"

"Яаж үүссэн гэж бодож байна?"

"Харин л дээ..."

Тэр чимээгүй суусаар л... яагаад намайг харахаа болихгүй байгаа юм бэ?!
Гуйя надаас наад нүдээ салгаач дээ...

Ичиж суухад тэрээр нөтбүүкээ гаргаж ирэхээр ухасхийхэд л нэг юм амьсгаагаа гаргасан минь энэ.
Түүнийг тэгтлээ их хүлээж байсан ч одоо зүгээр явуулчихмаар байна.

"Сухэ?"

Миний нэрийг дуудахад л бодлоосоо салаад түүн рүү харав. Бараг орж ирснээс нь хойш анх удаа харц тулгарч байх шиг байна.

"Би өчигдөр зүүдлээгүй л байлтай"

Түүний үгэнд биеийн хамаг цус нүүр рүүгээ гүйчих мэт хачин мэдрэмж авлаа.

Ээрч, мууралгүй тайвнаар хэлэхийг хүссэндээ хоолойгоо засаад "Ө...өчигдөр гэж юу?"

Түүний инээх сонсогдоход би ч өөрийгөө үзэн ядсаар нүдээ анина.
Гэнэт мөрөнд түүний халуун илчтэй гар хүрэхэд бие жирс хийх мэдрэгдэв.

Хаалганы цаанаWhere stories live. Discover now