23. Өрөвдөлтэй Сэүн

3.6K 408 45
                                    

-Гэгээ-

"Чи мэдсэн үү?" Би арай гэж хоолой гарган асуулаа.

Сэүн ч бас цочирдсон байх агаад толгой сэгсэрэхэд нь би түүний царайнаас л түүнийг алаагүй гэдэгт итгэлтэй болсон юм. Би түүнд итгэж байна. Сэүн алсан байх учиргүй шүү дээ.

Сэүн гэнэт ухаан орсон мэт хөдлөн утсаа шүүрэн авлаа. "Юу болоод байгаа юм? Хэн алсныг нь хурдан олж мэд!!" хэмээн орилоод утсаа тавилаа.

"Мисү хаана байгаа юм?"

"Харшид үлдсэн. Одоо амьд байгаа"

Хэдэн сар хамт байсан охид ингээд нас барчихсан гэж бодохоор дотор давчдаад нэг л гунигтай мэдрэмж төрнө. Тэд гэртээ харина, гэр бүлтэйгээ уулзана гээд хичнээн жаргалтай байсан бол? Хамгийн гол нь хэн тэднийг алчихав? Сэүний хүүхэлдэй гэдгийг яаж мэдсэн юм бол?

"Хэёон-аа одоо би чамд өөрийнхөө түүхийн сүүлийн хэсгийг ярьж өгье" хэмээн нухацтай өнгөөр хэлэхэд биеэр минь нэг л халуун зүйл гүйх шиг санагдлаа. Одоо Сэүний жинхэнэ үнэн төрх, яагаад ийм болсон гээд бүх зүйлийг учир гарч ирнэ.

"Ээжийг минь алснаас хойш би галзуурчихсан. Надад охин дүү байдаг юм" Охин дүү гэнэ ээ? Би хэзээ ч энэ талаар сонсож байгаагүй юм байна. Одоо хаана байгаа бол? Сэүнийг дуурайсан хөөрхөн болов уу? Ямархуу охин бол?

"Охин дүү минь л надад үлдэж, хамгаалах ёстой цорын ганц зүйл болсон. Олон ч компаниуд манай компаны авахыг санаархаж охин дүүтэй минь сүй тавих эсвэл барьцаалж байсан ч удаа байсан юм. Тэгээд хамгаалах гэж олон арга бодсоны эцэст хуурамчаар нас барсан болгож нэрийг өөрчлөөд эхнэрээ болгох нуусан юм"

"Эхнэр ээ? Чиний дүү байсан байх нь ээ" би үүнийг сонсоод саяхан аймшигтай мэдээ сонсоогүй мэт тайвширлаа. Эхнэргүй байсан байх нь. Одоо л бүх ярвигтай зүйлийн учир тайлагдаж байна.

"Нэг зүйл асуумаар байна. Чи хонгилд хоригдосноос хойш эхнэртэй гэж мэдэж байсан байж яагаад асуугаагүй юм?" хэмээн Сэүн гарнаас минь барисаар нүдийг минь харан асуулаа.

Би гунигтайяа инээмсэглэн "Чамайг өөрөө хэлэхийг хүлээж байсан юм"

"Баярлалаа Хэёон-аа" хэмээн хэлэн духан дээр минь үнсчихээд үргэлжлүүлэн ярилаа.

"Дараа нь би аавынхаа хүссэнээр тэр гэр бүлийг дэлхийн ард түмэнд дэлгэж бас ээж аавынхаа өшөөг авахаар хүссэн. Аав тэр гэр бүл байдаг гэдгийг мэдэх ч зураг, нотолгоог нь алсан хүмүүс авчихсан болохоор надад нотолгоо үлдээгүй. Тэгээд би зориг гаргаж тэр гэр бүлийн итгэлийг олж уулзаж тэдний хүрээлэлд орохыг хүссэн юм...тэгээд тэдний хэрцгий ертөнцөд орсон. Тэдний ертөнцөд чи мөнгөгүй, хүчтэй биш бол амьтнаас ч дор үзэгдэнэ. Хүүхэлдэйнүүд...тэдний амьдрал. Эмэгтэй хүмүүс хүүхэлдэй л гэсэн үг. Сексийн боолоо хийж, уураа хүссэн үедээ алаад л...заримдаа өлсгөлөн тулаан хүртэл зарлаж тоглодог. Би сэтгэцийн өвчтэй биш зүгээр л тэдний эгнээнд орох гэж жүжиглэсэн хэрэг...гэхдээ нэг л мэдэхэд энэ амьдралдаа дасаж уусчихсан байсан"

☮☮Сэүний хүүхэлдэйн байшин☮☮ "COMPLETE"Where stories live. Discover now