9. Бүтэлгүйтсэн нь

4.8K 376 59
                                    

-Гэгээ-

Салхи намуухнаар салхилах нам гүм орчинд шувуудын чарлах гэмээр дуу намайг дооглон шоглож байна уу гэлтэй. Саяхан Сэүний хариулсан хариултыг бодон уур хүрсээр сууж байхад шувууд хүртэл миний тэвчээрийг барах мэт чарлах юм.

Харанхуйд гадаа би энэ бүх зүйлийг талаар, миний туулж буй зүйлс энэ бүгд үнэхээр бодит эсэхийг бодон, өөртөө итгүүлэх гэж хичээн сууж буй минь энэ. Хэр удаан суусны чөтгөр, үгүй ээ У Сэүн чөтгөр мэдэж байгаа биз.

Энэ бодолдоо нууцхан инээчихээд тэнгэр лүү харлаа. Тэнгэр бараантаж, үүл цугларч, бороо удаанаар шиврэн орох энэ агшин бодит ертөнц ажээ. Тийм ээ, би бодит мөн өөртөө оноогдсон хувь тавиланд болох ёстой бүх зүйлс болдогоороо болж байна эсвэл би хэзээ нэгэн насандаа У Сэүнд үйлдсэн тэр нүгэлээ одоо би эдлэж байгаа бололтой. Би там, диваажинд итгэдэггүй байлаа. Там байдаг юм байна. Харин би энэ тамд нь байх шиг.

Бороо улам ширүүсэх ч надад орох хүсэл огтхон ч алга байлаа. У Сэүнээс хол байж байвал надад цас, бороо, шуурга хамаагүй ээ. Сэүний тамлалтын хажууд энэ жаргал гэлтэй.

Тэгээд л би дахин бүх зүйлийг бодсоны эцэст шийдсэн юм. Сэүнтэй би тохиролцоо хийсэн шүү дээ. Би түүнийг алж чадах юм би болоод бусад нь чөлөөлөгдөнө. Харин чадахгүй бол үүрд би түүнийх. Надад сонголт гэж байхгүй. Энэ хараал идсэн байшинд түүний хүүхэлдэй гэгддэг бяцхан чөтгөрүүд нь амьд үлдэх гэж, нэгнээ алж, гүтгэж байна. Харин эзэн гэх тэр жинхэнэ чөтгөр нь тэрнийг нь мэдэж байж намайг эдлэх гэж жүжиглэж байна.

Би ийм газарт яаж амьд үлдэх вэ?

Тэгээд л би шийдсэн юм. Би ч бас амьд үлдэх гэж, эрх чөлөөтэй болох гэж тэмцэх хэрэгтэй. Энэ бол Сэүний шийдэх биш миний шийдэх амьдрал.

...

"ЧИ ХАРААЛ ИДСЭН ТЭНЭГ ЮМ УУ?"

Би түүний дуугаар цочин сэрлээ. Эргэн тойрноо харвал Сэүн хэдэн хамгаалагч мөн охид намайг тойрон зогссон байв. Юу болоод байгаа юм бол? Би бас Сэүнийг уурлуулахаар юу хийчихсэн юм бол? Тэгээд өрөөндөө орон дээр нойтон хувцас мөн үстэй хэвтэнэ. Миний сүүлд санаж байгаагаар би орой харанхуйд, бороо орж байхад гадаа сууж бас бага зэрэг зүүрмэглэсэн байсан шүү дээ.

"Ю-юу болсон юм? Би ямар нэг буруу зүйл хийчихсэн үү?"

"Чи хараал идсэн бороо орж байхад гадаа цэцэрлэгт унтчихсан" хэмээн дахин цочитол орилох аж.

☮☮Сэүний хүүхэлдэйн байшин☮☮ "COMPLETE"Dove le storie prendono vita. Scoprilo ora