7. Ханигийн үхэл

4.6K 363 49
                                    

-Гэгээ-

Сэүн намайг хананд шахан хоолойн минь боох нь тэр. Гар нь хором мөч өнгөрөх тутамд чангарах агаад миний үхэл цаг хугацааны асуудал болжээ. Амьсгаагүй болж, амаа ангайн хөл гар минь салганаж эхэллээ. Энэ бүхний эцэст нүдэнд минь амьдарсан он жилүүд харагдаж амьдрах хүсэл, үхэх хүсэл минь хоорондоо тэмцэнэ.

Бид өнөөх тоглоомын байшингаас дөнгөж орж ирсэн бөгөөд Сэүн намайг өрөө рүүгээ чирж ирсэн нь энэ юм. Тоглоомон байшингийн тоглогч нар намайг бооцоонд тавьж покер тоглосон. Харин эцэст нь Сэүн хожиж, юу ч хэлэхгүй шууд л намайг чирэн гарч ирсэн юм.

Гэхдээ би ойлгохгүй байна. Яг энд хананд Сэүнд хоолойгоо боймлуулаад зогсохоор би юу хийсэн юм бэ? Би тоглоомын байшинд дуулгавартай байсан ямар нэгэн алдаагүй гаргаагүй шүү дээ.

Гэнэт хамар, уушигаар агаар орж ирэхтэй зэрэгцэн газар хүчтэй гэгч нь уналаа. Тэгэхээр би дахиад амьд үлдлээ.

"Намайг ямар их ууртай байгааг мэдэх үү?" хэмээн газар хэвтэх миний дэргэд Сэүн явган суун асуулаа.

Би зүгээр л уйлсаар толгой сэгсрэв.

"Яагаад миний уур хүрч байгааг мэдэх үү?"

Би дахиад л толгой сэгсэрлээ.

"Би чамд сануулаад өгье. Харин үүний дараа чи шийтгэлээ авна. Нэгт миний дургүй өнгө гэгээлэг өнгө. Ах нар бүгд үүнийг мэднэ. Гэтэл чи намайг доромжлох мэт цагаан даашинз өмссөн"

"Хоёрт би чиний эзэн. Гэтэл миний тушаалгүй, миний зөвшөөрөлгүй Бэкхён хён руу явсан. Би чамд хэн юм шиг харагдсан юм?"

Сэтгэцийн өвчтэй. Галзуу солиотой нэгэн.

"Чи бол минийх. Миний хүүхэлдэй, миний муужгай гэтэл би яагаад өөрийнхөө зүйлийг бооцоонд тавьж өөрөө авах ёстой юм?" хэмээн энэ удаа чанга гэгч нь орилон үснээс минь зулгаан хойш нь татах нь тэр.

"Гуравт би ч чамайг эдлэж амжаагүй байхад надаас өмнө чи Бэкхён хёнг үнссэн. Энэ хамгийн ихээр уурыг минь хүргэж байна" гээд нүүр рүү минь хүчтэй алгадах нь тэр.

Хацар халуу дүүгэн хорсож амжаагүй байхад хоёр хацрыг минь хэд хэд угсран алгадах нь тэр. Хацар минь аймшигтай, өвдөж хорсох ажээ. Газар хоёр хацраа барин хэвтэж байхад тэр араатан дахиад л үснээс минь зулгайн уруул дээр минь үнсэх нь тэр. Үгүй ээ, үнсэлт биш. Намайг өвтгөж, тамлан зовоолт байсан юм. Уруул минь час час хийн өвдөж урууланд цус амтагдаж эхэллээ. Тийм ээ, хоёр уруулыг минь аймшигтай гэгч нь хазаж байсан юм.

☮☮Сэүний хүүхэлдэйн байшин☮☮ "COMPLETE"Where stories live. Discover now