chapter 3 : "Шүүслэг улаан"

134 28 7
                                    

Жонгүг коллеж доо ихээхэн нэр хүнд, алдар цуутай нэгэн. Хүмүүс зөвхөн түүний биеэ авж яваа байдал, халуухан булчинлаг бие, харьцдаг охид, найзын хүрээ гээд л түүний эргэн тойронд болсон явдлыг л ам хуурайгүй чалчдаг байсан.

Гэвч хүмүүсийн сонирхох болсон өөр нэг зүйл нь Пак Жимин юм.

Хаанаас гараад ирсэн гоо үзэсгэлэн бэ гэмээр охидын хүслэн болсон цэвэрхэн арьс хөвгүүдийн дур хүслийг өдөөх ягаан уруул энэ бүгд Пак Жиминд байдаг юм.

Үүгээр ч зогсохгүй Жимины бэлхүүс болон өмдний цаанаас товойн харагдах өгзөг нь атаархагчдын амыг шууд л дарж хаяна.

Пак Жимин энд ирээд удаагүй ч коллежид их зантай гэдгээрээ танигдаад байгаа юм. Яахав ирсэн өдрөөсөө эхлээд л ийм нэр зүүчихсэн.

Хичээлийн тарах хонх дуугарахад л Жимин эндээс арилаад өгсөн юм.

Жонгүг түүний үнэрийг эргэн тойронд үнэртээгүй учраас сүүлээ хавчаад зугтсан гэдэгт бат итгэлтэй байсан ч үдэшлэг дээр Жимины царайг олж хараад доогтой инээмсэглэл нь нүүрнээс нь  арчигдаж орхисон юм.

Хэдэн минутын өмнө Жонгүг найзуудтайгаа үдэшлэг болох байшинд ирээд хүмүүсийн шуугих газар хөл тавихад хамгийн түрүүнд харсан зүйл нь








Хэдэн минутын өмнө Жонгүг найзуудтайгаа үдэшлэг болох байшинд ирээд хүмүүсийн шуугих газар хөл тавихад хамгийн түрүүнд харсан зүйл нь

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэр байсан юм. Жонгүгын ярвайх царайг олж харсан Жимин энэ удаад доогтой инээмсэглэл тодруулсаар хүмүүсийн дунд шингэн алга болов.

Жимин шаргал үстийн байх ёстой  өрөөнд орж ирэхэд тэр байсангүйд эргэж харан уригдаагүй зочинтой мэнд мэдэхээр инээмсэглэн зогсоход

"Тэгээд надад хэлээч. Үнэрээ яаж дарсан юм бэ дээ?"

Жимин хариу хэлсэнгүйд Жонгүг инээвхийлэн "Жэсси энд байхгүй юм хойно намайг амталж үзвэл яасан юм?" гэж хэлэхдээ хаалга түгжэж орхив.

"Надад эндээс гарахад хаалга хэрэг болно гэж санаа юу?"

Харанхуй өрөөнд зөвхөн тэр хоёрын үл ялиг амьсгалах чимээ л дуулдана.

Эхний алхмыг Жонгүг хийхээр урагшлахад Жимин түрүүлж хөдлөн түүнийг хананд шахан хөл дээр нь гишгээд уруулыг амталж эхлэв.

Жимины хэл Жонгүгын амны хөндийгөөр тэнүүчлэж дараа нь багахан дүрсгүйтэн уруулыг хазан цус гаргахад энэ өвдөлт түүнд таалагдаж байсан юм.

Жимин гарсан цусыг долооход Жонгүг энэ мөчийг ашиглан түүнийг хананд шахаад "Одоо миний ээлж"

Жонгүг хэлээрээ Жимины хурц соёог тойруулан наадаж хананд улам л хүчтэй шахах нь түүнийг амтлахыг хүссэндээ байж ядаж, дур хүсэл нь оргилон гарч байгааг харуулж байв. Түүний гар Жимины шилэн хүзүүгээр дамжин ар нуруугаар нь өнгөрөн өгзгийг базаад үнсэлтээ улам лавшруулах нь хэн хэндээ таалагдаж байсан юм.

Нэлээн удаан үргэлжилсэн гүн үнсэлт Жимины түлхэлтээр өндөрлөж орхиход Жонгүг хариулт нэхсэн харцаар түүн рүү ширтэнэ.

"Болсон. Араас хөөвөл ална."

Тэр энэ үгийг хэлээд юу ч болоогүй мэт гарсанд Жонгүг гацаж орхив.

Хэн ч Жонгүгыг хүсээгүй үед болно гэж хэлж байгаагүй атал хаанаас ч юм ирсэн бүдүүлэг амьтан түүнд ингэж хэлсэнд түүний уур хүрч мөн цухалдаж байсан юм.

𝐂𝐫𝐲𝐢𝐧𝐠 𝐇𝐞𝐚𝐫𝐭𝐡Where stories live. Discover now