24. Сэүний нүгэл

3.7K 398 42
                                    

-Гэгээ-

-Сэүний талаас-

Гараа гавлуулчихаад онгоцонд суухад минь олон зүйл бодогдсон. Анх удаа үхэл надад нөлөөлсөн. Толгойд минь буу тулган явах мөчид олон зүйл бодогдож, үхэхийг хүсээгүй. Ялангуяа Хэёон сэтгэлээ илчилчихсэн болохоор, би түүнд өөрийнхөө сэтгэлийг хэлээгүй болохоор тэр байх.

"Нөгөө эмэгтэйг ойгоос олсон уу?...нэг онгоц ирээд авчихсаан?...Сөүлд очоод тэр эмэгтэйгээс байцаалт авах болохоор олох ёстой шүү" хэмээн урд суух нэгэн залуу утсаар ярин дууслаа.

Тэгэхээр Хэёон аюулгүй явжээ. Ашгүй дээ, одоо сэтгэл амарчихлаа. Гэхдээ байцаалт гэнэ ээ?

"Та нар хэн юм?" Миний дотроос хүчээр эсвэл хуурамчаар гарч ирсэн зэрлэг, балмад, хүйтэн хөндий У Сэүн дуугарлаа.

"Сөүлийн цагдаагийн гэмт хэрэгтэй тансаг" хэмээн хэлээд цагдаагийн үнэмлэх гарган үзүүлэх нь тэр.

Би цочирдож орхилоо. Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг яагаад намайг баривчилж байгаа юм? Би намайг алахаар заналхийлж байгаа хүмүүс болохоор аятайхан мултарчихаж чадах байх гэж бодсон гэтэл цагдаа? Би одоо юу хийх үү? Миний хар тамхи зарах, мафийн хэрэг гээд хийдэг бохир ажлууд минь хэзээ ч цагдаад баригдаж байсан удаагүй.

"Намайг юунд баривчилж байгаа юм?"

"Юу хийснээ мэдэхгүй байна. Чам шиг новшнууд үхэж байвал таарна!! Сөүлд очоод байцаалт авна" гээд цааш үг дуугарсангүй.

Юуг алдаатай хийчихэв? Энэ удаа бүр ихээр сандраад эхлэв. Нотлох баримт байгаа юм болов уу? Бэкхён хён цагдааг атгадаг хүн шүү дээ. Намайг баригдсаныг мэдвэл туслах л байх. Гэхдээ яг юу вэ?

Удалгүй бид онгоцоор ниссээр нэгэн цагдаагийн газрын дээвэр дээр буулаа. Одоо ч гарыг гавалсаар явах агаад намайг яг л сэтгэцийн өвчтэй хүн харж буй мэт асар ихээр үзэн ядсан харцаар харна. Би энэ харцыг сайн мэднэ. Намайг алах гэж тэмүүлэх хүсэл.

Анх Хэёон ч бас намайг алах гэж хүсэж, ийм харцаар хардаг байсан билээ. Би тод санаж байна. Хэд хэдэн удаа алахыг ч оролдож, бүтэх дөхөж билээ.

Цагдаагийн газар...энэ аймшигтай ертөнцөд үнэнийг олох гэж хичээж яваа мэт ард түмэнд харагддаг ч хамгийн бохир зүйлсэд хутгагдсан газар.

Буруутныг цагаатгаж, гэмгүйг яллана.

Дөрвөн буландаа камертай харанхуй өрөөнд сандал ширээнд намайг суулгаад өнөөх үнэмлэхээ үзүүлсэн цагдаа урд минь суулаа.

☮☮Сэүний хүүхэлдэйн байшин☮☮ "COMPLETE"حيث تعيش القصص. اكتشف الآن