chapter 6:"Чихэрлэг"

116 26 8
                                    

Жимин архи уугаад согтохгүй хэдий ч зүгээр л энэ орчинд байхыг хүсдэг.
Эргэн тойронд нь халамцуу бүжих залуус, явцгүй залуусын охин найрах арга гээд энэ бүгдийг харах түүнд сонирхолтой байдаг юм.

Гэвч түүний таашаал авах зорилготой газар Жон Жонгүг яг одоо араас нь салалгүй дагадаг нохой нартайгаа цуг түүнийг харчхаад ирж байна.

"Чамайг даруухан сурагчийн дүр бүтээж байгаа гэж бодсон юмсан" гээд түүний хажууханд байх хэдийн хөнтөрч орхисон архины шил рүү заан ёжтой инээмсэглэх бол Жимин дэмий л муухай харна.

Түүний найзууд Жимины хажууд суугаад "Бид нэгдэж болно биздээ?" гээд ширээн дээр өрөөстэй байх зуушнаас амсах бол зарим нь дараагийн олзоо бүжиглэх охидоос хайна.

Жонгүг аль хэдийн Жимины хажууд суугаад байраа эзэлсэн байх бөгөөд түүний өмсөж ирсэн бариун жийнс түүнд хэрхэн сайхан зохиж байгааг хэлэхдээ "Хаанаас ийм зүйл олоод өмсчихдөг байна аа? Та нар даашинз, доогуураа шилэн трико өмсдөггүй билүү!?"

Жимин шүдээ зуун "Чи нохой байж яагаад тэнд дөрвөн хөллөөд бүжиглэж болохгүй гэж!?" гээд ширээн дээр байх вискинээс хэд хэд балган өөр лүү нь зогсоо зайгүй ширтэх залуу руу эгдүүцэн харах бол Жонгүг хайрын харцаар ширтэж байсан юм.

"Новш гэж! Чи надад дурлачихсан л гэж битгий хэлээрэй!" Жимин Жонгүгаас холхон суух гэж оролдох бол түүний гарыг Жонгүг татан өөртөө наагаад саяхан виски хүртсэн улаан уруулыг нь долоох шахам үнэрлэнэ.

Жимин энэхүү мөчид таг гацсан ч түүний уруул дэндүү ойртоход суудлаасаа босоод "Мөрөөдөх хэрэггүй! Чиний хүсээд байгаа ганц шөнийг би өгөхгүй болохоор!" залуу ийн хэлээд түүнийг орхин явна.

Жонгүг бага зэрэг балмагдсан ч зүрх нь цохилдоггүй хэн нэгэнд хайртай үгүйдээ эргэлзэх өдрүүд нэмэгдсэн юм.

Хамгийн цаад талд суух Жонгүгыг ирсэн цагаас нь хойш ширтсэн охид түүн дээр очиж хажууд нь суугаад "Бид нэгдэж болно биздээ?" гээд булчинд нь хүрэх бол Жонгүгын ухаан санаа хаалгаар гараад явсан Жимины талаар л бодож байсан юм.

Ойн моддын хамгаалагч/

Энэ шөнө хүн чононууд хамгийн зэрлэг мөн хувиралдаа ороход бэлэн байсан юм. Учир нь тэдний газар нутаг дээр бусдаасаа хүчирхэг олон тооны цус сорогчид ирчихсэн байв.

Жонгүгын эцгийн гар хувирч эхлэхэд "За боль доо!? Бид ямар танай ойг авахыг хүссэн биш дээ?" гэж Бэкхён хүйтэн өнгөөр жуумалзан хэлэх бол цаанаас нь Согжин инээвхийлэн "Бид зүгээр д түр хугацаанд суурьших гэсэн юм"

Хүн чоно нар тэднийг тойрон бүсэлж ярвайх бол зарим хэсэг нь ахлагчийн тушаалыг дагахад бэлэн байсан юм.

Жон хамгаалагч архиран "Тэднийг тас зууж алахыг надад тушаана уу!? Ааваа бид тэднээс хүний тоогоор илүү-" түүний үгийг таслах хөгшин тайвнаар "Та нар эртний гэрээг түрүүлж зөрчлөө!" түүний гар бүрэн хувирч эхлэхэд бусад нь ч мөн догширч эхлэх нь тэр.

Модны цаанаас хар үст гарч ирэхэд тэнгэрт мандсан сар үүлний цаагуур орно. Хүн чононууд түүн рүү анхаарлаа хандуулж архиралдах аж.

Тэхён ямар нэгэн хувиралгүй тэд нараас хүчтэй гэж илтгэх харцаараа хараад "Бид энд суурьших явцдаа ой руу зүглэхгүй! Мужийн хүн амаар ч оролдохгүй! Зүгээр л энд ирсэн дэггүй нэг хүнээ авахаар ирсэн юм" гэж хэлээд ахлагч руу харахад түүний хувирал аль хэдийн зогссон байв.

Тэхён болон бусад цус сорогчид ойгоос гарахад ахлагч одоо л нэг юм тайвшраад "Жонгүгын дууд!" гэж хэлээд ойн захад байрлах байшин руугаа явна.



You've reached the end of published parts.

⏰ Last updated: 3 days ago ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

𝐂𝐫𝐲𝐢𝐧𝐠 𝐇𝐞𝐚𝐫𝐭𝐡Where stories live. Discover now