chapter 4 : "Нойтон хамуу!"

88 19 4
                                    

Жимин коллежийн хаалгаар орж ирсэн цагаас эхлэн Жонгүг түүнийг хүлээж байсан мэт инээмсэглэн "Сургуулийн захирал чамд үнэгүй цус хандивладаг болоо юу!?" гэх утгагүй асуултыг тавин түүнийг хоргооно.

Жимин урьдын адил түүнийг тоолгүй "Би Жэссиг чиний хуучин амраг гэдгийг мэдсэн болохоор түүнтэй унтаж чамд төвөг болохгүй тиймээс нүднээс далд орж үз!" гээд шүүгээгээ онгойлгон хэдэн дэвтэр ном ялгана.

"Хэдэн зуун жил амьдарсан цус уудаг араатан байж хичээл хийхийг гэнэт хүсээ юу? Пак Жимин энэ дүр төрх чамд зохихгүй байх шигээ" түүнийг шүүгээний хажууд зогсон инээмсэглэвэл хажуугаар өнгөрөх охид түүнээс харцаа үл салгана.

"Чам шиг дөрвөн хөлтэй нохой хүртэл сурчихсан явж байхад би яагаад болохгүй гэж!"

Жонгүг рүү эгцлэн хараад "Садаа болоод байлгүй тэдэнтэй зугаац!" тэдэн рүү зогсоо зайгүй ширтэх охид руу ирмэн "Тэр та нарынх" гэж хэлээд дараагийн хичээл орох танхим руу явна.

Хар үстэй охин Жонгүгын цээжин дээр гараа тавин сээтгэнэхэд
"Охидоо өнөөдөр чадахгүй нь! Одоо хичээлтэй болохоор!" гэж хэлээд тэднийг үлдээх бол ард үлдсэн охид түүний хэлсэн үгэнд гайхан хоцорно.

"Жон Жонгүг хичээлд суудаг байсан хэрэг үү!?"

Тэр Жимины үнэрийг дагасаар хаалганы гадна ирэх бөгөөд цонхоор түүнийг хараад инээмсэглэн дотогш орно.

Ангид байх хүүхдүүд орилолдох бол хичээлд огт үзэгдэж харагддаггүй сургуулийн алдартан ангид нь хөл тавьсанд багш инээмсэглэн "Хичээлд суухгүй байсан ч болно шүү дээ!? Багш нь дүнгийн аль хэдийн гаргачихсан" гээд нүдээ ирмэнэ.

Жонгүг ч мөн адил нүдээ ирмээд
"Таны хичээл сонирхолтой болохоор өөрийн биеэр ирлээ" гэж хэлээд хамгийн хойно суух Жимины хажууд суух бол багш үргэлжлүүлэн хичээлээ заана.

Ангийн анхаарал хоёр царайлаг хөвгүүд дээр тусах бол Жимины ганц хүйтэн харц тэднийг дуугүй болгож дөнгөнө.

"Чамд намайг өдөхөөс өөр хийх зүйл алга уу!? Тэгж их уйдаад байгаа юм бол-" түүний үгийг таслан
"Чшш бүдүүлэг амьтан гэдгээ битгий илт мэдэгдэл дээ!? Хичээлийн цагаар донгосоод" гэж хэлэхдээ багшийн ярианд анхаарлаа хандуулж буй мэт жүжиглэнэ.

Үүнийг харсан Жимины толгой дундуур цохиод авах шиг санагдаж завсарлах цагийг хүлээн суух бол түүнийг тэвдэхийг харах Жонгүгт сонирхолтой байсан юм.

Жимин новшийн удаан цагийг хүлээж тэсээгүй тул сандлаас босохтой зэрэгцэн хичээл өндөрлөснийг илтгэх хонх дуугарсан юм.

Жонгүг инээвхийлэн "Бид эхлүүлээгүй ажлаа өнөөдөр дуусгаж болох юм?" гээд хойш харахад Жимин аль хэдийн ангиас гарчихсан байсан юм.

Жимин хараал урсгасаар гэрийн зүг бараадах бол түүнийг өдөр шөнөгүй дагах нойтон хамуу араас дагаж буй эсэхийг шалгаад цааш алхана.
Сургуулийн амьдрал нь ийм ярвигтай байсан удаагүй тул яах учраа ололгүй бодлогоширч явсаар гэрийн гадаа ирнэ.

Гэрийн гадаа танил нэгэн зогсож байх бөгөөд шаргал үсээ хаялан түүнийг хараад гараа даллах бол Жимин тоосон шинжгүй түүн дээр очино. Жэсси бага багаар Жиминд ойртож нялуун хоолойгоор

"Би үдэшлэг эхлээд удаагүй байхад тасарчихсан! Тийм болохоор чамайг буруугаар ойлгож магадгүй гээд ирсэн юм" гэх бол Жимин түүнийг дээрээс нь доош хараад хамгийн түрүүнд бодсон зүйл нь "Даардаггүй юм байхдаа" гэсэн бодол байсан юм.

Хүйтэн өдөр ягаан банзал өмсөж цээжээ ил гаргасан түүнийг Жимин гэртээ оруулахаас өөр аргагүйд хүрсэн юм. Нөгөө талаас Жон Жонгүгын сул талыг мэдэх зорилготой байсан ч "Дулаацсан бол гар!"

Жэссигийн нүд томрон "Бид өнөө шөнийг зугаатай өнгөрүүлж болно шүү дээ!?" гээд банзлаа тайлах гэж оролдоход "Надад сайн хүн байгаа!" гэв.

Иймэрхүү зүйлд аль хэдийн дассан мэт "Бид зөвхөн сексийн харилцаатай байж болно шүү дээ!? Хүсвэл би чиний-" Жэссиг тоолгүй хоёр давхрын өрөө рүү гарч "Явсан чинь дээр шүү!" гэх нь тэр.

Охины нүдэнд нулимс цийлэгнэж
"Чи ч тэр, Жонгүг ч тэр намайг үл тоож байх шив. Энэ шанг чинь хүртээх болно доо!" буйдан дээр байх цүнхээ шүүрч аваад хаалга саван гарахад Жимин хоёр давхраас бууж ирээд "Одоо үеийн хүүхдүүд үнэхээр зах замбараагүй болж!" хэмээн ширэв татна.




𝐂𝐫𝐲𝐢𝐧𝐠 𝐇𝐞𝐚𝐫𝐭𝐡Where stories live. Discover now