chapter 1 : "Алслагдсан!"

329 36 4
                                    

Энэ дэлхий дээр хүнээс өөр олон төрөл зүйл бий. Тэд нараас дурдвал сахиусан тэнгэр чөтгөр гэх хоёр төрөлд хуваагддаг болов ч хүний ертөнцөд амьдардаг нь хүний цусаар тэжээгддэг цус сорогч болон биднийг далдаас хамгаалдаг хүн чоно юм.

Цус сорогчид хэзээ ч ойг бараадаж ан хийдэггүй. Учир нь ой бол хүн чонын эзэмшил газар нутаг тул эртний гэрээг тэд зөрчих хориотой байдаг.

"Би үгүй гэж хэлсэн шүү дээ" залуу цус болсон гараа өмдөндөө арчин газарт эвхрэлдэн хэвтэх залууд хандаж хэлэх бол

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Би үгүй гэж хэлсэн шүү дээ" залуу цус болсон гараа өмдөндөө арчин газарт эвхрэлдэн хэвтэх залууд хандаж хэлэх бол

"Тонил цаашаа. Нүдээ цавчилгүй хүн алдаг байсан чи харх зурмын цусаар тэжээгдэж байж бидний толгойлогч гэж хэлэхдээ сэтгэл чинь зовохгүй байна уу!?" залуу дээш өндийн аманд нь ихээр хуримтлагдсан цусыг нулиман гаргаж дээвэр дээр тэднийг ажиглан харах бусад руугаа харна.

Залуу барилгын дээвэр дээр тэднийг нүд салгалгүй ширтэх  бусад руугаа харан "Би бүлгээс гарч байна" гэж хэлээд арагш харан алхахад

"Энэ өчүүхэн байдлыг чинь тэр харсан бол чамайг зүгээр өнгөрөөхгүй байсан даа Пак Жимин. Тэр чамайг шийтгэх нь гарцаагүй " гэж шүдээ зуун хэлэхэд

Жимин сонссон ч сонсоогүй мэт үргэлжлүүлэн цааш алхана.
Түүний хойно хоцрох залуу олны өмнө доромжлогдсондоо шар нь хөдөлж байсан ч гараа атган биеэ барина.

Жимины талаас:

Тэр 489жил амьдрахдаа хэзээ ч хүн алж цусыг нь ууж байхдаа харуусал гэх мэдрэмжид автаж байгаагүй юм. Гэвч 100жилийн өмнө инээмсэглэхэд нь нар гийж бурхад хүртэл алмайрах гоо үзэсгэлэнтэй учирч түүнийг алдах хүртлээ мөн хоригдож байх явцдаа бага багаар шаналалд эдлэгдэж өөрийгөө алдахад хүрсэн юм.

Цус сорогчид дунд баримтлах ёстой ганц л дүрэм бий.
Тэд хэзээ ч хүн болон бусад овгийн хүмүүстэй харилцаа тогтоож хайр сэтгэлийн холбоо үүсгэж болохгүй.
Тэдэнд ганц л дүрэм үйлчилдэг тул зөрчсөн тохиолдолд хүнд шийтгэл амсдаг.

Жимин аль хэдийн хүнд дурлаж үхэх ял авсан ч анхдагч түүнийг өршөөн хариуд нь хайр сэтгэлээ өгсөн хүнийг нь алсан юм.

Жимин энэ хотод олон цус сорогчийн хараанд өртсөн учраас энэ газар удаан байгаад байж болохгүйг мэдэж байсан юм. Тиймээс тэдний хөл тавьж зүрхлэхгүй Хотын төвөөс нэлээн алслагдсан ой модоор хүрээлэгдсэн газар болох Форкс руу нүүхээр сэтгэл шулуудсан юм.

Хүн ам нь хотын төвөөс 10дахин бага ч энд бүх зүйл байдаг юм. Мэдээж ой модны хамгаалагч хүртэл...

Жолооч урд толиндоо түүнийг хараад "Чи эндхийнх биш бололтой тийм үү!? Энд түр хугацаагаар ирж байгаа юм уу? " гээд инээвхийлэн асуухад

"Нүүж ирж байгаа юм" гэх товчхон хариулт өгөөд цонх руу үргэлжлүүлэн ширтэнэ.

Өвгөн инээмсэглэн "Тавтай морил! Форкс их сайхан газар шүү. Бага зэрэг чийгтэй бороо үргэлж ордог ч энэ тийм ч хамаа байхгүй-"

Жимин түүний хэлж байгааг бүгдийг нь мэдэх тул өөр зүйлд анхаарлаа хандуулна. Өвгөнийг төрөхөөс ч өмнө тэр энд амьдарч байсан учраас түүний яриаг үл тоон нүдээ анина.

Гадаа үүл хуримтлагдан чийг үнэртэх бөгөөд бороо орохын өмнөх дүр зураг түүнд харагдана. Жимин урьд өмнө нь амьдарч байсан гэртээ ирэн ачаа тээшээ янзална. Түүнд энэ бүгд хэрэггүй ч тэр хүн шиг амьдраад аль хэдийн 70жил өнгөрсөн тул дадал маягаар энэ бүгдийг хийдэг. Энд амьдарч байх явцдаа гэртээ байх нь уйтгартай тул эндхийн коллежид явахаар шийдсэн юм.

Цус сорогч ганц л хүнсээр дутагдаж ганц л зүйлээр дутагддаг. Тэр бол цус юм. Цуснаас гарсан цус сорогч амьд удаан явж чадахгүй ч Жимин анхдагчийн цуснаас ууж анх энэ төрлийнх болсон тул тэр бусдаасаа хүчтэй мөн удаан цус уухгүй байж чадна. Иймээс л бусад нь түүнээс айж хүндэлдэг.

Түүнийг бүрхэг сэрүүхэн өглөө угтсан тул Жимин хар жийнс дээгүүрээ саарал малгайтай цамц  өмсөн коллежийн зүг алхав. Сургуулийн үүдэнд өсвөр насны хүүхдүүд фракц болон хуваагдаж өнөөх уйтгартай зураглал түүнийг угтан авах нь тэр. Түүнийг коллежийн хаалгаар орж ирэхээс ч өмнө хүүхдүүдийн анхаарал түүн дээр туссан байлаа.

𝐂𝐫𝐲𝐢𝐧𝐠 𝐇𝐞𝐚𝐫𝐭𝐡Where stories live. Discover now