2.Хэлснийг нь хий.

5.3K 371 18
                                    

-Гэгээ-

Би бодит байдалтайгаа эвлэрч чадахгүй нүдээ анин сууна.Ямар хараал идсэн нь болоод байгаа юм бэ? би энд хулгайлагдаж ирээд хэдэн охидуудтай хамт сэтгэцийн өвчтэй залуугийн тоглоом хүүхэлдэй нь болоод сууж байх гэж.

Тэгээд удалгүй нүдээ нээн хэсэг эргэн тойрноо харлаа.Том биш ч бас жижигхэн биш энгийн нэгэн өрөө байх аж.Толь,хувцасны том шүүгээ,том ор мөн ширээ,зурагт.Би газар ор налан хана ширтэн сууна.

Хэзээ ч дуусдаггүй нулимсаа зөнгөөр нь хаян урсган сууж байхад хаалга тогшсоор хэн нэгэн орж ирлээ.Надад хэн гэдгийг нь ч мэдэх хүсэл байсангүй.Энэ байшинд байгаа хүн бүр галзуу,сэтгэцийн өвчтэй.

"Хэёон аа,бууж ир хоол ид.Чи өлсөж байгаа байх"

Эмэгтэй хүний хоолой.Мэдээж шүү дээ,энэ гэрт Сэүнээс бусад нь эмэгтэй юм чинь.Би юу ч дуугарсангүй,дуугарах гэсэн ч надад хүсэл болоод хүч алга.Хана гөлрөн сууж байхад өнөөх эмэгтэй урд минь ирэн суухад би одоо л түүний хэн гэдгийг танив.Аёон гэх ном уншин сууж байсан охин байв.

"Юу гээч...чамд хэцүү байгааг мэдэж байна.Бид бүгд л энэ мэдрэмжийг,өвдөлтийг мэдэрч байсан.Гэхдээ зүгээр л бодит байдалтайгаа эвлэр..бидэнд өөр чадах зүйл байхгүй.Биднийг ч бас зугтах гэж оролдоогүй гэж бодож байна уу? Үгүй дээ,Хэёон.Бид бүгд л зугтах гэж оролдсон гэхдээ чи У Сэүнийг мэдэхгүй..тэр хамгийн аймшигтай зэрлэг хүн"

Түүнийг ийн ярьж эхлэхэд би түүн рүү нүд рүү харлаа.Нүднийх нь цаана айдас нуугджээ.

"Бид үхэл рүүгээ зугтах ч эрхгүй.Үхэхийг,зугтахыг хүссэн ч чиний хувь тавилан амьдрал одоо Сэүний гарт"

"Тэгээд би яах ёстой гэж? та нар шиг хэзээ нэг өдөр биднийг явуулна гэж найдаж суух хэрэг үү? Хэзээ ч тийм юм болохгүй...магадгүй тэр биднийг алах байх"

"Хэёон,зүгээр л түүний үгэнд ор.Хүссэнийг нь хий тэгэж байж чи энд удаан амьдрана.Өвдсөн ч шаналсан ч тэсэх хэрэгтэй"

Одоо харин тэр над руу нулимстай нүдээр гуйн ширтэх аж.

"Чиний өмнө бидэнтэй цуг олон охин байсан.Тэд яг л чам шиг зугтахыг оролддог ч эцэст нь аймшигтай үхлээр үхнэ.Би дахиж ямар ч үхэл хармааргүй байна"

Би одоо үнэхээр юу гэж бодох ёстойгоо,юу хийхээ мэдэхгүй нь.Энэ охины яриаг сонсоод гэнэт айх айдас минь гарах хүслийг минь давах аж.Гарах гэдэг бүтэшгүй зүйл юм бол надад үхлээс өөр сонголт байхгүй.Гэхдээ би үхмээргүй байна.Ээж аавыг,найзуудыгаа орхиод явмааргүй байна бас...

☮☮Сэүний хүүхэлдэйн байшин☮☮ "COMPLETE"Wo Geschichten leben. Entdecke jetzt