chapter 5: "Анхдагч"

132 25 13
                                    

Орчин үед ерөнхийлөгч, тэрбумтан ийм газар л амьдарч болохуйц гэмээр томоос том шилтгээнд олон хүмүүс цугларч хундага дарс хүртэнэ.

Гэвч тэдний хундагатай дарс жирийн нэг уух зүйл биш болох нь тэдний ярианаас тодорно.
Энэхүү шилтгээнд цугларсан хүмүүс бол цус сорогчид юм.

Энэ газар цугларсан тэд олон мянган жил оршиж хүмүүсийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан бөгөөд тэдний дээр зогсох хүмүүс бол анхдагч нар юм.

Мөр шүргэсэн хар үстэй залуу хундага дарсаа бариад тэдний дэргэдүүр харц дээгүүр өнгөрөх бол бусад нь түүнд зам тавьж өгөөд толгойгоо бөхийлгөнө.

Залуу урд нь сүндэрлэх голын суудалд хөлөө ачин суугаад гараа дохиход тэдэн дээр шаргал үстэй залуу өвдөг сөгдөн ёслоод "Бид гомдол мэдүүлэхээр ирлээ." гээд толгойгоо доошлуулна.

Хар үстийн хажуугийн суудалд суух мөнгөлөг шаргал үст инээвхийлэн
"Худал зүйлийг үнэн юм шиг ярих гэж оролдох аваас мөнхийн авсанд хорчийж дуусах ял авдгийг мэднэ биздээ!" гээд дарсаа шимэн балгаад очир эрдэнийн мэт улаан нүдээрээ түүнийг цоо ширтэнэ.

Залуу толгойгоо өргөн "Бидний удирдагч суудлаасаа буусан. Бид түүнийг оргосон гэж бодож байна" гэж хэлээд түүнээс авсан шархаа үзүүлнэ.

Бусад цус сорогчид шивэр авир хийж энд ирээгүй ганц л хүнийг эргэн тойронд хараагүй гэдгийг санаад дэмий л чалчиж эхлэв.

Анхдагчдын зохион байгуулдаг ёслол 100 жилд ганц л болдог. Энэхүү ёслолд хэн дуртай нь уригддаггүй ч
уригдсан хүмүүс ирэхгүй байх нь асар том ялд унагааж орхидог тул хэн ч ийм бөх зүрх гаргадаггүй.

Гэсэн хэдий ч Пак Жимин бөх зүрх гарган ирсэнгүй.

"Тэр үргэлж л дураараа дургиж, зөрчих хориотой дүрмийг зөрчин үхэл ялаас хүртэл амархан мултарсан учраас ийм бардам байгаа юм!" гэх хөгшин эр сахлаа эмтрэн дургүйцлээ илэрхийлнэ.

Хөгшний хэлсэн үг үнэн тул бусад цус сорогчид ч мөн энэ мэдээг таатай хүлээж авсангүй.

"Пак Жимин өөрийн дураар суудлаасаа бууна гэдэг бидэнтэй дайн зарлаж байгаагаас өөрцгүй" ийнхүү хэлэхэд бүсгүйн хоолойноос цус урсана. Эмэгтэй хоолойгоо барин  хойш харвал анхдагч инээмсэглэн зогсоно.

"Та бүхэн андуураад байна. Тэр ч мөн адил анхдагч" гэж хэлээд өөрийн суудалдаа эргэж суухад мөр шүргэсэн хар үсээ чихнийхээ ард хийх залуу дээш босон "Ёслол өндөрлөснийг мэдэгдье" гэхэд бусад нь тэдэнд нэг нэгээрээ ёслон хаалгаар гарч явна.

Танхим хоосроход анхдагчид гэх залуус үлдэцгээнэ.

"Жиминши ойрд их хэрэг тарьж байх шив" ийнхүү хэлэхтэй зэрэгцэн түүний үгийг тасалж Сэүн "Тэр бидэнд өш санах нь ойлгомжтой! Тэр охиныг галд шатааж байхад-"

"Чи түүнд урилга өгсөн биздээ!?" Бэкхён ширүүн дуугаар тэдний яриаг чагнах бүсгүй рүү хүйтэн өнгөөр хэлэхэд эмэгтэй "Тийм ээ! Тэр нэг жижигхэн мужид нүүж ирсэн мэдээ бидэнд ирсэн. Би яг түүний ширээн дээр урилга тавьсан"

Согжин урдаа байх хундагатай цусыг цагаан бүтээлэгтэй ширээн дээр асгаад царайны хувиралгүй суух хар үстэд хандан "Хөгжилдөөгүй удсан юм чинь түүн дээр очицгооё!" гээд уруулын үзүүр нь өргөгдөх бол хар үст суудлаасаа босон

"Та нар ойрд энэ харшаас гараагүй шүү дээ!? Яагаад зугаацаж болохгүй гэж!" хар үст сул дуугаар шивнэхэд бусад нь ч мөн түүний хажууд зогсох хэдий ч Сэүн суудалдаа суун үлдэнэ.

"Би лав оролцохгүй!" хэмээн Сэүн амандаа үглэх бол Тэхён яаж зугаацахаа бодон догдолно.


Хэдэн хоногийн өмнө:

Жимин ширээн дээр байх улаан урилга ямар учиртайг мэдэж байсан хэдий ч зүгээр л хажуудаа байх хогийн саванд базаж хийгээд "Жил бүр л хэрэггүй юм зохиох юм"
















Манай дараагийн самрагч дүр хүрээд ирлээ дээ. КИМ ТЭХЁН!!!!!!!!



𝐂𝐫𝐲𝐢𝐧𝐠 𝐇𝐞𝐚𝐫𝐭𝐡Where stories live. Discover now